УЛС ТӨР

Ерөнхийлөгчийн хуурай дүүгийн “самарсан” ИНЕГ-ыг өөр нэг нутгийн дүүд нь ДААТГАХ УУ

Манай улсын Иргэний нисэхийн салбар амжилттай байна, Шинэ нисэх онгоцны буудлаа ашиглалтад оруулчихлаа, дэлхийн стандартад хүрлээ гэж та бүхэн бодож байна уу. Гэтэл энэ бүхний цаана юу өрнөж байгаа бол.  

Олон олон асуудал, хэрэг төвөг нь ил болсон ч дээд хүмүүсийн нөмөр нөөлөгт байдаг учраас удаан тэсэлцсэн ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн арайхийж албан тушаалаа өгөөд алга боллоо. Ингэхдээ эрүүл мэндийн шалтгаанаар гэж өөрийгөө уснаас цэвэрхэн авч гарсан гэх. Ямар ч шалтаг тоочсон түүний явах цаг аль хэдийн болчихсон байв. Гэвч Ерөнхий сайд нь ч, салбарын сайд нь ч тэр нэг л халдаж зүрхлэхгүй байсаар маш их хугацаа алдсан.

-ХУУЧИН НИСЭХ БУУДЛЫГ ХӨСӨР ХАЯЖЭЭ-

Харамсалтай нь энэ хугацаанд ИНЕГ эзэнгүйдээд тун ч удсан байжээ. Учир нь “Би угаасаа явах юм хойно” гэх сэтгэлтэй Л.Бямбасүрэн олон сар, жилийн өмнөөс ИНЕГ-ын удирдлагын ажлыг гаргуунд нь гаргаж хаясан байсан гэх.

Уг нь Засгийн газрын 455-р тогтоол гарч, хуучин нисэх буудлыг нөөц нисэх буудлын болон сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар шийдвэрлэсэн. Гэтэл эх сурвалжийн мэдээлж буйгаар эл нисэх буудлын аэродромын гэрчилгээжүүлэлт гацаж, аюулгүй ажиллагаа нь алдагдаж, эрхзүйн чадамжгүй болсон гэнэ.

Хамгийн хачирхалтай нь үүний цаана хувьчлалын сонирхол байгаа юм биш биз гэх хардлага буй юм. Учир нь 520.3 га эзэмшил газартай 9.5 зм урт бетон хашаатай энэ аварга дэд бүтцийг дээрх ашиглалтын нөхцөлөөр ашиглахгүй байснаар цаг хугацааны явцад дампуурч, төрд тээг болж байна гэгдэнэ. Энэ үед хувьчлалын давалгаа эхлэх вий гэсэн айдас.

-ИНЕГ ДОТРООС ДАРГА БОЛГОХООР ЯРЬЖ БУЙ ХҮМҮҮС ХАМТ ОЛОНДОО НЭР ХҮНДГҮЙ, МУУ НЭРТЭЙ -

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дараагийн томилгоо хэн байхаас энэ салбарын ирээдүй шийдэгдэх болоод буй гэсэн үг болж байна. ИНЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн дараа түүний ажлыг түр орлон гүйцэтгэгчээр дэд дарга байсан Алтанцомыг томилоод буй. Тэрбээр хөдөлгөөний диспетчерээр ажлын гараагаа эхэлснээс хойш иргэний нисэхийн салбарт тасралтгүй 32 дахь жилдээ ажиллаж буй нэгэн.

Нэмэгдэхүүний байрыг солиод ч нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэгчээр Л.Бямбасүрэнг Б.Алтанцомоор солилоо ч ИНЕГ-ын байдал дээрдэхгүй. Тэрбээр Л.Бямбасүрэнгээсээ дутахааргүй асуудал дагуулагч нэгэн юм.

Түүнийг анх ИЗНН-ын С.Оюун анкетыг нь сугавчлан явж хөөцөлдсөөр ИНЕГ-т оруулсан гэгддэг. Тэр цагаас хойш тус байгууллагад удаж, элдэв асуудалд холбогдсоор асар нэр хүнд муутай болсон дарга нарын нэг. Хөшигний ард Б.Алтанцомын эхнэр нь ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржийн хамаатан тул гүйцэтгэгчээс дарга болгож жинхлүүлэхээр зүтгүүлж байгаа гэх шуум бий.

Б.Алтанцомоос гадна ИНЕГ дотроосоо хэдэн хүний нэр даргад яригдаж буй гэх юм билээ. Гэвч мөн л хамт олондоо нэр муутай, байгууллагадаа хэт удсан, сайн мууг нь бүгдийг мэдэх, “зохицуулж” гаршсан хүмүүс гэх.

