Нийгмийн

Б.Баттүшиг: Э.Цэндбаатарын эрх ашгийг хамгаалж дэмжихийг хичээнгүйлэн хүсье

Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, Азийн наадмын аварга Э.Цэндбаатарыг шигшээ багаас хасаад байгаа билээ. Тэрбээр ДАШТ-д оролцох хүсэлтээ өнөөдөр МҮОХ-нд хүргүүлсэн.

Үүнтэй холбогдуулан МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг мэдэгдэл гаргажээ. 

Тэрбээр мэдэгдэлдээ “Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой сөрөг мэдээллүүд тархаж байгаа тул энэхүү мэдэгдлийг гаргаж байна.

Миний бие “Токио 2020” Олимпын наадамд багийн ахлагчийн хувиар оролцох үедээ тухайн тамирчныг бүх талаар дэмжин ажиллаж, холбогдох байгууллагуудад шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэн, үүссэн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлд анхаарал хандуулан ажилласан билээ.

МҮОХ-ны дүрмийн дагуу МҮОХ нь спортын холбоодын дотоод үйл ажиллагаанд оролцдоггүй ч олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэх, тамирчдын эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байдаг. Үүсээд буй асуудалтай холбогдуулан МҮОХ-ны тамирчдын комиссын дарга Д.Отгондалай тамирчдын эрх ашгийг хамгаалан дэмжиж ажиллахыг хичээнгүйлэн хүсье.

Спорт холбоодын үйл ажиллагаа, шийдвэр нь ямагт тамирчдад ээлтэй байдлыг эрхэмлэн гардаг, тив, дэлхийн хэмжээний уралдаан тэмцээнд зөвшөөрөгдсөн хүрээнд олон тамирчин оролцож, үнэтэй туршлага хуримтлуулах үндэс болдог гэдэгт миний бие бүрэн итгэдэг.

Мөн дээрх асуудалтай холбогдуулан ирэх арваннэгдүгээр сард товлогдсон МҮОХ-ны чуулгантай холбоотой одоогийн удирдлагуудыг харлуулах, хуурамч мэдээлэл түгээх, үндэслэлгүйгээр дайрч давшлах үйлдэл ихээр гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлье. Спорт, олимпзмын төлөө ажиллаж байгаа хэн бүхэн шударга, ёс зүйтэй өрсөлдөхийг хүсэж байна” гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

Улаан бал нэвтрүүлгээр ярьсан яриаг нь үзэхэд шигшээгээс хасаад байхаар асуудал ч биш л юм шиг. Залуу хүүхдийг арайл дэндүүлсэн юм болов уудаа.

Зочин
Зочин

За мэдэхгүй ээ эхэндээ дэмжээд байсан чинь сүүлдээ нэг л бишээ. Сөгдөж энэ тэр. Яасан айхтар юм. Нөгөө тал нь сөгдүүлсэн болж үнэн ад болно биз дээ. Яасан айхтар санаа гаргаж байнаа

Иргэн
Иргэн

Улаан бал нэвтрүүлгээр ярьсан яриаг нь үзэхэд шигшээгээс хасаад байхаар асуудал ч биш л юм шиг. Залуу хүүхдийг арайл дэндүүлсэн юм болов уудаа. Хэзээ ч энэ талаар бичиж байгаагүй ээ.

Иргэн
Иргэн

Гол нь тамтрчин хүнд байж боломгүй ёс зүйгүй л в юм шиг ядаж л мансуураад гудманд чармай нүцгэн явж л байсныг монгол даяараа харсан даа өөр их л юм байх шиг

Зочин
Зочин

aav baihgui bol ene batsaan hench bish shuu de teriigee sain oilgo

Зочин
Зочин

Хөгзийчөхөөд оноо авчч тал татахын тулд салаавчтай гараа кармандаа шаачаад бодсоныхоо эсрэг ярьж чаддаг дурак уу. Аавыг нь бас өөрийг харахаар аалз харсан дайтай эвгүй байдаг.

шүүлт
шүүлт

ёстой үнэн.аав хүү хоёрыг харахаар нүд хорсох юм. нэг л хүйтэн хүмүүс.янжин багш арай гайгүй байсан шиг санагдана. ийм хүмүүсийг албан тушаалд тавихгүй байх хуультай боломоор

Сүүлийн үед
Сүүлийн үед

Сүүлийн үед Цэндбаатарын асуудлыг биш, таны өөрийн чинь хүн доромжилсон постыг л их ярьж байгаа л даа. Аав шигээ асуудлаас бултаж сурсан хүн дэг ээ.

Иргэн
Иргэн

Жирийн монгол аав ээжийг, хүүгийн гоц авъяас чадвар болон гаргасан амжилтыг нь арай л дэндүү доромжилж, дэлхийд өрсөлдөх эрхийг нь хүртэл хасч, боон Гавъяатыг юу хийх, юу ярих зэргийг нь бүүр зааж өгөөд "хөдөлгөхгүй" байгаа юм биш үү???!!!
Монголын Олимпийн хороо Баттүшигээр дутахгүй баймаар, Тив дэлхийд нэрээ цуурайтуулсан олон сайхан хүмүүс бий шүү. Хэн байснаа мартсан Бадар-ууган Нямбаатарыг "долоож" албан тушаал өгөөд байхдаа ч яахав. Мэргэжлийн хүн манай улсад бас л байж байгаа шүү.
Ийм увайгүй үйлдэл гаргаж байгаа хүний үнэргүй "шуналын туламнуудыг" зайлуулцгаая, Монголчууд аа!!!
Бидний хөрөнгийг луйвардана, Монголын сор болсон охид хөвгүүдийн авъяас чадварыг хэлмэгдүүлнэ, албан тушаал булаана, эд нар ер нь юу юм бэ, хүний тэвчээр савнаасаа аль хэдийн хальсан шүү. Ичээрэй, Баттүшиг, Бадар-ууган мэтээ. Нямбаатар оногдсон ажлаа хий, чи биднийг мэхэлж "дээшээ" гарснаа юунд мартнав? Бид чамд итгэхээ больсныг мэдэрч байгаа биз дээ!!!

Холбоотой мэдээ

Back to top button