Нийгмийн

ЭМЯ: 333,450 тун Файзер вакцин хүлээн авлаа

Монгол Улсын Засгийн газрын байгуулсан гэрээний хүрээнд Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлж буй “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд 333,450 тун Пфайзер/БиоНТех BNT162 вакциныг есдүгээр сарын 01-ний өдөр хүлээн авсан байна.

Ингэснээр 3 дугаар улиралд хүлээн авах нийт 1,124,370 тун вакциныг бүрэн хүлээн авлаа.

Дээрх төслийг НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлж байна.  Вакцин худалдан авах гэрээний дагуу 4 дүгээр улиралд хүлээн авах нийт вакциныг 2021 оны арванхоёрдугаар сард багтаан хүлээн авах болно.

Пфайзер вакциныг хичээлийн шинэ жил эхлэх болсонтой холбоотой эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэж 12-17 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр болон боловсрол, сургалтын байгууллагын багш, ажилтан нарыг вакцинжуулна.

Мөн 55-аас дээш насны иргэд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээ хийлгэсэн, хавдартай, дархлаа дарангуйлах, гемодиализ эмчилгээнд хамрагддаг зэрэг эрсдэлт бүлгийн иргэн болон хүндэтгэх шалтгаантай иргэдийг сайн дурын үндсэн дээр үргэлжлүүлэн вакцинжуулна хэмээн ЭМЯ-наас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button