-ИНЕГ-ЫН ДАРААГИЙН ДАРГА НЬ БАС ХЭНТИЙНХ БАЙХ УУ-

Гэтэл эх сурвалжийн мэдээллээр тус байгууллагын даргад дахин нэг залуугийн нэр яригдах болсон нь Г.Бат гэх залуу. Тэрбээр шинэ нисэх буудлын төслийн удирдагч Н.Энхбатын доор ажиллаж байсан нэгэн аж. Хачирхалтай нь мөн л Хэнтий нутгийнх. Таван жил ажиллаж, хэл ам татлуулсаар ажлаа өгсөн өмнөх дарга Л.Бямбасүрэн мөн л Хэнтийнх билээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуурай дүү гэгддэг түүнд хэн ч халдаж чадахгүй, өнөөх нь эрхтэн дархтнуудын халхавчинд даварч суусаар өдий хүрсэн нь тэр.

Гэтэл түүний халааг авах магадлалтай залуу нь мөн л Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Л.Бямбасүрэн нарын нутаг нэгт залуу байгаа нь анхаарал татаж байна. Ийнхүү Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд нутаг ус, жалга довоо харж, нутгийнхаа залууг даргаар тавих бодол тээж яваа гэх. Нутаг нуга харж явж, даргаар тавьсан хуурай дүү нь таван жил шахам “самарсан” ИНЕГ-ыг дахиад нэг нутгийн хуурай дүүдээ даатгах нь зөв үү. Асуудалтай даргаа авчихаад дахиад нутаг нуга харсан Ерөнхий сайдын томилгоогоор ИНЕГ-ыг толгойлуулах уу.

-НУТАГ НУГА БИШ ЧАДВАР, СЭТГЭЛИЙГ НЬ ХАРНА УУ ЕРӨНХИЙ САЙД АА-

Л.Оюун-Эрдэнэ хамгийн залуу Ерөнхий сайдаар сонгогдсон. Түүний шинэчилье, өөрчилье, засъя, залруулъя гээд байгаа нь сайн жишиг. Тиймээс өөрийн гэсэн толгойгоор, асуудалд бодитоор хандаж, энэ том айлд мэргэжлийн, чадвартай, залуу боловсон хүчнүүдээ томилоод, ИНЕГ-ыг арилжааны утгаар нь ажиллуулах хэрэгцээ шаардлага үнэхээр үүсээд байна.

Одоо бол энэ салбар тань мөнгө угаадаг, улс төрчдийн гар хөлийг цайлгаад аргалчихдаг агентлаг болж хувираад буй.

“Би явах нь тодорхой” гэсэн хөндий сэтгэлээр удаан ажиллаж байгаад хаяад явсан Л.Бямбасүрэнгийн гайгаар Иргэний нисэхийн салбарын ажил эзэнгүйдээд удлаа. Ингэсээр байтал энэ том чухал агентлаг сүйдэх нь. Мэргэжлийн, чадварлаг хүнийг нь томилоод өгөөч Ерөнхий сайд аа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-11 09:54

Манай улсын Иргэний нийсэхийн с�##�бар амжилттай байна, Шинэ нисэх онноцны буудлаа ашигл�##�тад оруулчихлаа.

Онгоцны, нисэхийн гээд зөв бичээч сэтгүүлч ээ!

Зочин
Зочин
2021-09-11 18:46

замын үүдийн цахилгаан станц шиг тоногдох вий дээ хуучин нисэх тэгээд хариуцах хүнгүй

ЧИ ИЧКУЙ БОЛ БАРИМТЫ НЬ ДЭЛГЭЛЭЭ
ЧИ ИЧКУЙ БОЛ БАРИМТЫ НЬ ДЭЛГЭЛЭЭ
2021-09-11 23:04

ЗА ЭНЭ ШАР БАТ БОЛ БУУР Ч БАРАХГУЙ ШУУ НАЙЗУУД АА??? АЛДИЙН БАЙНА ЕСТОЙ ЖИНХЭНЭ ШИНЭ НИСЭХ ОНГОЦНЫ БУУДЛЫН ТЕСЕЛ ДЭЭР АВСАН АВИЛГАЛЫГ НЬ ИЛЧИЛЛЭЭ ШУУ!!!!!!! ОЮУН-ЭРДЭЭ ЧИ ИЧКУЙ БОЛ БИ ИЧКУЙ ШУУ

