Нийгмийн

Л.Оюун-Эрдэнэ Ц.Анандбазарын Жуков дахь газрын асуудлыг шалгаж, дахин танилцуулах үүрэг Хотын даргад өгчээ

Одоогоос гурван сарын өмнө буюу 2021 оны зургадугаар сарын 01-нд УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын эзэмшил Жуковын талбайн газрыг чөлөөлөх үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын дарга Д.Сумъяабазарт үүрэг болгосон.

Тодруулбал, “Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4-р хороонд байрладаг талбайн ААН-үүдэд олгогдсон газар эзэмших эрхийг зөвшөөрлийг цуцалж, иргэдийн чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн эдэлбэр газар болгон тохижуулахыг даалгасан.

Гэвч энэ газар сулраагүй, эцэслэсэн шийд одоог хүртэл гараагүй. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдсэн байна. Жуковын хөшөөний ард байрлах УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын гэгдэх газрын асуудлыг шалгаж үзээд дахин танилцуулах үүрэг хотын даргад өгсөн. Шаардлагатай бол хууль хяналтын байгууллагаар асуудлыг шалгуулах боломжтой” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button