Нийгмийн

КЭЙСҮҮД: Ковид туссан иргэд гэртээ, ажил дээрээ нас барсан тохиолдол гарлаа

Цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байна. Өчигдрийн байдлаар халдварын тоо 3963 бүртгэгдэж 4000-д улам ойртжээ. Мөн найман хүн нас барж, нийт нас баралт 976 боллоо. Тун удахгүй 1000 хүрэх нь. Эрүүл мэндийн яамнаас нийт халдварын тоон мэдээллээ өгөхөө бүр больжээ.

-С.ЭНХБОЛД САЙДЫН ТУШААЛААР ОЙРЫН ХАВЬТЛУУДААС ШИНЖИЛГЭЭ АВАХАА БОЛЬЖЭЭ-

Ийнхүү халдвар нэмэгдэхийн хэрээр ЭМЯ, Засгийн газраас хариу арга хэмжээг улам эрчимжүүлэх ёстой байтал харин ч шинжилгээний цэгүүдээ хумиж, ХӨСҮТ дээрх шинжилгээний цэгээ татан буулгаж, иргэдээ хөсөр хаялаа.

Хамгийн сүүлд гэхэд халдвар авсан, хавьтагч болсон иргэд өрхийн эмнэлэгтээ бүртгүүлснээр зургаа дахь хоногтоо шинжилгээ өгдөг байсныг Эрүүл мэндийн сайд С.Энхболдын тушаалаар цуцалжээ. Мөн шинж тэмдэг илэрсэн хүмүүсийг шинжилгээ авахгүйгээр шинж тэмдгийн байдлаар нь оношилж, эмчилгээг нь эхлүүлэхээр болжээ.

Ийнхүү шинжилгээ ч үгүй, эмчилгээ ч үгүй халдвар авсан иргэд хаана, хэнд хандахаа мэдэхгүй гэртээ хүндрэх, нас барах эрсдлүүд улам бүр нэмэгдэж байна. ЭМЯ-ны зүгээс ковид шалтгаант нас баралт байхгүй, дандаа хавсарсан суурь өвчтэй хүмүүс нас барж байна гэж мэдээлж буй ч цэл залуу, ямар нэг суурь өвчингүй хүмүүс гэртээ, ажил дээрээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан тохиолдлууд гарсаар байна.

Эх сурвалжийн мэдээллээр өнгөрсөн бямба, ням, даваа гарагт ковидоор өвчилж, гэртээ болон эмнэлэгт очоод нас барсан гурван тохиолдол бүртгэсэн байна.

КЭЙС НЭГ: ГЭРТЭЭ ХОЁР ХОНОГ ХАЛУУРЧ, АМЬСГАЛЖ ЧАДАХГҮЙ БАЙЖЭЭ

 Тухайлбал, Баянзүрх дүүргийн 17-р хороонд оршин суух иргэн яаралтай түргэн тусламжийн 103-ын машинаар энэ сарын 06-нд эмнэлэгт хүргэгджээ. Тухайн иргэн нь 43 настай эмэгтэй байсан бөгөөд сүүлийн хоёр хоног халуурч, амьсгалж чадахгүй байсан аж. Улмаар эмнэлэгт ирээд нас баржээ. Тухайн иргэнээс эмнэлэгт ирсэн даруйд шинжилгээ авахад ковидтой байсан нь баталгаажжээ. Тус хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

КЭЙС ХОЁР: 30-ТАЙ ЗАЛУУ КОВИДТОЙ ГЭДГЭЭ МЭДЭЭД ГЭРТЭЭ ХОЁР ХОНООД НАС БАРЖЭЭ

Баянзүрх дүргийн 23-р хороонд оршин суух 30 настай залуу мөн ковидоор гэртээ нас баржээ. Тодруулбал, Улиастайд амьдардаг байсан Э гэх залуу энэ сарын 03-ны өдөр эмийн сангаас түргэвчилсэн тест авч үзэхэд хариу нь эерэг гарчээ. Ингээд гэртээ хоёр хоног өвдөөд энэ сарын 05-ны орой гэртээ нас барсан байна. Түүнийг бөөр нь өвддөг байсан нь суурь шалтгаан болсон гэж үзэж буй аж.