идэж уусан баримтыг нь дэлгэлээ
идэж уусан баримтыг нь дэлгэлээ
2021-09-11 23:05

БИД МАРГААШ БАРИМТЫГ НЬ ДЭЛГЭЛЭЭ

Zochin
Zochin
2021-09-11 23:21

Ooroo l bish bol sain muu buh huniig muuldag humuus,hun bnaa kk

Шударга нисэхийн сэтгэлтэй албан хаагчид
Шударга нисэхийн сэтгэлтэй албан хаагчид
2021-09-12 23:00
Reply to  Zochin

Би нисэхийн телее ярьж байна. Түүнээс биш ийм м�##� тэнэг авилгачидыг �######� долоогчдыг яриагүй байна. Нэг ч удирдлагын дамжаанд сууж үзээгүй дандаа хүний �######� долоож байсан ийм новшнуудыг нисэхийн даргад байтугай биш шүү

Zochin
Zochin
2021-09-11 23:24

Ooroo l bish bol,sain ch,muu ch buh humuusiig muuldag nohod bh shig bnaa

Оюунэрдэнэд
Оюунэрдэнэд
2021-09-12 09:58

ЗАРИГ өнөрцэцэг мэдээлэл твиттэрт хийж эхэллээ,,.,, 650 сая долларын өртгөөр боссон шинэ онгоцны бууд�##� чинь барилга дээрээсээ ёртой юм шиг ус �##�даад удаж байна,. Хэн хян�##�т тавьж бариулсан юм бэээээ????? . Та нарын магтаад байгаа энэ . Бат гээд шар нөхөр чинь хян�##�т тавьсан гээд байгаа Ерөнхий мэнэжэр нь шүүүүүүү сайн хараад ав ямар их гологдолтой чанаргүй умгар юм бариулсан нөхөр вэээээ

Иргэн
Иргэн
2021-09-12 10:44

ИНЕГ-ыг ер нь юү гэж ойлгоод байгаа юм болоо?! Энэ удирдлагууд?! Очиж,очиж Бат байхдаа ч яахавдээ?! Өнөөдөр ИНЕГ дайны хөлд нэрвэгдсэн газар нутаг шиг л болсоон?! Одоо томилогдох шинэ дарга бол мэдлэг чадвартай туршлагай, эрч хүч сайтай сэтгэлтэй шудрага хүн тавиглаж бөйж л цэгцлэнэдээ?! Үнэндээ МАН-д зүтгэдэг хүн л ЗГ-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэшдээ?!

Энэ нисэхийн хэдэн матаасчин чөтгөрүүд ёстой бүтэхгүй ээ
Энэ нисэхийн хэдэн матаасчин чөтгөрүүд ёстой бүтэхгүй ээ
2021-09-12 22:16
Reply to  Иргэн

Бүх цаг үед ИНЕГазарт томилогдсон дарга нарынхаа�######�ийг ухаж, томилгоо бүрийн хажуу хавиргаар даргын сууд�##�д санаархаж, энд тэндгүй үндэслэлгүй матаас шидэж, нэрсээ дэвшүүлж суудаг мөнхийн хорлонт хэдэн чөтгөрүүд захиргааны хэлтэсийн Батжарг�##�, Намбат, Мөнхнасан мэтийн хэдэн бүтэхгүй гарууд та нар одоо болих болоогүй юу. Та нарыг одоо нисэхийн хонхор байтугай, Засаг төрийнхөн ч андахаа больсон шүү. Насаараа даргын санд�##� мөрөөдөж хор хов хутгаж суухын оронд өмнөх ноогдсон ажлуудаа сайн хийдэг байв�##� тэр хайрт намынхаа мөрийн хөтөлбөрт дэмтэй баймаар. Үнэн бүтэхгүй хэдэн гарууд шүү.

Шударга нисэхийн төлөөх тэмцэл үргэлжилж байна
Шударга нисэхийн төлөөх тэмцэл үргэлжилж байна
2021-09-13 00:48

Иргэний нисэхийн хөгжлийг бүхэл бүтэн 10 жилээр ухраасан. гацаасан, авилг�##�д битүү идэгдсэн мөнгөөр хүн оруулдаг мөнгөөр захи�##�ж өөрсдийгөө магтуулдаг. 2016-2021 оныг хүртэл хугацаанд ажилласан рэцэдивист гэмт хэргийн эдийн засгийн бүлэглэл Бадамжунай, Хурц , Алтай констракшны Бат-Эрдэнийн гар хөлүүд болох ачигч грүүшик. харуул, үйлчлэгч, тогооч нарын баг саяхан шударга Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн хурц мэсэнд зүсүүлээд цавчуулаад удаагүй их хорсч мафийн боссоо арчуулаад жигтэйхэн их ХОРСОЛТОЙ ЗАНАЛТАЙ АЙДАСТАЙ үхлүүт эрчимт эмчилгээнд байгаа нөхдүүд шударга нисэхийн төлөөллүүдийг яагаад ч яаж ч ЧАДАХГУЙ ЭЭЭЭЭЭ!!!!!!

