ДАТАГРАФИКНийгмийнСурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

ИНФОГРАФИК: Нүүрсний экспорт элгээрээ хэвтэж, төсвийн төлөвлөгөөний 20.5 хувийг л хангаад байна

Энэ оны гуравдугаар сард БНХАУ талын шийдвэрээр Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа саатсан. Үүнээс хойш урд хөрштэй хиллэдэг нүүрс тээврийн боомтуудын үйл ажиллагаа тогтмол шахуу доголдсоор өдийг хүрч байна.

БНХАУ-ын тал манай улстай хэлэлцэлгүй шууд стратегийн чухал хилийн боомтоо хааж буй эл үйлдэл нь Монголд коронавирусийн халдвар буурахгүй байгаатай холбоотой. Гэвч монголчууд эхлээд, БНХАУ-д коронавирусийн сураг дөнгөж дуулдаж байх төдий үед өөрсдийн бие даасан шийдвэрээр хилээ хааж байсан билээ.

Доорх инфографикт урд хөрштэй хиллэж, нүүрс экспортолдог гол таван боомтын 2021 оны нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэлх экспортын статистикийн мэдээллийг үзүүллээ.

Үүнээс харахад Гашуунсухайт, Шивээхүрэн боомтын экспорт гуравдугаар сараас хойш "шалан дээр” хэвтжээ.

Онцлох: Гашуунсухайтын боомтоор дөрөвдүгээр сард 0 тонн нүүрс гарчээ.

Сонирхолтой нь, нүүрсийн эрэлт БНХАУ-ын зах зээлд нэмэгдэж, нөгөө талд зэсийн үнэ өсөж байгаа энэ үед стратегийн хувьд төр урд хөрштэйгөө хэлэлцээр хийхгүй байгаа явдал. Өөрөөр хэлбэл, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, цаашлаад улс төлөөлөх хувиараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх /өмнөх Х.Баттулга ч адил/ энэ чиглэлд дорвитой үйлдэл хийхгүй байгаа юм.

У.Хүрэлсүх Тяньжинд, Замын-Үүдэд овоорсон ачаа, тээврийн татан авалтын нэмэгдүүлэх чиглэлд БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьсан. УОК-ын дарга С.Амарсайхан эхэн үед нь урд хөрштэй тодорхой хэлэлцээр хийсний дүнд Гашуунсухайт боомтын экспортыг нээж байв. Үүнээс бусдаар нүүрс тээвэр "шалан дээр” хэвтчихээд буй тухайд дорвитой, шийдлийн түвшинд хөдөлсөн улс төрч үгүй.

Хамгийн гол нь цаг хугацаа өнгөрөх хэрээр төсөв тасалдаж буй явдал. 2021 онд бид 42 сая тонн нүүрс экспортлохоор тооцсон байдаг. Гэвч эхний найман сарын байдлаар ердөө 10.9 сая тонн нүүрс экспортлоод байна.

СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ:

Хамгийн гол нь, бусад улс орнууд биднийг хойргодож байх үес бодлогоо улам чангалж байна. Зэс, нүүрсийн экспортод ОХУ үлэмж нөлөөгөө тэлж, БНХАУ-ын голлох нийлүүлэгч болсоор байна. Нөгөөтээгүүр нүүрсний үнэ цэн улам унах ирээдүйтэй. Улс орнууд, тэр дундаа манай гол экспортлогч БНХАУ хүртэл дэлхийн дулааралтай тэмцэх хүрээнд нүүрсний хэрэглээгээ бууруулсаар байгаа. Ийм нөхцөлд бид аль болох нүүрсний зах зээлд эзлэх байр сууриа ойрын 10 жилд чангаруулах учиртай юм.

