Нийгмийн

Сургууль, цэцэрлэгийн багш нар хавьтал болсон хүүхдийг ЗААВАЛ ИР гэхээ азная

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 13 өдөр болжээ. Энэ хугацаанд бага ангийн сурагчид гурван өдөр танхимаар, таван өдөр цахимаар хичээллэв. Харин дунд, ахлах ангийн сурагчид гурван өдөр цахимаар, таван өдөр танхимаар хичээллээд, өнөөдрөөс цахимаар хичээллэж буй. Уг шийдвэр нь угтаа цар тахлын үед сурагчдыг халдварт өртөхөөс сэргийлэх байсан ч, хичээл эхлээд долоо хүрэхгүй хоногийн хугацаанд 125 бүлгийн 2571, 11 сургуулийн 55 бүлгийн 1590 хүүхэд нийт 29 сургууль, цэцэрлэг зайн сургалтад шилжээд байна.

Энэ байдал цаашид хэрхэхийг тааварлашгүй. Эцэг эхчүүд өөрсдөө ухамсарлаж, хавьтал болсон хүүхдүүдээ нууц үед нь ажиглах үүднээс сургууль, цэцэрлэгт нь явуулахгүй байгаа тухай цахим хуудаст бичиж эхлэв. Гэвч сургууль, цэцэрлэгийн багш нар хавьтал болсон хүүхдийн шинжилгээний бичгийг үзүүл, шинж тэмдэггүй бол авч ир гэхчлэн уялдаагүй шаардлагыг тавьж буй тухай эцэг эхчүүд учирлаж байна. Хэдийгээр сургууль, цэцэрлэгийн хоцрогдолтой байгаа үед хүүхдээ аль болох танхимын сургалтыг таслуулахгүйгээр оролцуулах нь чухал ч, нэг л хүүхэд өвдөхөд нийт ангийн бүх хүүхэд өвдөх, цаашлаад хичээлд хамрагдах боломжгүй нөхцөл байдал үүсэхийг санах нь чухал.

Хүүхдийн хичээл хоцрогдолтой, дээр нь ажил төрөлтэй эцэг эхчүүд хүүхэд нь өвдөөгүй хэр нь худал хэлж таслуулах нь энэ цагт юу л бол. Аль болох л сургууль, цэцэрлэгт нь хамруулаад явахыг хүснэ шүү дээ. Иймд сургууль, цэцэрлэгийн удирдлагууд хавьтал болсон, халдвартай байх эрсдэлтэй хүүхдүүдээ хичээлдээ заавал ир гэх бодлогогүй шаардлага тавихаа болъё. Нэг хүүхдэд учирч болох эрсдэл, нэлээн олон хүүхдийн эрх ашиг, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхийг бүү март.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button