ДЭЛХИЙНИЙГЭМ

Паралимпын хөшиг буусан ч тамирчдад нь үргэлж нээлттэй хэвээрээ

Ням гараг /2021.09.05/-т “Токио-2020” Паралимпын наадмын хаалтын ёслолын ажиллагаа боллоо. Паралимпын наадамд Дэлхийн 160 гаруй орны 4403 тамирчин 22 спортын төрөлд 539 багц медалийн төлөө 12 өдрийн турш өрсөлдсөний дараа ийнхүү өндөрлөлөө. Тамирчид дээд түвшинд хамгийн сайн хүчин чармайлтаа гарган амжилттай оролцлоо.

БНХАУ-ын баг нийт 96 алт, 60 мөнгө, 51 хүрэл гэсэн нийт 207 медаль хүртсэн амжилтаараа бүх багийг нийлбэр болон алтан медалийн тоогоороо тэргүүллээ. Түүнчлэн Хятадын тамирчид усан сэлэлтийн дөрвөн ч төрөлд Дэлхийн 29 дээд амжилтыг эвдэж, гурван медаль халааслалаа.

Усанд сэлэлтийн тамирчид Жэн Тао /Zheng Tao/, Лу Дун /Lu Dong/ нар Хятадын багт дөрвөн алтан медаль авчирсан юм.

Хятадын тэргэнцэртэй эмэгтэй сагсан бөмбөгийн шигшээ баг финалд шалгарч, Дэлхийн хамгийн давамгайлсан багуудын нэг АНУ-Ын шигшээ багийг тус тэмцээнд хоёр удаа хожиж, түүхэнд бичигдлээ.

Тэргэнцэртэй сагсан бөмбөгийн багийн тамирчин Жан Шюмэй /Zhang Xuemei/ хаалтын ёслолын үеэр БНХАУ-ын Төрийн далбааг барих тамирчнаар сонгогдсон байна.

Паралимпын хаалтын ёслол Олимпын наадмынхтай харьцуулахад илүү энгийн хэв маягаар зохион байгуулагдав. Мөн, Олимпын наадмаас илүү олон тамирчид оролцжээ. Баг бүрийг төлөөлсөн тамирчид “Токиогийн Тэнгэрийн Мод”-ны загвар дээр сайн, сайхныг билэгдэж толь наасан байна.  

Токиогийн амбан захирагч Коикэ Юрико Олон Улсын Паралимпын Хороо /ОУПХ/-ны Ерөнхийлөгч Эндрю Парсонст Паралимын далбааг гардуулав. Парсонс далбааг гурван жилийн дараа 2024 онд дараагийн Паралимпын наадмыг зохион байгуулах Францын нийслэл Парис хотын дарга Анн Идальгогийн гарт хүлээлгэн өгөв.

Франц Улс “Парис-2024” Олимпын наадмыг угтан авч буй дүрс бичлэгийг толилуулсан нь Францын нийслэл Дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг паралимпын тамирчдыг хүлээн авах үүргээ биелүүлэхэд бэлэн байгаагаа харуулав.

“Токио-2020” Зуны Олимп ийнхүү өндөрлөсөн ч Паралимпын наадам цаашид ч өөрсдийн чадвараа сорьж, хатуу бэрхийг даван туулж, бүхнийг гайхшруулахад нь юу ч саад болохгүй билээ.

“Токио-2020” Олимп, Паралимпын наадмыг Зохион Байгуулах Хорооны Ерөнхийлөгч Хашимото Сэйко хаалтын ёслолд оролцож үг хэлэхдээ, Токиогийн Паралимпад хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст талархал илэрхийлэв.

Мөн, ОУПХ-ны Ерөнхийлөгч Эндрю Парсонс Паралимпын наадмын ач холбогдол, үнэ цэнийг дахин дахин онцолж, бүх хүмүүст баярлалаа гэж хэлэв.

“Энэ бол Дэлхийн хүн амын 15 хувийг эзэлдэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хувьд өөрийгөө гайхалтай байдлаар харуулах боломжийг олгодог спортын тэмцээн билээ. Энэ удаагийн Паралимпын наадам цар тахал өвчний үед зохион байгуулагдсан ч хамгийн чухал үе байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Учир нь, бид хөгжлийн бэрхшээлтэй 1,2 тэрбум хүнд дуу хоолойгоо хүргэж чадлаа”.

Парсонс үгийнхээ төгсгөлд XVI дахь Паралимпын наадмыг хааж байгаагаа зарласан юм.

(Эх сурвалж: cgtn)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button