КЭЙС ГУРАВ: 27-ТОЙ ЗАЛУУ БИЕ ӨВДӨЖ БАЙГААГАА БАЙГУУЛЛАГЫН ЭМЧДЭЭ ХЭЛЖ БАЙЖЭЭ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаанхаданд бие засах газрын хажууд хүн нас барсан байжээ. Цагдаагийн алба хаагчид энэ сарын 05-ны өдөр хэргийн газар очиж ажиллахад Баянзүрх дүүргийн харьяат 27 настай Л гэх залуу ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Тэрбээр нүүрс тээврийн компанид ажилладаг байжээ. Эх сурвалжийн мэдээлснээр тэрбээр сүүлийн хоёр хоног бие өвдөөд байна, ковидын шинж илрээд байна гэж байгууллагын эмчдээ хэлж байжээ. Энэ хэргийг тус аймгийн Ханбогд сум дахь цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-08 07:43

uhvel ug geed orhisin sh dee.ih deed surguuli8 10 jil8 tsetserlegeekarentilah heregtei

Зочин
Зочин
2021-09-08 07:54

Үнэн бодит мэдээлэл түгээхийг хүсьеэ. Худ�##� шуугиан гаргах нь хуулийн хариуцлагатай шүү. Араа даагаарай. Жорлонгийн гадаа ковидоор үхнэ гэх мэдээ

Үнэн
Үнэн
2021-09-08 08:15

Эрүүл мэндийн яам Ковидын хaлдварыг хянaлтаасаа aлдсан учраас шинжилгээ авахаа больсон. Өөрсдөө хариуцлагаас мултрахын тулд Коронагаар нас барсан хүмүүсийг тийм ч өвчин хавсарсан, ийм ч хавдарын ш�##�тгаанаар гээд нас барсан гэж оношийг коронагаас өөрөөр тогтоох болсон. Сайд ажлаа хийж чадахгүй бол огцрох хэрэгтэй. Наад хaлдвар чинь маск зүүгээд, зай бариад, хулхи вакцин тариулаад ч нэмэргүй. Учир нь Хятадууд Лабораторид коронагийн вакциныг хийхдээ бүх л хaлдварлах зам, мутаци зэргийг туршсан байна. Тэгээд улс орнууд ялангуяа АНУ зэрэг өрсөлдөгч орнууд хөл хорьж, хaлдварыг таван туулахад их хөрөнгө зарцуулж, эдийн засгаа доройтуулан, Хятадын өмнө сөхөрнө гэж тооцжээ. Түүгээр нь болж байна. Харин Хятадууд өөрсдөө яагаад Коронаг амжилттай давж байна гэхээр хaлдвар авсан хүмүүсийг гэрт нь тусгаарлан гаргахгүй байгаа бөгөөд хүмүүс тэндээ нэг бол өвчин хүндрэн эсвэл өлсөж үхээд хaлдвар тараах замгүй болдог байна.

Zochin
Zochin
2021-09-08 08:30

Khaldvariin too zambaraagaa aldsan geseen. Ene medeeleed bgaa too n' khed dakhin darsan too gej baikh chin' bilee. Ene zasgiin gazar ard tymnee khusur khayasoon.

ИРГЭН
ИРГЭН
2021-09-08 09:13

ХУВЬТАВИЛАН МЭДЭХ БОЛЖЭЭ. УОК КОВИДЫН ӨМНӨ БУУЖ ӨГЛӨӨ. МЭДЭЭЛЭЛ БАЙХГҮЙ БОЛЛОО. ХАВЬТАЛ ӨВЧЛӨГСӨДИЙГ ТООХОО БОЛЬСОН ХҮНДЭРЧ ГЭРТЭЭ ҮХЭЖ БАЙНА ГЭДЭГ ТУН ХАРАМСАЛТАЙ ДЭЭДЭС ҮГЭЭ ХЭЛЭЭЧ

Зочин
Зочин
2021-09-08 09:23

Вакцинаа хийлгэ дуракууд аа вакцин хортой гэж турхирч байгаа хулгайчууд өөрсдөө хийлгэчихээд улсуудыг битгий хийлгэ гээд турхираад суудаг гэж байгаам шд... тэрийг нь мэдэхгүй хөөрч байж л амиа �##�даж байгаам даа

Зочин
Зочин
2021-09-08 09:45

Эмчилгээгээ хийгээчээ. Захынхороололын эмнэлэгт эмчилгээ маш муу хийдэг. Аль дүүргээсс их нас бар�##�т гарч бгааг тодорхойлж анхаар�##� тавиач. Эмнэлэгт хэвтсэн нэртэй зөнгөөрөө эдгэж бгаа хүмүүс бнашдээ. Эмч нь орж ирж үзэхгүй утсаараа дохиж дугаараа үлдээдэ. Үүнийг нь настай хүмүүс эргээд з�##�гаж мэдэхгүй шдээ. Цаасны тасархай дээр утсаа бичээд үлдээх сэтгэлгүй гуйлгачин эмч байна. Ямар ч мэдрэмж сэтгэл бхгүй эмч нэртэй хогнууд �######�ж буян болоочээ. Цөөхөн хэдхэн сэтгэлтэй мэдлэгтэй эмч нарын нэр нүүрээр л эрүүл мэндийн с�##�бар хөдөлж байна

