Нийгэм мэдээСПОРТ

МУГТ Э.Цэндбаатар: Би эх орондоо байна. Тиймээс заавал ялна

Монгол улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар энэ сарын 15-нд буюу ирэх Бямба гарагт эх орондоо мэргэжлийн боксын тулаан зохион байгуулахаар болсон.

WBA холбооны Хойд Америкийн аваргын бүсээ хамгаалах чухал даалгавартай Э.Цэндбаатар "Аса арена"-д Мексикийн боксчин Педро Бернал Родриготой өрсөлдөх юм байна.

Түүний өрсөлдөгч Педро Родриго энэ жил 26 настай. Мэргэжлийн боксод 17 тулаан хийхдээ 14 ялж, ялагдсан. Тэрбээр мэргэжилд хийсэн гурав дахь тулаандаа нутаг нэгт Кевин Мендозад ялагдсанаас хойш 11 ялсан юм.

Педро Родриго өнөөдөр "Чингис Хаан" нисэх онгоцны буудалд ирсэн юм. Энэ үеэр тэрбээр "Э.Цэндбаатарыг ялна гэдэгтээ итгэлтэй байна" гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

Харин Э.Цэндбаатар, "Би дошин дээрээ байна. Энэ бол миний эх орон. Би хүсэл мөрөөдлийнхөө төлөө улам хичээнэ. Боксын спортод амьдралынхаа 16 жилийн зориулсан. Эх орондоо хийх тулаан маш чухал. Би заавал ялна" гэжээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
oogii
oogii
2 сар 10, 2025 12:11

am aldval barij boldoggvi.

зочин
зочин
2 сар 10, 2025 12:18

амжилт хүсэе ээ

Иргэн
Иргэн
2 сар 10, 2025 13:09

Ялна барина гэж бүлтрээд ч яах вэ?нусгай минээ рингэн дээр нам цохиж хоёр гөлтгөрөөрөө тааз ширтүүл гэж чамд би хэлээд байгаан.Дэвжээн дээрээ гоё бүжиглэнээ дүү бид хамт бүжиглэнээ тэгэнгүүт эрүүн доороос нь ганц хүчтэй ёвроход наадах чинь тэнгэр харна.Уаах хоржийлоо уул усны савдаг минь дээдсийн ариун дагшин сүнс минээ Цэндээд хүч хайрла

Irgen иргэн
Irgen иргэн
2 сар 10, 2025 13:19

Эх нутгийн мөнх хөх тэнгэр ивээх болтугай .Амжилт

Иргэн
Иргэн
2 сар 10, 2025 23:17

Тээр жил Пан Лхагва нэг огт бокс тоглодоггүй юм уу гэлтэй нөхрийг авчирчихсан тулаан хийнэ гээд нөгөө нөхөр нь шууд буугаад өгчихөж билээ!!! Цэндбаатар минь олигтойхон биш юм аа гэхэд бокс тоглож байсан хүн дуудаарай иргэд мөнгөө төлөж үзэнэ шүү!!

0501
0501
2 сар 11, 2025 11:12

Olimp hud bolson gehdee hu mini hunii nutagt yaldag uuriinhuu nutagt medruuleed buts@gaarai

Chimeg
Chimeg
2 сар 12, 2025 03:18

Аархаж болохгүй амар амг�##�ан сэтгэл өндөр бай амжилт чи чаднаа

Холбоотой мэдээ

Back to top button