ДЭЛХИЙНийгмийн

Францын Гадаад Хэргийн сайд “Талибан”-ыг амлалтаа биелүүлээгүй гэж буруутгав

Францын Гадаад Хэргийн сайд Жан-Ив Ле Дриан хэлэхдээ, “Талибан” хөдөлгөөнийхөн Засгийн эрхэнд гарсныхаа дараа өмнө нь өгсөн амлалтуудаа огт биелүүлэхгүй байгаа хэмээн буруутгалаа.

Сайд “France 5” телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа, “Талибанчууд зарим гадаадын иргэд, афганчуудыг чөлөөтэй зорчихыг зөвшөөрнө, мөн хүртээмжтэй, төлөөллийн Засгийн газрыг бүрдүүлнэ гэсэн ч тэд худлаа ярьж байна” хэмээв.

“Франц Улс Афганистаны шинэ Засгийн газрыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байна. Мөн тэдэнтэй ямар нэгэн харилцаа тогтоохоос ч татгалзаж байна. Бид “Талибан” хөдөлгөөнийхнийг зохистой арга хэмжээ авахыг хүсч байна. Тэд эдийн засгийн хувьд ч түр амсхийж,  олон улстай учраа ололцох хэрэгтэй байна. Энэ нь зөвхөн тэднээс л шалтгаална”.

Талибанчууд нийслэл Кабул хотыг эзлэн авсны дараа Франц Улс 3 гурван мянга орчим иргэдийг нүүлгэн шилжүүлсэн. Парис мөн Афганистанд үлдсэн францын иргэд, Францтай холбоотой хэдэн зуун афганчуудыг тус улсаас гаргах асуудлаар “Талибан” хөдөлгөөний удирдлагуудтай хэлэлцээ хийсэн. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд ГХ-ийн сайд Ле Дриан өнөөдөр /2021.09.12/ Катар Улсыг зориод байгаа юм.  

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button