Нийгмийн
Э.Цэндбаатар: Х.Нямбаатар сайдтай хоолонд ороход архи уугаагүй, тэднийг битгий буруутгаарай

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар шигшээ багаас хасагдсан тухайд мэдэгдэл хийлээ.
Тэрбээр, “Монголын боксын холбооны гаргасан шийдвэртэй санал нэг байна. Архи ууж, зөрчил гаргасан нь миний буруу. Намайг уучлаарай.
Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон Э.Бадар-Ууган ах руу битгий дайраарай. Хоолонд орох үеэр согтууруулах ундааны төрлийн зүйлс хэрэглээгүй. Би тэндээс гараад өөр хүмүүстэй архи уусан юм. Энэ хүмүүсийн гаргасан шийдвэр зөв.
Архи уудаг нь миний л буруу. Одоо дэлхийн аварга болох гэж байна. Өнөөдөр сорил дууслаа. Дүү нарыгаа дэлхийн аваргад ороход нь сайн бэлтгэл хангагч хийж өгөөд, медаль авахуулна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ккк. Тэр 2 агаа чинь цар тахлын дэг журмыг онц ноцтой зөрчих нөхцлийг бүрдүүлсэн гээд маниус нь дургүйцээд байна л даа.
НЯМБААТАР ХАРИУЦЛАГААС МУЛТРАХ ЁСГҮЙ