НИЙГЭМ

ТАНИЛЦ: Дархан, Эрдэнэт рүү явах зорчигчийн галт тэрэгний хуваарь

Наймдугаар сарын 29-ний өдрөөс эхлэн иргэдэд үйлчилж эхлэх орон нутгийн галт тэрэгний хуваарь гарчээ. Дараах гурван чиглэлийн галт тэрэг үйлчилгээнд гарч эхэлж байгаа юм байна:

  • Улаанбаатар-Сүхбаатар-Улаанбаатар 
  • Улаанбаатар-Дархан-Эрдэнэт-Дархан-Улаанбаатар 
  • Улаанбаатар-Чойр-Улаанбаатар.

Харин иргэд галт тэргээр үйлчлүүлэхдээ дараах бичиг баримтуудыг бүрдүүлэх ёстой юм байна:

  1. Коронавируст халдвар эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;
     
  2. Сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн бол эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;
     
  3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1, 2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/;

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button