НИЙГЭМ

УИХ-ын дарга Г.Занданшатар БНЭУ-ын парламентын доод танхимын даргатай уулзжээ

Парламентын дарга нарын дэлхийн V Бага хуралд оролцож буй Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим – Лок Сабхагийн дарга Ом Бирлатай Вена хотноо уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг Улс нь Монгол Улсын Стратегийн түнш, Оюун санааны хөрш болохыг тэмдэглэж, хоёр талын найрсаг харилцааг эдийн засаг, боловсрол, соёл зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд хоёр улсын парламент хоорондын эрчимтэй хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцлов.

Түүнчлэн УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр улсын хамтарсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэхээр талууд идэвхтэй хамтран ажиллаж байгааг дурдаж, коксжих нүүрс экспортлох, туршилтын тээвэрлэлтийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Лок Сабхагийн дарга Ом Бирла хоёр улс хамтран хэрэгжүүлж буй төслүүдийг үр дүнтэй, шуурхай хэрэгжүүлэхэд анхааран, дэмжиж ажиллахаа илэрхийлж, УИХ-ын дарга Г.Занданшатарыг тааламжтай цагтаа Энэтхэг Улсад айлчлахыг урив.

Уулзалтын үеэр талууд бүс нутгийн аюулгүй байдал, “КОВИД-19” цар тахлын өнөөгийн байдал, олон талт хамтын ажиллагааны бусад асуудлаар санал солилцлов.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button