ДЭЛХИЙ

Паралимпын тамирчныг автомат жолоодлоготой автобус мөргөж, гэмтээжээ

Өнгөрсөн пүрэв гарагт Токио хотод зохион байгуулагдаж буй Паралимпын үеэр нэгэн харааны бэрхшээлтэй тамирчныг автомат жолоодлоготой автобус мөргөж, гэмтээжээ. Үүний улмаас тухайн тамирчин тэмцээндээ оролцох боломжгүй болсон байна.

81 кг-ын жинд барилдах ёстой байсан Арамицү Китазано уулзвараар хөндлөн гарч байсан бөгөөд автобус хүний хөдөлгөөнийг мэдрэлгүй мөргөжээ. Ийм автомат автобусыг Паралимпын үеэр хүн тээвэрлэх зорилгоор өргөн ашиглаж байгаа юм.

Автобусыг үйлдвэрлэсэн Тоёота компанийн захирал болсон явдалд уучлал хүсэж, технологид хэт итгэсэн нь алдаа боллоо хэмээсэн байна. Автобусны хөдөлгөөнийг операторууд хянаж байсан ч тамирчныг зогсох байх гэж бодсоноо цагдаад мэдүүлжээ.

Уг үйл явдлын араас автомат жолоодлоготой автобусыг Паралимпын үеэр ашиглахыг болиулжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button