НИЙГЭМ
“Мобиком” корпорац “Playbeat”-ийн логог дуурайсан уу

“Мобиком” корпорац логогоо шинэчилсэн нь олны ярианы сэдэв болоод байна. Шинэ өнгө төрх, хэлбэр хийц нь модерн уур амьсгалтай хэдий ч дүрсийн хувьд зарим талаар шүүмжлүүлж буй.
Тэгвэл нэг анхаарал татаж буй зүйл нь, “Playbeat” хэмээх хөгжим-студийн програм хангамжийн брэнд лого нь “Мобиком”-ын шинэ логотой ялгах аргагүй адилхан байгаа юм. Яг ижил, давхардсан лого хэрэглэж болохгүй нь ойлгомжтой. Нөгөө талд зохиогчийн эрхийн асуудал сөхөгдөнө.
Ямартай ч “Мобиком” корпорацын шинэ логог “Playbeat”-ийнхтэй харьцуулах хандлага сошиалд хүчээ аваад байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.