zochin
zochin
2021-09-13 08:52

jaahan medrel muutai yu

Оюунэрдэнэд нутгийн чинь . Шар бат ах нь бас . Том авилгачин
Оюунэрдэнэд нутгийн чинь . Шар бат ах нь бас . Том авилгачин
2021-09-12 11:00

ЗАРИГ өнөрцэцэг мэдээлэл твиттэрт хийж эхэллээ,,.,, 650 сая долларын өртгөөр боссон шинэ онгоцны бууд�##� чинь барилга дээрээсээ ёртой юм шиг ус �##�даад удаж байна,. Хэн хян�##�т тавьж бариулсан юм бэээээ????? . Та нарын магтаад байгаа энэ . Бат гээд шар нөхөр чинь хян�##�т тавьсан гээд байгаа Ерөнхий мэнэжэр нь шүүүүүүү сайн хараад ав ямар их гологдолтой чанаргүй умгар юм бариулсан нөхөр вэээээ . Үерт жил болгон нисэх онгоцны бууд�##� тэр аяараа ур�####�г гээд япончууд нь толгой шаачихсан буцаад өгдийм үү муу авилгач . Монголчуудад гээд байж байна гэсэн

barilga deer ajillabaa hujaa baanaa
barilga deer ajillabaa hujaa baanaa
2021-09-12 18:44

aaya, moongo myybaa bugd ideh sonirholtoi. gants niseh ongotsnii buudlaa idiibaa. moongo menejeruud tsusalbaa barilga baa iim baa . idej yyj hanahguibaa aayaa yamar hetsuu orchlon baa??? Bat gee buduun darga daramtalsan shoo ter ih idseen ih targalsaan

zochin
zochin
2021-09-13 08:26

iimerhuu yum bichuuleed baigaa hun uuruu uugui undug shig l hun baih ni ee. ineedtei ch yumaa daa. odoo humuus hen ni hen be gedgiig oilgodog bolchihson tsag shuu. taraa niseh dayar taniulchihsan yum baij bainga l neg yumaa oor maygaar davtaj ooriigoo bayasgah yum. eguur.mn site hogiin hudaldagdsan site baina

Ккк
Ккк
2021-09-14 11:53

Ямар инээдтэй мэдээ вэ. Батжарг�##� мөнхнасан 2 л ингэж бичүүлнэ.

АЙМШИГТАЙ ИЧГҮҮРГҮЙ ХҮН ГҮТГЭХ ЮМ
АЙМШИГТАЙ ИЧГҮҮРГҮЙ ХҮН ГҮТГЭХ ЮМ
2021-09-17 11:55

Т.БАТЖАРГАЛ, НАМБАТ НАР БОЛ ИРГЭНИЙ НИСЭХИЙН ШИЛДЭГ СЭХЭЭТНҮҮД, ТЕХНИКИЙН УХААНЫ ДОКТОР ХҮМҮҮС. МӨНХНАСАН БОЛ ЯАМ АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРТ БОДЛОГО БАРИГЧ СЭХЭЭТЭН ЗАЛУУ. ХАРИН БЯМБАСҮРЭНГИЙН ТЭНДЭР МӨНГӨ ЭНЭ 5 ЖИЛД ДАНДАА МӨНГӨӨР ХАХУУЛЬ АВЧ ОРУУЛЖ БАЙСАН ХӨЛ ГАРУУД ТА НАР НИСЭХИЙГ ШОРООТОЙ ХУТГАСНАА ЮУГААР ТАЙЛБАРЛАХ ВЭ???????????

ЗОЧИН
ЗОЧИН
2021-09-21 08:31

ХӨШГИЙН ХӨНДИЙН НИСЭХ ОНГОЦНЫ БУУДАЛ БАРИХ ЗАВСРААС НЬ ӨӨРСДӨДӨӨ НЭГ НЭГ ХАУСНЫ МАТЕРИАЛ ХУССАН ГЭДЭГ ОРТОЙ ШҮҮ. ТӨСЛИЙН УДИРДАГЧ Н.ЭНХБАТ, Г.БАТ НАРЫН ЗАРИМ НӨХДҮҮД НИСЛЭГИЙН ЗУРВАС БАРИСАН КОМПАНИАР ХОЁР ДАВХАР ОРДОН БАРИУЛСАН ГЭХ МЭДЭЭЛЭЛ БАЙДАГ. АТГ ШАЛГАХ ЁСТОЙ.

Холбоотой мэдээ

Back to top button