ДЭЛХИЙНийгмийн

Талибанчууд Афганистаны тариаланчдыг хар тамхины ургамал тариалахыг хориглов

Одоогийн байдлаар Афганистаныг удирдаж буй “Талибан” хөдөлгөөн орон нутгийн тариаланчдыг намуу цэцэг буюу хар тамхины ургамал тарихыг хориглосон байна. Энэ талаар “The Wall Street Journal” мэдээлэв.

Талибанчууд намуу цэцгийн тариаланчидтай хэд хэдэн уулзалт хийсэн бөгөөд тэднийг хар тамхины ургамал тариалалтыг нь хориглож байгаагаа мэдэгдээд түүний оронд гүргэм тариалж эхлэхийг зөвлөсөн аж.

“Хэрэв Талибанчууд бидний намуу цэцгийн тариалалтыг хориглочихвол, олон улсын тусламж зогссон энэ үед хүмүүс өлсөж үхэх болно. Намуу цэцэг тариалалтыг бидэнд зөвшөөрнө гэж бид найдсаар байгаа. Намуу цэцгийн тариалалтаас олсон орлогыг өөр юу ч нөхөж чадахгүй” хэмээн Урузган мужийн нэгэн тариачин утсаар өгсөн яриандаа дурьджээ.

Талибанчууд ийнхүү намуу цэцгийн тарилалтад хориг тогтоосноороо  Кандагар, Урузган, Хелман мужуудад намуу цэцэгний түүхий эдийн үнэ бараг гурав дахин өсч, нэг кг нь 70-200 доллароор нэмэгдэхэд хүргэсэн байна. Мөн Мазари-Шариф хотод л гэхэд намуу цэцэгний үнэ хоёр дахин нэмэгджээ.

Дэлхийн хууль бус хар тамхины үйлдвэрлэлд Афганистаны эзлэх хувь 80 хувь байдаг. Харин намуу цэцгийг тарьж эхлэх хугацаа ойролцоогоор нэг сарын дараа эхлэх аж.

Өмнө нь, “Financial Times” сонинд бичсэнээр Талибанчууд өнгөрсөн 20 жилийн хугацаанд зөвхөн хар тамихинаас ашиг орлого олоогүй. Иран,  Пакистан зэрэг гадны тусламж, зэвсэгийн наймаа, ашигт малтмал, газрын тос, газрын наймаанаас санхүүждэг улам өргөжсөөр байгаа хэт даврагчдын хөдөлгөөн юм.  

(Эх сурвалж: Wall Street Journal)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button