Нийгмийн

МҮЭХ: Иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байна

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо мэдээлэл хийж байна.

Энэ үеэрээ "Төрийн болон орон нутгийн өмчит тэдгээрийн оролцоотой ААН, байгууллагын дотоод зохион байгуулалтын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлж, орон тоо чиг үүргийн давхардалыг арилгах, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал, урамшуулал олгохгүй байх 43 дугаар тогтоол энэ оны хоёрдугаар сарын 17-ноос үйлчилж буй. Энэ тогтоол төрийн үйлчилгээний байгууллагуудын захиргааны албан тушаалтнуудад хамааралтай гэж гарсан боловч өнөөдөр энэ тогтоолыг хэрэглэхдээ нийт ажилтнууд тэр дундаа багш, эмч нарыг халах, цалинг нь нэмэгдүүлэхгүй байх, ажлын ачааллыг нэмэгдүүлж, сөрөг үр дагаврыг бий болгож байна МҮЭХ үзэж, 43 дугаар тогтоолын 1.3 дугаар заалтыг эсэргүүцэж байна. Энэ заалтыг ААН, байгууллагуудын захиралуудад зөв тайлбарлаж өгөх хэрэгтэй.

Мөн цар тахалтай холбоотойгоор шатахуун, өргөн хэрэглээний үнэ огцом нэмэгдсэн. Тиймээс Засгийн газар иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг яаралтай нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэ хэрээс хэтэрч байгаа тул үнэ тогтворжуулах хөтөлбөр, үнийг хадгалах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй.

Түүнчлэн цар тахлын голомтод ажиллаж байгаа эмч, ажилчдад нийгмийн хамгаалалд дэмлэг үзүүлэх шаардлагатай байна. Мөн татвар, шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байх бодлогыг барих нь зүйтэй” хэмээв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button