Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийншуурхай мэдээЭРҮҮЛ МЭНД

“Токио-2020” Олимпын картон орыг “COVID-19”-ийн өвчтөнүүдэд дахин ашиглана

“Токио-2020” Зуны олимп болон Паралимпиын наадмын үеэр тамирчдад зориулсан картон орыг “COVID-19”-ийн халдвар авсан өвчтнүүдэд дахин ашиглана гэж Оосакагийн амбан захирагч Ёшимүра Хирофүми өчигдөр есдүгээр сарын 11-нд мэдэгдэв. Энэ талаар “Кёодо Ньюс” /Kyodo News/ агентлаг мэдээлэв.

Ёшимүра сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа “Тэдгээр картон орыг Олимпод оролцох тамирчдад зориулж хийсэн бөгөөд маш чанартай ор” гэдгийг онцлов.

200 кг хүртэл жинтэй хүний даацтай 800 орчим орыг коронавирусийн хөнгөн буюу шинж тэмдэггүй өвчтөнүүдэд зориулан эмнэлгийн байгууллагад шилжүүлэхээр төлөвлөжээ. Тэдгээр оронд дэр болон хөнжил дагалддаг юм байна.

Орыг зохион бүтээсэн “Airweave” компани томоохон үзэсгэлэнгийн төвийн нутаг дэвсгэрт баригдах эмнэлгийн байгууллагад орыг хандивлахад бэлэн байгаагаа хэдийн тус мужид мэдэгдсэн гэнэ.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button