ДЭЛХИЙНИЙГЭМ

ОХУ аравдугаар сард газрын тосны олборлолтоо нэмэгдүүлнэ

ОХУ улс газрын тосны олборлолтоо аравдугаар сард өдөрт 100 мянган баррелиар нэмэгдүүлэх болно хэмээн ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак мэдэгдэв.

“ОПЕК+”-ийн гишүүн орнууд урд нь газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэх талаар өмнө нь тохиролцсон байсан. Үүнийхээ хүрээнд ирэх аравдугаар сард газрын тосны олборлолтыг өдөрт 0,4 сая баррелиар нэмэгдүүлэх шийдвэрийг баримтлахаар тохиролцлоо.

“Бид аравдугаар сар гэхэд 1 сая 300 мянган баррелиар олборлолтоо сэргээнэ. Энэ нь үнэн хэрэгтээ бидний өмнө нь бууруулсан түвшний 65 хувь байх болно” гэв.

Дэлхийн эрэлт одоогоор 95 сая баррель байгаа гэж Новак нэмж хэлэв.

“2021 оны хувьд бид эрэлт сэргэж байгааг онцолж байгаа. Жилд дунджаар эрэлт зургаан сая орчим баррелиар нэмэгдэх төлөвтэй байгаа тул ирэх онд эрэлтийг сэргэхийн тулд ойролцоогоор 3-4 сая баррель шаардлагатай болно” гэв.

“ОПЕК+”-ийн одоогийн хэлэлцээрүүд 2020 оны тавдугаар сараас эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Дараа нь, “COVID-19” тахлын улмаас газрын тосны эрэлт буурсантай холбоотойгоор тус холбоо нь олборлолтоо өдөрт 9,7 сая баррелиар бууруулсан.

Нөхцөл байдал тогтворжихын хэрээр хязгаарлалтад тодорхой өөрчлөлт оруулж, 5,76 сая баррель болсон байна. Энэ салбарт оролцогчдын хувьд 2018 оны аравдугаар сараас оролцож эхэлсэн ба ОХУ болон Саудын Арабын хувьд олборлолтоороо үзүүлэлт нь 11 сая баррель байв.

(Эх сурвалж: rianovosti)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button