
Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаад байгаа билээ. Улмаар түүний өрсөлддөг 60 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин О.Тулга сорилго тэмцээнд түрүүлж, ДАШТ-д оролцох эрх авсан.
Э.Цэндбаатар Монголын боксын холбооноос, монгол түмнээс уучлалт гуйн, ДАШТ-д өрсөлдөх ганцхан боломж олгохыг хүсээд байгаа билээ. Хэрвээ түүний хүсэлтийг хүлээн авбал сорил тэмцээнд түрүүлж, эрх авсан О.Тулга ДАШТ-д оролцох боломжгүй болно. Учир нь ДАШТ-д Монгол Улсаас нэг жинд нэг л тамирчин өрсөлдөх боломжтой.
Журмын дагуу сорил тэмцээнд түрүүлж, дэлхийн дэвжээнд хүч сорих эрх анх удаа авсан О.Тулга болон түүний багш, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч А.Гантулга нар ийм байр суурьтай байна.

-Э.Цэндбаатар ДАШТ-д оролцох х хүсэлт гаргаад буй. Энэ талаар О.Тулга ямар байр суурьтай байна вэ?
-Мэдэхгүй. Багш л мэдэж байгаа. Энэ талаар багшаас асуусан нь дээр. Би “Алдар” спорт хорооны тамирчид, А.Гантулга багшийнхаа хамт армийн дэлхийн аваргад оролцохоор явж байна. Одоо Сэлэнгэд явна.
-Хэрвээ Э.Цэндбаатарын хүсэлтийг зөвшөөрвөл та ДАШТ-д өрсөлдөх боломжгүй болно.
-Тэгнэ.
-Хэрвээ халз тулаан хийгээд та хоёрын нэгийг нь сонгохоор болвол зөвшөөрөх үү?
-Мэдэхгүй. Монголын боксын холбоо ямар шийдвэр гаргахаас л шалтгаална. Боксын холбооны шийдвэрийг л дагна.
-Э.Цэндбаатартай өмнө нь тоглож байсан уу?
-Өмнө нь хоорондоо учраа таарч байгаагүй.
-О.Тулга хэдэн настай вэ. Боксын спортоор хэдэн жил хичээллэж байгаа вэ?
-Боксын спортоор найман жил хичээллэж байна. Энэ жил 20 настай. Насанд хүрэгчдийн УАШТ-д өрсөлдөж байгаагүй.
А.ГАНТУЛГА: ЭНЭ ТАЛААР ТАЙЛБАР ӨГМӨӨРГҮЙ БАЙНА

-ДАШТ-д Э.Цэндбаатарыг оролцуулахаар шийдвэрлэвэл та зөвшөөрөх үү?
-Энэ талаар ярьмааргүй байна. Монголын боксын холбоо энэ жил ДАШТ-д оролцох тамирчдыг сорилго тэмцээн хийгээд сонгосон. Миний шавь О.Тулга 60 кг-д түрүүлж, ДАШТ-д өрсөлдөх эрх авсан. Монголын боксын холбоо ямар шийдвэр гаргахыг хүлээж байна. Мэдээж шавь минь ДАШТ-д авсан эрхээрээ оролцоосоо гэж хүсэлгүй яах вэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
нэгэнт шийдсэн асууд�##� шүү дээ хөө
uu huurhii UAt oej uzeegui huniig delhiin avragat yavuulj bolohuu...nuglaa bn shdee
1 эрхэлчихсан баньдийг давруулахаа болио байнга хэл амад орно тэгчихээдибас уйлан донгодоод тэр элдэв цолыг нь ч хураа
baga nas, oswor uy, zaluuchuud buh nasand ulsiin hoishoi awarga huuhed shuuu mash sain nasand huregchdiin ulsin awarga covidoos bolood boloogui bolood l orj uzeegui baigaa ymaa.
baga nas, oswor uy, zaluuchuud buh nasand ulsiin hoishoi awarga huuhed shuuu mash sain nasand huregchdiin ulsin awarga covidoos bolood boloogui bolood l orj uzeegui baigaa ymaa.
