Э.Цэндбаатарын аав, ээж: Хүүг минь ДАШТ-д явуулж өгөөч

Монголын үндэсний шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар шигшээ багаас хасагдаж, ДАШТ-д явах эрхийг хураасан явдал сүүлийн хэдэн өдөр цахимд шуугьсаар байна. Харин өнөөдөр иргэд Э.Цэндбаатарыг ДАШТ-д явуулах талаар Спортын төв ордны гадаа гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ үеэр Э.Цэндбаатарын аав, ээж хэвлэлд яриа өгсөн юм.
Э.Цэндбаатарын аав хэлэхдээ, “Хүүг маань шигшээгээс хассаныг маргааш нь мэдсэн. Цахимд янз бүрийн юм явсан. Хүү маань зодуулсан тухайдаа өөрийн байр сууриа илэрхийлж байна лээ. Тэрэнд бид оролцох юм юу байхав. Монголын ард түмэн гарын үсэг цуглуулж байгаад их баярлаж, оролцохоор явж байна” гэв.
Харин түүний ээж хэлэхдээ “Өглөө нь манай боксынхон хүлээн авах гэж байгаа гээд гавьяатын тэмдгээ зүүгээд, гангараад гарсан. Шөнө нь юу болсныг өглөө сэрээд мэдсэн.
Хүүг маань хасах шийдвэрийг хурдан гаргасанд гомдож байгаа. Учир байдлыг сонсоод хуралдаж зөвлөлдөөд хатуухан донгодож болоогүй юм байх даа. Хүүг маань сайнаар ч саараар ч хүлээж авсан хүн олон байна.
Олимпоос хүнд сэтгэл зүйтэй ирсэн. Түүнийг нь дэмжих байтал ийм зүйл болсонд гомдож байна. 10 гаруй жилийн хөдөлмөрийг нь үнэгүйдүүлж болохгүй. Хүүг минь ДАШТ-д тоглуулж өгөөч. Алдаа гаргадаггүй хүн байхгүй шүү дээ. Алдааг нь хэвлэлийг хурлаар зарлаж байна лээ.
Уг нь хүү маань хүнийг их хүндэлж ахаа, эгчээ гэдэг. Багш нараа хүндлээд их ярьдаг. Боксдоо их дуртай. Хүнээр хэлүүлэхгүй бэлтгэлээ хийдэг. Балмад хэрцгий үйлдэж хийж байгаагүй. Сая буруу үйлдэл хийсэн ч өөрөө хүлээн зөвшөөрөөд архинаас хол байя гээд уйлаад л гуйж байна. Бичлэгийг ил гаргасан нь зөв боллоо. Тийм байхад хүүг маань хамаг л шид шүгэлсэн хүн мэтээр ярьж байгаа нь муухай байна” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Меда льгүй ирвэл та 2 нэр нүүрээ яа на даа. Хүүхэд ээ зөв хөмүүжүүлсэн бол хэдэн үг хэлээд сурга сан бол ингээд Монголчуудыг 2 хуваахгүй байсан даа. Даруул га хэрэгтэй байсныг даан ч та 2 мэдсэнгүй өнгөрсөн өвөл янз янзын юм болсыг мэдээгүй гэж үү Танай хүү тэр үед ойлгох байсан юм даа
Medalgvi irsen ch yamar xamaatai yum!
Ард түмэн гэдэг мэргэжлийн байгууллага биш ээ хийн Дэлхийн тэмцээнд орох эсэхийг Боксын мэргэжлийн байгууллага шийднэ.Юм юмыг ард түмэн гэдгээр х�##�хавчилахаа больвол дээр дээ.
Архинд дурлах гээд байгаа шүү
Монголчууд ажил �##�ба багатай сошил мэдээ хараад учрыг нь ч ололгүй нэгнээ дагаад л шуугиж гарна нэг зар хараад авъя гээд бичнэ.Боловсрол мэдлэг дутмаг хэцүүхэн цаг болжээ.Цэндээ хүү ч бас нэлээн буруутай бололтой засах л хэрэгтэй.Шар хадаг бариад ш�##�ан дээр мөргөөд шийдэгдэх хь юу л бол доо.Бадараа хүү б�##�аг тарьсан бол бушуухан эмнэлгээ буцаах нь зөв дөө
ийм юмаар шуугиж байдаг өрөвдөлтэй байна шийдэг газар нь шийдээд явна биз энэ сэтгүүлч гэсэн новшнуудад өөр хийх юм �##�га уу тэр мөнхэрдэнэ гэсэн д�##�дийсан хулгайч бас юу вэ.