ДЭЛХИЙНийгмийн

Д.Трампын хүү: Америкийн иргэн бүр Талибанчуудад 265 доллар өгсөн

АНУ Афганистанаас цэргээ татах үйл явц өрнөсөөр байгаа юм. Үүний улмаас хэт даврагч “Талибан” хөдөлгөөнийхөн Афганистаныг бүхэлд нь эзлэн авсан. Америкийн цэргүүд гарах болсонтой холбоотойгоор америкийн цэргийн зориулалттай зэр зэвсэг, техник хэрэгсэл Афганистаны нутаг дэвсгэр дээр үлдэж байгаа юм.

Тэдгээр зэр зэвсгийн үнэлгээ нь 85 тэрбум америк доллараар үнэлэгдэж байгаа аж. Энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын хүү мэдээлэв. Тэрбээр хэлэхдээ, “85 тэрбум доллар гэдэг бол америкийн эрэгтэй, эмэгтэй, хүүхэд бүр Талибанчуудад 265 доллар өгсөн гэсэн үг юм. “Сайн байна”, Ардчилсан намынхан” гэжээ.

Тэрбээр мөн зэвсэг, техник хэрэгслийн тоог харуулсан хүснэгтийг ч нийтэлжээ. Хүснэгтэд Афганистанд “Humvee” бартаат замын тээврийн хэрэгсэл 22,174, 634 ширхэг “М1117” хуягт тээвэрлэгч, 64,363 пулемёт, 358,530 автомат винтов, түүнчлэн “Ми-17” нисдэг тэрэг 33, “С130” цэргийн тээврийн дөрвөн нисэх онгоц байгаа аж.

Эх сурвалж: regnum)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button