Зочин шүү юм байна
Зочин шүү юм байна
2021-09-08 09:55

Өвөл нэг хүүхэн тавчигтай х�##�адтай машинд суулгасны төлөө засгийн газар огцроо биздээ
Одоо хэдэн зуугаараа үхэж байна тийм л хариуцлага тай ухамсартай юм бол засгийн газар их хур�##� гээд бүгд огцрох ёстой биздээ
Тэгэхээр өвөл сайхан попорч д�##�им гаргасан нь мэдэгдэж байгаа биз

Зочин
Зочин
2021-09-08 10:01

Одоо бол бага насны хүүхдүүдээс бусад нь вакцинаа хийлгэчихсэн шүү дээ.Одоо өвдөж байгаа насанд хүрсэн хүн бүр вакцин хийлгэчихсэн ч өвдөөд байгаа .Тэгээд ч 3 дахь тунгаа орсон шүү дээ.65 тай надад ВАКЦИНЫ 3 тун хийх үү гэхэд бид ажил ихтэй байна гээд тоохгүй юм.Өвчтэй хүмүүсээ ч хаялаа.Эрүүл хүмүүсээ ч бас хаяж байна уу даа

Иргэн
Иргэн
2021-09-08 10:53

Баримттай зүйл мэдэж, суд�##�ж байж бичээчээ. ХӨСҮТ - д 2том лабораторийн 6газар зэрэг шинжилгээ авч байна лээ. Өгөө 458дах хүнболоход 1цагындотор шижилгээгээ өгч чадаж баына. Маш шуурхай хурдан үйлчилж байна лээ

Иргэн
Иргэн
2021-09-08 12:26

Ер нь иргэн өөрөө хариуцлагатай байх цаг ирсэн. Угаасаа наадам найр битгий хийгээч гэхэд хийгээд л бөх барилдаад байсан. Хүүхдүүдээ дагуулаад зайрмаг долоогоод гадуур явж байгаа улсууд х�##�двар авна гэсэн ойлголт �##�гаа. Дэлгүүрт Маскаа аваад найтааж байгаа нөхөртэй юу ярих вэ. Ийм байж төр гээд яах вэ. Буруу менежментийн гуайгаар мөнгөгүй байгаа байх оо

Urh tolgoulson etseg
Urh tolgoulson etseg
2021-09-08 14:09

Zuv zugeer guideg baisan 9 nastai huuhed kovid tusaad edgersen ch hul muutai dogolon,barag tergentsert suuhqar bolchihloo.Mash evgui dogolj yavna,heseghen alhaad l huliinh ni buh bulchin shurmus yanginaj uvduud doroo suuchihna, iim l ayultai uvchin yum bna

Иргэн
Иргэн
2021-09-08 20:04

Ковид ингэж хавтгайрсан үед төсөв мөнгө хүндрэлтэй байгаа бол хувь хүн өөрийгөө маскаа зүүж хамга�##�ж, бас шинж тэмдэг илэрвэл түргэвчилсэн шинжилгээ төлбөртэй өгөх хэрэгтэй. Ш�##� дэмий юманд мөнгөө зарцуулдаг хүмүүс шинжилгээ хийлгэхэд мөнгө зарцуулах хэрэгтэй. Улс бүгдийг даана гэвэл хэцүү. Улсын мөнгө ч гэж юу байх вэ? Татвар төлөгчдийн л төсөвт оруулж буй мөнгө. Тэр ч бас хэмжээтэй. Д�##�айн ус биш, улсын төсөв нь.

Зочин
Зочин
2021-09-10 19:45
Reply to  Иргэн

Хөл хорино гэхээр өлсгөлөн болох гээд хорихгүй гэхээр тахлаар хиарах гээд байна Монгол улс аюулд оржээ Одоо өдөрт 15 хүн нас барж эхэллээ мөдхөн 20 / 30 болно биз Учир нь хүмүүс маш олноороо Сэхээнд ордог болж Одоо Сэхэанд 340 хүн байна үүнээс ихнхи нь за бараг бүгд ч байж магадгүй нас барна Короногоор нэг хүндэрвэл бараг сэхэхгүй шүү дээ Үндэсний Аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ Бид аюулд орлоо

Холбоотой мэдээ

Back to top button