Нийгмийн

Б.Ариун-Эрдэнэ хүний наймаачин даргаа өмөөрч, хэмлэх биш хайрлахыг хүсэв

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ тус аймгийн нөөцийн газрын даргаар Г.Батдэлгэр гэх хүнийг томилсон. Хачирхалтай нь Г.Батдэлгэр нь өмнө нь хүний наймааны хэрэг болон бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан хэргээр ял сонсож байсан талаар өчигдөр мэдээлсэн.

Тодруулбал, Г.Батдэлгэр нь 2007-2008 онд ганцаараа болон бусадтай хамтран нэр бүхий 13 эмэгтэйг гадаад улсад гаргаж, биеийг нь үнэлүүлэх зорилгоор бусдад худалдсан болох нь нотлогдож улмаар 2012 оны дөрөвдүгээр сарын зургааны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн шүүхээс 5.6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан нь баримттайгаар Shuukh.mn сайтад байгаа юм.

Гэтэл энэ томилгооныхоо талаар Булган аймгийн Засаг дарга өөрийн хаягтаа бичихдээ нутаг орондоо амьдарч байгаа, ээжийгээ алдсан хүнийг хэмлээд яах вэ гэх утга бүхий өмөөрсөн өнгө аястай тайлбар хийжээ.

Тэрбээр "Та бүхэндээ энэ оройн мэндийг хүргэе. Өнөөдөр миний томилгоотой холбоотой асуудал цахим орчинд нэлээн шуугиан тариад байх шиг байна. Г.Батдэлгэрийг албан ёсоор томилсон зүйл байхгүй. Учир нь энэ албан тушаалд томилох албан тушаалтны материалыг АТГ хянан шалгасан тухай бичиг ирсэний дараа томилдог учиртай. Хуралд сууж байсан тухайд бол Г.Батдэлгэр аймгийн нөөцийн өвсийг бэлтгэн нийлүүлэх хадлангийн салаануудын төлөөлөл болон тухайн хуралд суусан.

Ямар хэрэг хэзээ үйлдсэнийг нь би мэдэхгүй. Нутаг орондоо ажиллаж амьдрах хүсэлтэй залуучуудыг би үргэлж дэмжинэ.Тэгээд ч бид хүмүүсийг сайн муугаар нь ялгаж харьцдаг хүмүүс биш. Аав нь өндөр настай, ээж нь бурхны оронд залраад удаагүй байгаа. Сэтгүүлч нар ч өөрийн гэсэн амьдралтай хүмүүс шүү дээ. Монголчууд бие биенээ хэмлэж биш хайрлаж, урам өгч амьдрах ёстой гэж боддог доо” гэжээ.

Засаг дарга Б.Ариун-Эрдэнийн бичсэнчлэн Г.Батдэлгэр нь нутаг орондоо амьдарч, дахин гэмт хэрэгт холбогдолгүй амьдрах гэж байгаа, ээжээ алдсан, өндөр настай аавтай залуу байж болох ч бусдын охин үрийг дамлан худалдаж байсан этгээд гэдэг нь арилшгүй үнэн. Гэтэл төрийн албандаа ийм түүхтэй хүнийг засарч сайжирсан хэмээн саймширч, бүр дарга болгож оруулж ирнэ гэдэг байж боломгүй үлгэрлэл юм. Төрийн албанд хүний наймаачнаас өөр томилох хүн алга уу Б.Ариун-Эрдэнэ дарга аа.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шударга иргэн
Шударга иргэн
2021-09-03 12:15

Эх нь булингартай бол адаг нь булингартай гэж сайхан үг байна даа.. Энэ ч их дээрээс ирсэн томилгоо байхаадаа.

Зочин
Зочин
2021-09-03 12:30

Нүгэл нь нүдээрээ өшөө ч гарах байх даа. Өчнөөн олон эмэгтэй хүний цус нулимсаар тоглоо байлгүй.

Иргэн
Иргэн
2021-09-03 12:35

Хамтрагч нь юм байлгүй дээ яасан муухай үйлдэлтэй нөхөр гээч вэ дэвшүүлж байгаа нь ямар учиртай юм болоо ёстой хар�##�ган дарга байна даа хамтрагч

Od
Od
2021-09-03 16:00

Hamtarch ideh l gej...

Зочин
Зочин
2021-09-03 17:06

з�##�уучууд минь энэ заваан улс өөдлөхгүй

Зочин
Зочин
2021-09-04 05:35

Ee buu uzegd. Hun hudaldaa##a gedeg bol heleh ch ug alga

Зочин
Зочин
2021-09-04 07:12

er n iimerhuu humuus l hurgan darga bolood bgaasht. mongonii toloo ur huuhdee ch hudaldama daa. tsunh barigchid

Холбоотой мэдээ

Back to top button