ta buhen mash ersdeltei yumand yavuulah geed baina shu de huctei tsohilt avaad unaad hurdan bosood irhed l dor hayj 1 sar amraah gam bariulah shaardlagtai 1 minut 30 sekund ko tsohilt avsan tamircin dor hayj 3 aas 6 n sar amrah huctei hudulj boldoggui tarkhindaa tsus huralt jijeg sudsuud gemtsen yavj baiga shu de delkhiin avragad ocood huctei tsohilt avsan tohioldold shuud tsus harvalt bolnoo ene huuhdiin ami nasaar bitgii togloo ta nar unendee eej aav ehner huuhddee olon jil haragdaad yavj baigee mash ersdeltei shuuu.
Олимпын �##�таа луйвардуулчаад ирэхэд нь Монголчууд нь улам дэвсэж өгөх юм аа. Монгол ийм тамын тогоо болцон юм байх даа.
Урьд нь ч бас бэлтгэлээ таслаад архи дарс ууж зодоон цохионд оролцож бэртэж гэмтэж хэл ам дагуулаад бас л сануулга зэмлэл аваад л онгорч бсан Хун 1 �##�даж болох ч дахин2 ингээд л зорчил гаргаад л толгойгоо илуудээд л онгорно гэж юу бхавдээ Одоо 25-тай гэх тэр тусмаа яагаад нас нам сууж хумуужиж ухамсарладаггуй юм Оороо л зугээргуй л бндаа дандаа л асууд�##� гаргаж бдг. Хумуусийн итгэлийг даахгуй ийм хунийг дэмжих хэрэггуй биздээ. З�##�уу ёс зуйтэй сахилга хариуцлагатай хунийг нь дэмжснээрээ явуулсан нь дээр биз. Аливаа юманд хэмжээ хязгаар гэж бх ёстой. Цэндбаатарын хувьд одоо ханг�##�ттай бус уу
оросуудад монгол хүн дээрэлхүүлнэ үү яана ер падгүй ийм л оркууд байгаа юм нийлээд дэвсдэг
Zaluu hunii husel muruudliig haaj booh n mash tom nugel shuu! Hen ch aldaj onoj amidrald uhaardag. Tuund uuchlalt guih tiim amar bsn uu? Aldaan deer duruulj dewsleh n Boxin holboond ashigtai bsn uu? Hen 1 tanil talaa delhiin awargiin temtseend yawuulah gj arai iim zuil hiigeegui biz dee? Manai sportiinhon arai l judaggui bolood bn. Sain dasgaljuulagch nar n tednii iim uwaigui zand gomdoj tsuhruud tengertee yawaad ugchihsun. Odoo bur ih duraaraa bolsoor etsest n aldar hurtsen tamirchnaa holboonoos buurulhuj huuj bg n dendej bn!!
Энэ тулга гэдгийг явуулахын тулд хор гүйсэн одоо ил болж байх шиг байна даа.
Сайн өрсөлдөгч гарч ирсэн бна. Заав�##� улсын аваргад түрүүлсэн эсэх бус Холбооноосоо журам гаргаж зохион байгуулсан тэмцээнд түрүүлж үнэн хүч, ухаанаараа эрхээ авсан бна. Зөв хариулт өгчээ. Амжилт...
Хүмүүжилгүй хүү байна лээ
Сорилго тэмцээнийн үзээрэй илт давуу буланд зогсож нүүдүүлсээр байгаад хожсондоо
Нэг бус удаа ёс зүйгүй авирласан хэн нэгэнд хариуцлага хүлээлгэж чадахгүй бол бу�####�ас ёс зүйг шаардах хэрэггүй.
Ганц ДАШД-д ордог байж гэж бодход орчоод ирсэн хойно нь ахиад гадуурхана хэн ч тоохгүй л байх. Тэрний оронд энэ их гомдлоо тээгээд иргэншлээ солиод өөрийнхөө жинд оролцох монгол тамирчны тархийг хага цохих байсан юм. /copy