Нийгмийн
Байлдагч амиа алдсан хэргийн шүүх хурлын тов гарлаа
Энэ оны нэгдүгээр сарын 22-ны өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг өглөөний гүйлтэндээ гүйж байгаад унаж, ухаан орохгүй байсаар амь насаа алдсан хэрэг гарсан. Амиа алдсан цэрэг А гэгч нь Орхон аймгаас 2018 оны 11 дүгээр сард татагдан ирсэн, 19 настай байлдагч байв.
Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг энэ сарын 14-ний өдөр Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээр болж, гэм буруугийн шүүх хуралдааны товыг наймдугаар сарын 28-ны өдөр болгон тогтжээ.
Т.САНТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.