Нийгмийн

Газрын тосны үйлдвэрээ бариагүй ч, 6.1 тэрбумыг зарцуулсан Д.Алтанцэцэг даргын ТАНСАГЛАЛ

Монголд газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудал яриад хэдэн арван өнгөрөв. Тус ажилд зориулаад бүр “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК хүртэл байгуулсан. Засгийн газрын 2018 оны тогтоолоор байгуулж байв. Гэвч энэ нь төсвийн мөнгө үрэхээс хэтрэхгүй байгууллага болж хувирсан нь үнэн. Тус байгууллага Хөгжлийн банкнаас 12% хүүтэй зээл авч үйл ажиллагаа явуулдаг газар.

Тэгсэн атал хөл хорионы үед тус газрын даргын тансаглал, үрэлгэн байдал хэрээс хэтэрчээ. Цар тахлын үед өндөр төсөвтэй тендер зарласаар сууна.

2021 оны дөрөвдүгээр сард комьпютер техник хэрэгсэл авах тендер зарлаж 233 сая төгрөг зарлагаджээ. Жилийн өмнө 208 саяар зарлаж байсан ч ийнхүү дахин зарласан нь хачирхалтай. Улмаар “Бодь электроникс” ХХК шалгарсан байна.

2021 оны тавдугаар сард үйлдвэрийн хотхоны талбайн тохижилт, хашаа, ногоон байгууламжийн ажил нэрээр 4.1 тэрбумын тендер зарлажээ.

2021 оны долдугаар сард тавилга эд хогшил нэрээр 80 сая төгрөгийн тендер зарлажээ.

2021 оны долдугаар сард мөн л Газрын тосны үйлдвэрийн хотхоны тавилга эд хогшил нэртэй 1.2 тэрбумын тендер зарлажээ. Хачирхалтай нь 2020 онд тус газар мөн л тавилга эд хогшил нэртэй тендер зарлаж л байжээ.

Ингээд монголчуудын олон жил мөрөөдсөн газрын тосны үйлдвэр баригдсан юм шиг л эд хогшил, үйлдвэрийн ажилд зориулагдах бараа материалууддаа тендер зарлаж эхэлсэн нь энэ. Нийт бараг 6.1 тэрбумын тендер зарлаж, тансаглаж сууна Д.Алтанцэцэг дарга.

Тус байгууллагын даргаар У.Хүрэлсүхийн найз Д.Алтанцэцэг гэх эмэгтэй томилогдон ажилласаар ирэв. Газрын тосны үйлдвэрийг барих ажлыг урагшлуулах биш ухраадаг хүн гэлцдэг. Дарга нарын хооронд худдаа ярьж, мэдээллийн холион багтан хутгаж ажлыг хойш татдаг хэмээн хөшигний ард ам муутай яригддаг аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-09-06 10:49

Алтанцэцэгийн хийсэн, бүтээж байгаа ажлыг дурьдаж болно доо. Энэ эмэгтэй Хүрэлсүхийн найз бишээ, Ерөнхий сайд байхад нь туша�##� авч ажиллаж байсан хүн. Энэтхэгийн хөрөнгө оруул�##�таар ажиллаж байгаа болохоос, төсвийН МӨНГӨ ХУЛГАЙЛЖ суугаагүй шүү. Юм хийж бүтээж яваа нэгнээ өөлөөд, урмыг нь хуг�##�аад байв�##� бид яаж хөгжих билээ.

Зочин
Зочин
2021-09-06 12:32

Ажил хийж байгаа хүнийг та нар битгий ингэ ээ, ажил нь харин ч сайн явж бгаа гэдгийг хэвлэлээр хараад л байна. Ямар зорилготой ингэж гүтгэж хар шар мэдээ явуулж бна вэ

Зочин
Зочин
2021-09-06 13:20

Гадаадад энэ чиглэлээрээ зэрэг цол хамга�##�сан, мэргэжлийн хүн ашгүй томилж гэж харж байгаа. Одоо оролдсоор байгаад буулгаад оронд нь бас нэг намын цүнх бариг томилуулах нь дээ. Энэний оронд тэр Эрдэнэтийн Бадамсүрэн, Таван толгойн Ганхуяг нарыг л сайн ш�##�гах хэрэгтэй

Шар хадны галзуу
Шар хадны галзуу
2021-09-06 13:40

Шар хадны г�##�зуу хүн ш д. Үйлдвэр бариад боловсруулах нефть байхгүй гэдгийг мэдсээр байж улсын эдийн засгийг эрсдэлд оруулж тансаглаж байгаа нь үнэн

