ДЭЛХИЙНИЙГЭМ

Дэлхий: Байгалийн гамшгийн тоо сүүлийн 50 жилийн хугацаанд тав дахин өсчээ

1970-2019 онуудад Дэлхий дээр 11 мянга гаруй гамшиг тохиолджээ.

НҮБ-ын Дэлхийн Цаг Уурын Байгууллагын мэдээлснээр, сүүлийн 50 шахам жилийн хугацаанд Дэлхий даяар байгалийн гамшгийн тоо тав дахин нэмэгдсэн аж.

Гамшиг нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй бөгөөд энэ нь ихэвчлэн Дэлхийн дундаж температур өссөнтэй холбоотой. 1970-2019 оны хооронд Дэлхий даяар 11 мянга гаруй байгалийн гамшиг тохиолдож, 2 сая гаруй хүнд нөлөөлж, 91 хувь нь хөгжиж буй улс орнуудад тохиолдсон гэжээ. Гамшгийн улмаас 3,6 их наяд америк долларын хохирол учирсан гэж Дэлхийн Цаг Уурын Байгууллагын вэб хуудсанд нийтэлсэн байна.  

Ган  гачигт 650 мянган хүн, салхи шуурганд 577 мянга, үер усны аюулд хохирогчдын тоо 59 мянга, хэт халалтын улмаас Дэлхийн 56 мянган хүн амиа алдсан гэх харамсалтай тоо байна. Байгалийн гамшиг нь эдийн засгийн томоохон хохирол учруулсан: 1970-аад онд гэхэд 49 сая америк доллар, 2010-2019 онуудад 383 сая америк долларын хохирол учруулжээ.

НҮБ-ын тайланд дурьдсанаар эдийн засгийн үр дагаврын хувьд хамгийн их хохирол учруулсан арван гамшгийн долоон нь 2005 онд, гурав нь 2017 онд болжээ.

(Эх сурвалж: kpnews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button