Нийгмийн

Хөвсгөлийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуягийн аавынх нь ДАМПУУРСАН гэх компани сургууль барьжээ

Орхон аймгийн 17-р сургуулийн өргөтгөлийн барилга цуурч, нуралт үүсчээ. Хоёр жилийн өмнөөс бага хэмжээний цууралт үүсэж гүйцэтгэгч компанийн хөрөнгөөр дахин засвар үйлчилгээ хийсээр ирсэн байна. Гэвч өнгөрсөн шөнө орсон усархаг борооны улмаас хана тааз, шал цөмөрч 280 хүүхдийн цогцолбор сургууль цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон нь энэ. Өнөөдрийн байдлаар сурагчид цахим хичээлд шилжжээ. Одоогоор сургуулийн удирдлагын зүгээс тус компанид мэдэгдэл хүргүүлсэн аж.


-2006 ОНД ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАЖ БАЙСАН Ч, ИТХ-ЫН ДАРГЫН ААВЫНХ НЬ ДАМПУУРСАН КОМПАНИ ГЭХ-

Барилгыг 2016 оны арванхоёрдугаар сарын улсын комисс хүлээж аваад 2017 оны ашиглалтад оруулж байж. Дөрөвхөн жилийн настай барилгыг 2109859 регистрийн дугаартай “Урагшлах” ХХК-д барьжээ. 2006 онд үүсгэн байгуулж байсан бөгөөд Хөвсгөл аймгийнх. Хувьцаа эзэмшигч үүрэг гүйцэтгэгчээр Сономын Гүншир гэх иргэний нэр бүртгэлтэй байна.

С.Гүншир нь Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Г.Мөнгөнхуягийн аав аж. Г.Мөнххуяг нь тус компанийн гүйцэтгэх захирлаар
2006 онд ажиллаж байсан байна. Гэвч одоогоор тодорхой үйл ажиллагаа явуулахгүй дампуурсан гэгдэж байгаа юм. 

Тус барилгыг барихаас өмнө сургууль, цэцэрлэгийн барилга барьж байсан туршлагатай хэмээн магтуулж, тодотгуулж байж.

-20 ГАРУЙ ТЕНДЕРТ ХҮСЭЛТ ИЛГЭЭЖ, ХЭД ХЭДЭД НЬ ШАЛГАРЧ БАЙЖЭЭ-

Тус компани улсын хэмжээнд нийт 20 ткндерт оролцож материалаа илгээжээ. Ингээд хэд хэдэн тендерт шалгарсан байдаг аж.

  • Цахилгаан хог тээврийн /1-1,5тн даацтай/ /4ш/ машин нийлүүлэх 200 саяын тендерт
  • Хүүхдийн эмнэлгийн барилга, 100 ор /Хөвсгөл, Мөрөн сум/ 8.7 тэрбумын өртөгтэй тендерт тус тус шалгарч байжээ.

“Урагшлах” ХХК захирал С.Гүншир хэвлэлд өгсөн тодруулгадаа “Тус сургуулийн хичээлийн байрыг манай компани 2016 онд барьж Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн. Өмнө нь сургууль, цэцэрлэгийнхэн ус алдуулж хамар ханыг нь суулгасан. Сургуулийн өмнөх захирал Болдсүх ч мэдэж байгаа. Ус сувгийнхан ирж бөглөөг нь гаргахад шалан дороос нь их хэмжээний ус гарсан.  Гэхдээ Мэргэжлийн хяналтын дүгнэлт гарахад аль талынх нь буруу гэдэг нь тодорхой болно” хэмээсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-09-04 10:29

ХАА САЙГҮЙ ХУЛГАЙ ЦААЗАЛ

Irgen
Irgen
2021-09-04 11:05

Цэвдэгтэй газар байна. 10 метр өрөмдөөд мэднэ

Зочин
Зочин
2021-09-04 11:21

нүгэлийн нүдийг гурилаар хуурах вий. өндөр хян�##�т хэрэгтэй.

Zochin
Zochin
2021-09-05 10:28

Bur bugdiin nuraa ,tegeed chineer chanartai bariuul.

Zochin
Zochin
2021-09-05 10:30

Bugdiin nuraalga, tegeed schineer bariul

ард түмэн
ард түмэн
2021-09-06 04:40

сууриа муу хийсэн барилгын компаэий буруу бас зургийн компаний буруу

He he
He he
2021-09-06 06:52

Ходооний оркууд хотод орж ирээд+улдсэн нь нутагтаа ч.б�##�лах юм аа..яая даа

Холбоотой мэдээ

Back to top button