
Мэргэжлийн боксод мөрөө гаргаж буй монгол тулаанчдын нэг Э.Цэндбаатар ирэх сарын 1-нд WBC холбооны мөнгөн бүсийн төлөө тулалдахаар болжээ. Тэрбээр дөрөвдүгээр сарын 10-нд ProBox холбооны хүрээнд ээлжит тулаанаа Тажикистаны боксчин Мухаммедхуча Ягубовтой хийхээр төлөвлөсөн ч өрсөлдөгч нь тодорхой шалтгааны улмаас тэмцээнээ цуцалсан юм. Үүний дараа манай боксчныг шууд бүсийн төлөө тулалдуулахаар болсныг Э.Цэндбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв.
ProBox-оос шинэ тулааны товыг өнөөдөр зарлалаа. Орон нутгийн цагаар тавдугаар сарын 1-ний Баасан гарагт АНУ-ын Мэрилэнд мужийн Хановер хотод манай тамирчин WBC холбооны бүсийн төлөө Барбадосын боксчин Кобиа Бредитэй тулалдахаар болсон аж.
Мэргэжлийн боксод 19 тулаан хийхдээ 18 ялсан Кобиа өнгөрсөн оны аравдугаар сард Гайанагийн Декстер Маркесийг гурван үеийн дараа хүнд цохилтоор ялснаар WBC холбооны мөнгөн бүсийг эзэмших болсон юм. Ирэх аравдугаар сард 35 нас хүрэх Кобиа улсаа төлөөлөн олимпод оролцож явсан нэгэн. Боксчдын чансааг тодорхойлдог Boxrec Э.Цэндбаатар 14 ялсан үзүүлэлтээр 12-т жагсаж байна. Харин түүний өрсөлдөгч 68-д бичигдэж байгаа юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт бацаанаа баруун гарын шулуун цохилтоор үрүүн доороос нь өлгөөд цохиорой эхний раундад хөл дээрээ бүжиглэж,тандалт хийгээрэй наадах чинь тийм ч сайн гар бол биш.Эхний раундын төгсгөлд миний хэлснээр нам шаагаад унагаачих.