Нийгмийн

ТАНИЛЦ: Хандгайтад гол хашаалж, сэтгүүлчийн биед халдсан “Ориент инвестмент пропертиз” ХХК

Хандгайтын ой, голыг хашаалсан “Ориент инвестмент пропертиз” ХХК барилгын ажлаа үргэлжлүүлж байгаа юм. Тухайн газрыг сурвалжилхаар очсон zarig.mn сайтын сэтгүүлч, зураглаачийн биед өөрсдийгөө харуул гэж тодотгосон хоёр иргэн халдаж, микрофоныг булаах, утсыг нь шидэж хагалах зэрэг зүй бус үйлдлүүд гаргав.

Тэгвэл тус компани нь Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хандгайтын ойн бүсэд 2012 оны дөрөвдүгээр сард 2,8 га газрыг ой хамгаалах, нөхөн сэргээх зориулалтаар ТАВАН ЖИЛ эзэмших эрхмийн гэрээн байгуулан авч байжээ. Газрыг тухайн үеийн СБД-ийн засаг дарга буюу одоогийн Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнайн захирамжаар зөвшөөрөл олгосон байна.

Улмаар “ой хамгаалах” зориулалтаар авсан газраа тухайн оныхоо арваннэгдүгээр сард “зуслан”-гийн зориулалт болгон өөрчилж дахин ТАВАН жилийн хугацаатайгаар эзэмших гэрчилгээ авчээ.

Ингээд есөн жилийн турш тухайн газарт юу ч хийхгүй байж байгаад саяхнаас 34 хүний нэр дээр шилжүүлэх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн газрын албанд гаргасан байна. Энэхүү хүсэлттэйгээ зэрэгцэн Хандгайтын ой мод, голыг хашаалан газар ухаж барилга барихаар зэхэж эхэлжээ.

Өдгөө эл компани “Хандгайт велла” гэх хотхон сүндэрлүүлэхээр ажиллаж байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Харин МХЕГ, Экологийн цагдаагийн газар тус компанийн газар эзэмших эрхийг нь цуцлах санал хүргүүлжээ. Улм аар нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас сонсох үйл ажиллагаа явуулж, цуцлах арга хэмжээг авах ажлыг одоо хийх гэж байгаа аж.

“Ориент инвестмент пропертиз” ХХК-ийн талаар мэдээллийг судалж үзэхэд: 5341159 регистрийн дугаартай тус компани 2009 оны арваннэгдүгээр сарын 23-нд үүсгэн байгуулагдаж байжээ. Хувь эзэмшигчээр Ваалюк гэх хуулийн этгээд Дашзэвэгийн Оюунжаргал гэх иргэний нэр бүртгэлтэй байдаг аж. Гүйцэтгэх захирлаар Доржпүрэвийн Должинмаа гэх нэр бүртгэлтэй байна. Харин тус компани аялал жуулчлал, гадаад худалдаа, лангуу түрээслэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэмээн бүртгүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-08-30 15:23

Ийм зүйл Монголд түгээмэл болсон шүү дээ МАН гавъяа юм даа

миргэн
миргэн
2021-08-31 00:35

хайран сайхан хангай ногоон бүс үгүй болж байна уу даа өвгөдийн гэсгээл ирнэ дээ та нарт

Хуульч
Хуульч
2021-08-31 19:27

Зөвшөөрөл олгосон, өөрчилсөн, сунгасан дарга нар, байг�##�ь сүйтгэсэн компани гээд цогцоор нь л ш�##�гах арга хэмжээ авахгүй бол бүтэхгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button