ДЭЛХИЙНийгмийнЭРҮҮЛ МЭНД

БНХАУ-д COVID-19 халдварын шинэ голомт илэрчээ

Өнгөрсөн бямба гараг /2021.09.11/-т Хятадын нутаг дэвсгэрт “COVID-19” халдварын шинэ голомтот газраар тус улсын зүүн хэсэгт орших Фүжянь муж тогтоогдсон талаар БНХАУ-ын Эрүүл Мэндийн Улсын Хороо мэдээллээ.

Хорооны мэдээлснээр, бямба гарагт Путьян хотод 19, Фүжянь мужийн Чуанжуо хотод халдварын мөн 19 тохиолдол бүртгэгджээ.

Нийтдээ, өнгөрсөн хоногт тус улсад халдвар авсан 46 шинэ тохиолдол бүртгэгдсэний 26 нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн аж.

Наймдугаар сард Жянсу мужийн Нанжин хот мөн л халдварын тархалт дэгдсэн голомт болсон бөгөөд эх сурвалж нь хилийн чанадаас ирсэн нисэх онгоцыг цэвэрлэж байсан орон нутгийн нисэх онгоцны буудлын ажилчид байжээ.

Коронавируст цар тахал дэгдсэнээс хойш Хятадад “COVID-19”-ийн 95,199 тохиолдол бүртгэгдэж, 4,636 хүн коронавирусийн улмаас нас барсан юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button