УЛС ТӨР

Том зориг хэт муйхарлал руу хөтлөх вий, Х.Нямбаатар сайд аа

Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагах, М.Энхболдыг спикерийн суудлаас буулгах, Нийслэлийн МАН-ын хороог Д.Сумъяабазар авах, Эрүү, Зөрчлийн хуулийг батлуулах. Энэ бүхэнд Х.Нямбаатарын “шөвөлзүүр” ам хамгийн түрүүнд л дуугарч явсан.

Хэсэг бүлэг улсын эрх ашгийг хангах улстөрийн акци бүр дээр тэр улайрч, заримдаа хэтийдсэн байдлаар урагш зүтгэдэг. Муйхар ч юм шиг байдлаар яаж ийгээд барьж авсан ажлынхаа ард гардаг. Зүтгүүр зантай. Чухам ийм учраас л Х.Нямбаатараар батлуулахад бэрхтэй хуулийн төслүүд ахлуулж, олон галтай сэдвүүдийг түүгээр хийлгэдэг.

Энэ удаагийн Засгийн газрын танхимд ч тэр Л.Оюун-Эрдэнэдээ гол хань нь болж, Рио-Тинтотой хийх ажлын хэсгийг нь хүртэл ахалж байна. Түүнд хуульзүйн салбар, УИХ-ын гишүүний тойргийнх нь асуудал гээд уг нь мундахгүй их ажил бий. Үүний хажуугаар Боксын холбоог толгойлох л Х.Нямбаатарт дутаж гэнэ.

Ойрх өдрүүдэд өрнөж буй МУГТ Э.Цэндбаатартай холбоотой дуулианы цаанаас “Хүссэндээ л хүрч байвал хэнийг ч нухчин дарж болно. Юу ч хийсэн яадаг юм” гэх ихэрхүү, эрх мэдэлдээ ташуурсан Х.Нямбаатарын нэг тийм түрэмгий зан нэвт үнэртсээр. Өөрийг нь угтахаар жагссан дотоодын цэргийн штабын хажуугаар утсаар ярьж алхсан шиг, онгоцны буудал дээр үйлчилгээний албаныханд хувийн ямба нэхэж агсарсан гэгддэг шиг. Х.Нямбаатарын гаргадаг хувь хүний жижиг алдаанууд, хийрхлүүд эндээс үнэртэнэ.

Уг нь эрх мэдэл нь өсч, өөдөө явах тусмаа жимбийтэл намбаймаар. Хувь хүний гаргадаг жижиг алдаанууд аяндаа төвлөрөл дунд нь засагдаж, намжуухан болмоор. Гэвч Х.Нямбаатар сайдын нэг ийм хийрхэл л огт арилсангүй. Хүний эрх, эрх чөлөөг тэгш хангахад чиглэсэн улсын асар том салбарыг төлөөлж байж, залуухан идэрмэг хүүг бүлтэлзүүлж байгаад, Жи классаас “Би л буруутай. Х.Нямбаатар үүнд хамаагүй” гэж мэдээлэл хийлгэхдээ ч юм бодсонгүй.

МАН-ын хувьд ч , одоогийн залуусын үе дээр ч хамаг ажлыг Х.Нямбаатар аваад гардаг байж болно. Гэхдээ энэ хүслээ гүйцээх гээд бусдын эрх, эрх чөлөөг уландаа гишгээд байж болохгүй. Ямар ч хамаагүй аргаар ажлын ард гараад байж болно гэдэг өөрөө ямар нэгэн муйхарлалыг л дуудаад байна гэсэн үг. Яг ийм дүрдээ орсон байдлаасаа Х.Нямбаатар хурдан гараасай. Боксын холбооны асуудал дээр өөрөө дуугарч, Э.Цэндбаатарын асуудалд хэт субьектив, өшөө авсан байдлаар хандаагүй гэдгээ ч нотлох хэрэгтэй. Нэг л их том зоригтой хүн яваад байдаг, тэр чинь хэт муйхарлал руу хөтлөх вий.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Дорж
Дорж
9 сар 13, 2021 08:35

ХЗДХСайд хийх ажил их л баймаар Боксын Холбоогоор яах гэж байгаа юм бол ?

Zochin
Zochin
9 сар 13, 2021 09:13

Боксын холбоо Нямбаатараар дутаад байв л гэж. Ёстой эсгий хийх газар нохой хэрэггүй.

Зочин
Зочин
9 сар 13, 2021 10:04

Нямбаатарын найзын хадмынх нь Энх саран сувилолын хэрэг чимээгүй хаагдваа хөөрхий

Хулансаран
Хулансаран
9 сар 13, 2021 11:11

Хүний мэдлэг боловсрол үнэхээр нөлөөлж байна шүү дээ. Арай л мэдлэг нимгэн нь илт мэдэгдээд байна Оюука энэ Сайдын чинь. Ганцхан үгэнд сайн ордог гээд сайдаар тавьж болохгүй шүү дээ. Сайдынхаа үгийн сонголтыг л сайн анхаараад харв�##� мэдлэг үнэхээр муу нь мэдэгдээд байнаа.

Зод
Зод
9 сар 13, 2021 13:21

2hunii zodoon ene teriig uls turjuuuled bwl yu boloh we

Иргэн
Иргэн
9 сар 13, 2021 13:53

Ер нь сайдын оролцоогүй зүйлд яагаад бүгд дайрна вэ энэ хүн ямар гэм хиисэн юм хорсдог хорддог хүмүүсиин зан аваир юм байхдаа боксчны зан авир ёс зүйнии т�##�аар л ярих нь зөв байх ямар ёс зүйтэй тамирчингудманд төрсөн биеээрээ тууж явах вэ

Холбоотой мэдээ

Back to top button