ДЭЛХИЙНийгмийн

БНХАУ: Афганистанд 31 сая долларын тусламж үзүүлж, гурван сая тун вакцин нийлүүлнэ

Афганистан улс орноо тайван замаар сэргээн босгож, эдийн засгаа сэргээхэд нь БНХАУ бүх боломжит арга замыг ашиглан, туслах болно хэмээн БНХАУ-аас НҮБ-ын суурин төлөөлөгч Чэнь Сюй мэдэгдлээ.

БНХАУ-ын Засгийн газраас Афганистанд 200 сая юань буюу ойролцоогоор 31 сая америк долларын өртөгтэй хоол хүнс, эмийн тусламж үзүүлэхээс гадна “COVID-19”-ийн эсрэг гурван сая тун вакцин нийлүүлэхээр боллоо. Энэ талаар Афганистанд үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар НҮБ-ын сайд нарын уулзалт дээр БНХАУ-аас НҮБ-д суух суурин төлөөлөгч Чэнь Сюй өчигдөр мэдэгджээ.

“Хятадын тал Афганистанд 200 сая юанийн өртөг бүхий хоол хүнс, эм тариа, вакцин болон нэн шаардлагатай хангамжийг аль болох хурдан өгөхөөр шийдвэрлэсэн. Мөн, ойрын хугацаанд нэмэлт хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ” гэж төлөөлөгч онцлов.

Өнөөгийн нөхцөлд Олон Улсын Хамтын Нийгэмлэг Афганистанд үзүүлэх тусламжаа эрчимжүүлж, өргөжүүлэх ёстой. АНУ болон түүний холбоотнууд хүмүүнлэгийн болон бусад төрлийн тусламж үзүүлэх тусгай үүрэг хүлээсэн байгааг тэрбээр тодотгов.

Мөн, Олон Улсын Хамтын Нийгэмлэг Афганистаны хүмүүнлэгийн яаралтай тусламжийн хэрэгцээг шийдвэрлэж, тогтвортой хөгжлийн асуудалд нь анхаарлаа хандуулж, тус улс өөрийн чадавхитай гэдгийг нь ухамсарлахад туслах хэрэгтэй. Терроризм болон хар тамхитай тэмцэх зорилгоор бусад улстай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулах ёстой гэв.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button