Аль гуравдугаар сараас хойш элгээрээ хэвтсэн нүүрсний экспортыг өөд татах оролдлого хийхгүй байгаа Засгийн газрын гишүүд, үүн дээр үл дуугарагч УИХ-ын гишүүдийн хувьд гайхам хариуцлагагүй асуудал болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эээээ
эээээ
2021-09-09 08:06

энэ нэг хүүхэн баахан хүн дагуулж энд тэндгүй хэсээд өөрийгөө зугаацуулж байдаг ул�####�а хэрэгтэй хийсэн бүтээсэн юм байхгүйн шив дээ

Zochin
Zochin
2021-09-09 08:18

Төрийн мэргэшсэн �##�бан хаагч, төрийн ажлын з�##�гамж х�##�аа, ажлын мэдлэг, туршлага гэдэг юм байхгүй болсны гай шүү дээ. Хаа сайгүй шахаасаар очсон хүмүүс. Сайд нар нь ч тэр, ажилтнууд нь ч тэр юугаа ч мэдэхгүй улсууд энд тэнд зүгээр л шоргоолж шиг бужигнацгаахаас өөр юм байхгүй. Өөрсдийгөө бол хөөрхийс их л юм хийгээд байна л гэж бодоцгоогоод байх шиг байгаа юм. Худлаа ганц нэг үг англи мангилахнаар хэлсэн аядсан нөхдүүд. Хэзээ, хаана, юугаа, яаж хийхээ мэдэхгүй улсууд өнөөдрөөрөө ажил хийсэн болж тоглож байхад аргаггүй дээ. Г�##� унтгаасан байдлаар л амьдарч байна даа Монголчууд. Ерөнхий сайд маань энэ их х�##�дварын үед ард түмнээ бол бүүр хаясан шүү дээ. Зайлуул хавар, зуныг ерөнхий сайдын суудлаа хамга�##�ж үлдэх гээд хор найруулаад их завгүй өнгөрүүлсэн юм шиг байна лээ. Хичнээн өнөө маргаашдаа аргацаагаад үлдсэн ч гэсэн түр зуурын пм гэдгийг ойлгодоггүй л юм байхдаа энэ улсууд. Энэ сууд�##�д шунаад байдгийн гол учир нь Хос санаа ХХК л юм бишүү дээ гэж хардах боллоо. Одоо улс орноо, ард түмнээ бодоод болимоор юм доо.

enhamaglan
enhamaglan
2021-09-09 21:48

ene oyunerdene butehguiee yah be bosiildo ard tumeen ,boslog uimeen gargya

Зочин
Зочин
2021-09-10 02:46

Тах�##� хян�##�таасаа �##�даж, нүүрсний экспорт нь зогсчихсон. Энэ Е-ч, ЗГ-бн байж байгаа царай. Авах юм �##�га

Пүрэв
Пүрэв
2021-09-10 07:27

Ямарваа юманд сахилга хариуцлага хүмүүжил хэрэгтэй юм. Манай тээврийн жолооч нараас татг�##�заж байгаа гол ш�##�тгаан нь жолооч нарын хариуцлагагүй, архи уудаг, машины эд агийг нь сольдог,тэр байтугай машиныг нь задлаад зарчихдаг үйлдэл байдаг гэнэ таминь ээ.

Зочин
Зочин
2021-09-10 08:32

D

Хариу
Хариу
2021-09-10 08:33

Аргагүй л дээ. Улаан бүс болсон, өвчинтэй ямар ч тэмцэл хийхгүй байгаа б�##�ай орноос юм авч болох уу? Энэ засгийн газар хөл хорихгүй гүрийсээр ийм нөхцөл байд�##�д хүргэсэн. Одоо яаяа гэхэв, өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг байхаа...

Зочин
Зочин
2021-09-12 11:01

Xudlaa yarisan amnuud. Duuginxee nuxur aylagchiig USA d elchingeer tomilox gex met xulgai l xiix yum daa. Ene bol xulgai xiij baigaagaas yalgaagui shuu dee. Tom yarixaas uur yum baixgui nuxduud. Ene zasgiig yagaad ogtsruulaxgui bainaa. Ogtsruul geed zunduu xelj baigaa sh dee.

Зочин
Зочин
2021-09-12 12:04

Ene ulaan xatsartai avgai zugaalj yavaad ur dun baixgui baina. Duuginxee nuxrig elchingeer tomilox gex zereg l yum xiix yum. Zasgiig said nartai ni ogtsruulax xeregtei

Back to top button