Зочин
Зочин
2021-09-06 17:21

Нефть байлгүй яахав дээ, байхгүй юмыг л хятадууд өдөр шөнөгүй зөөгөөд байв гэж дээ. Одоо харин монголчууд өөрсдөө нефтээ олборлоод боловсруулах үйлдвэртээ өгөх хэрэгтэй. Ингэж чадв�##� гаднаас царай �##�дахгүй, шатахууны үнэ өслөө гэж тархиа гашилгахгүй амар болно доо. энэ том ажилд тээг тушаа болж байгаа хүмүүс л харин шад хадны г�##�зуучууд байх шүү

Зочин
Зочин
2021-09-06 13:46

Энэтхэгийн хөрөнгө оруул�##�т гэнэ үү, зээл шүү м�##�ан дурака

Жирийн ард
Жирийн ард
2021-09-06 21:14

Энэ чадварлаг, ажилсаг, сайн мёнёжёр эмэгтэй гэж дүгнэж явдаг. Энэ мэдээ мэдээж захи�##�гатай, хэдэн х�##�тар цаасны л төлөө бичсэн байх магадл�##�тай. Манайханы зарим атаа жөтөөний эзэд иймэрхүү дайчин, чад�##�тай эмэгтэйчүүдээ үргэлж доош нь чихэж суудаг нь нууц биш ээ. Гарамжав, О+хорол, Ганди... гээд цувуулсандаа. Ёстой тамын тогооны үлгэр л гэсэн үг. ИЙМ БАЙЖ УЛС ОРНОО ӨӨД НЬ ТАТАХАД ХЭЦҮҮХЭН ДЭЭ ӨДӨӨН ХАТГАГЁИД АА...

Түүхийрэл
Түүхийрэл
2021-09-07 21:14

Хэдэн жилийн өмнө монголын нефтийн туршлагатай геологчийн ярилцлагыг сонсож байхад манай нефтийн нөөц ханг�##�тгүй үйлдвэрлэл явуулахад хүрэлцэхгүй ОХУ ийн царайг харна үнэтэй гарах тул яар�##�тай хайгуулийн ажил хэрэгтэй гэсэн

Уншигч
Уншигч
2021-09-08 11:05

Энэ эгүүр чинь яачихаа вэ? Уг нь гайгүй фактчек мэдээтэй байдагсан.
СҮ-ийн тролл мэдээллийн суваг шиг ЗГ-н хийж байгаа ажил уруу сэвээд байх юм. Мэдрэгдээд байна.
Тэр олон хүмүүс ажиллахад, амьдрахад газар сууж, хэвтэж байх юм уу?
Эсвэл танайхан тэгдэг юм уу?

Зочин
Зочин
2021-09-09 16:30

Би МГТБҮ-д ажилладаг инженер хүн. Миний мэдэхийн энэ хүнд өөрийн сурсан мэдсэн зүйл, боловсрол мэдлэгээс гадна өөрийнх нь амьдардаг 2 өрөө байр л байгаа, өөр юу ч байхгүй. Энэ хүний зорилго тэмүүлэл, бодол санаа танай бичээд байгаа шиг огт биш. Хөдөлшгүй баримттай байж хүнийг ингэж гүтгээрэй та нар. Харин эсрэгээрээ та бүхнийг ямар зорилготой ингэж хүнийг ингэж гүтгэж доромжилж байна бүгдийг ил болгох цаг ирнэ байх шүү!!!

Б.........н
Б.........н
2021-09-09 16:31

Би МГТБҮ-д ажилладаг инженер хүн. Миний мэдэхийн энэ хүнд өөрийн сурсан мэдсэн зүйл, боловсрол мэдлэгээс гадна өөрийнх нь амьдардаг 2 өрөө байр л байгаа, өөр юу ч байхгүй. Энэ хүний зорилго тэмүүлэл, бодол санаа танай бичээд байгаа шиг огт биш. Хөдөлшгүй баримттай байж хүнийг ингэж гүтгээрэй та нар. Харин эсрэгээрээ та бүхнийг ямар зорилготой ингэж хүнийг ингэж гүтгэж доромжилж байна бүгдийг ил болгох цаг ирнэ байх шүү!!!

Зочин Б.........н
Зочин Б.........н
2021-09-09 16:32

Би МГТБҮ-д ажилладаг инженер хүн. Миний мэдэхийн энэ хүнд өөрийн сурсан мэдсэн зүйл, боловсрол мэдлэгээс гадна өөрийнх нь амьдардаг 2 өрөө байр л байгаа, өөр юу ч байхгүй. Энэ хүний зорилго тэмүүлэл, бодол санаа танай бичээд байгаа шиг огт биш. Хөдөлшгүй баримттай байж хүнийг ингэж гүтгээрэй та нар. Харин эсрэгээрээ та бүхнийг ямар зорилготой ингэж хүнийг ингэж гүтгэж доромжилж байна бүгдийг ил болгох цаг ирнэ байх шүү!!!

Холбоотой мэдээ

Back to top button