Нийгэм мэдээ

Байгаа бүхнээ зараад 3 дахиа дэлхийг тойрох гэж буй монгол гэр бүл

Ш.Түвшинжаргалын гэр бүл гурав дахь удаагаа дэлхийг тойрон аялахаар замдаа гарчээ. Тэд энэ удаа Австрали тивийг туулж, Номхон далайг автобустайгаа гатлан Аляскад хүрч туйлын туяа үзэх юм байна. Мөн Амазон мөрнийг салаар туулж, Антарктидад хөл тавих ажээ.

Нэг хүү, хоёр охинтой тэд энэ тухайгаа,

"Манай гэр бүл байгаа бүх эд зүйлээ зарж арилжаад хүсэл мөрөөдлийнхөө төлөө, дэлхийг тойрох гурав дахь том аялалдаа гарлаа. Энэ удаад туулах зам маань өмнөх хоёр аяллаа нийлүүлснээс ч урт байх юм. Асар их адал явдал сорил бэрхшээл дүүрэн байх энэ аялалд санхүү, тэсвэр, ухаан, туршлага олон зүйлээ шавхан байж зорьсондоо хүрэх болов уу. Австрали тивийг хөндлөн гулд давхиж, Номхон далайг автобустайгаа гатлан Аляскад хүрч туйлын туяа үзье. Амазон мөрнийг салаар туулж, Антарктидад ч хөл тавья гэсэн санаа байна. Биднийг үргэлж дэмждэг эрхэм нөхөд, ээж аав, сошиал найзууддаа баярлалаa" хэмээн бичжээ.

Д.УЛСАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
38 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Номхон далайг автобустайгаа гатлан Аляскад хүрэх? Сэтгэц зүгээр үү?

Нийслэлийн иргэн
Нийслэлийн иргэн
Reply to  Зочин

4 км орос америк зайтай

Зочин
Зочин
Reply to  Зочин

Малаа автобусаа ачаанд өгнө ш дээ. Ийм юм ойлгохгүй байгаа чиний сэтгэц зүгээр үү

Иргэн
Иргэн

Монголчууд хамаг юмаа Даашинхүүгий пүүсэнд тавиаад цагаан сар тэмдэглээд дараа нь орон гэргүй үлддэг байсан гэнэ билээ!!! Гэхдээ энэ гэр бүл ардаа айх юмгүй эдийн засагтай байхаа!!! Амжилт хүсье!!!

Чинзо
Чинзо

Авилгачийн үр сад байх.Мөнгөтэй учраас хүүхдийн боловсрол хамаагүй гэж үзэж байгаа юм байна.Элдэв юм болбол олныг зовоож битгий тусламж хүсээрэй.Дунд чөмөг сүүжээ голохгүй ..хүслээрээ болог доо.

Zochin
Zochin

Паах !!! Ямар бодлогогүй юм бэ !!! Эд хөрөнгөө зарж үрэн дэлхийг тойрно гэх !! Ямар тэнэг мунхаглал вэ !!!Христийн тархи угаалт хүнийг ийм хоосруулдаг !!

Зочин
Зочин

Хүсэл мөрөөдлийнхөө төлөө нэгэн зүгт гэр бүлээрээ тэмүүлж буй залуу гэр бүлд амжилт хүсье.Суусан цэцнээс явсан тэнэг нь дээр..Эрүүл саруул байхад эд хөрөнгө, орон байр олдоно..Нэг сайн ном бичихэд л зарлагдсан хөрөнгөө хэд дахин нугалаад олчихно..

Зочин2
Зочин2

Хүүхдүүдийнх нь боловсрол яах юм болдоо.

Нийслэлийн иргэн
Нийслэлийн иргэн
Reply to  Зочин2

Автобусны аян замаар боловсрол

Зочин
Зочин

Bas l sonirholtoi. Henii ch tusuuluuguigeer aylah gej baina.

Зочин
Зочин

Хүсэл мөрөөдөл нь юу юм бол доо энэ залуугийн. Аялаж дуусаад, ажил хийж амьдрах хэрэг гарна, тэр үед дасах гэж нилээн нэрвтэх байх аа. Зорилго нь юу вэ?

Зочин
Зочин
Reply to  Зочин

Дэлхийн дулааралын эсрэг байхаа

Зочинзочин зочинзочин.
Зочинзочин зочинзочин.

Хэт их эрсдэлтэй юмаа .

Зочин
Зочин

Амазон мөрнийг салаар туулна гэдэг нь ус,мөрөнтэй нээх харьцаад байдаггүй Монголчуудад ёстой аймаар л сонсогдож байна.Санаа зовохгүй амархаан яриад байх ч амар эд бишдээ,өмнөөс нь аймаар санагдаж байна.Томчууд явах юм бол ч болох л байх,гэтэл ийм 3 жаахан хүүхэдтэй хэцүү дээ.Юү бодож тэр холын замд хүүхдүүдээ авч явж чадаж байнаа.Хичээл сургууль нь хоцроод сүйд болмоор юм.Ёстой тэнэг л зориг гаргажээ гэхээс өөр юү ч гэхэв. Гэвч нэгэнт өөрсдөө шийдээд явж байгаа хойно амжилт л хүсье.

Зочин
Зочин

Шаалаа дэмий л байна да. Босгосон амьдралаа үрэн таран хийж хэсэж яавах гэж. Мөнгө ихтэй санаа зовох зүйлгүй хүмүүс...эсвэл али нэг оронд сүүлдээ цагаачилсан өрөвдөлтэй амьдрал эхлэх нь дэ

Эх хэлээ хамгаалъя
Эх хэлээ хамгаалъя

Сөйхан л гэр бүл бололтой. Гэм нь хичээлийн жил эхлэх болхоор л аялалд гарлаа гэхийн. 3 хүүхэддээ өөрсдөө хичээл заадаг юм болов уу даа.

Зочин
Зочин

Ядуу хумуус ходоо ч тэр болгон явж чадахгуй…харваас хулгайч нарын ур садууд байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Мэдээж шдээ

Зочин
Зочин

Аа яа яа,ямар аймаар эрсдэлтэй юманд явах нь вэ.Муусайн хүүхдүүдээ зутрааж гүйцэх нь ээ.Өөрсдөө ажилгүй байж болно,хүүхдүүдээ боловсролгүй,тэнэмэл болгох гээ юү.Яасан айхтар бодлогогүй алхам хийж байгаа юм бэ.Зорилго нь юү юм???Нэр хүндийн төлөө юү?Анхны аялагч гэр бүл болох гэсэн зорилгын төлөө юү??Эцсийн эцэст хүүхдүүд чинь л ямар ч боловсролгүй,тэнэж явах дуртай болцгоох вий дээ.Орон гэрээ зарж үрж ,голомтоо үгүй хийчхээд ,ингэж удаан золбин амьдралаар тэнэж яваад ирэхээр мэдээж хамаг мөнгөө үрчихээд л ирэх байлгүй.Эсвэл тийм их мөнгөтэй улс юм уу? Яаж ч бодсон эргэж ирээд орох оронгүй байвал хэцүү л байна байхдаа.
Бодоход энэ бүгдийг бодолцоод,төлөвлөөд л явцгааж байгаа байлгүй дэ.

Мягмар
Мягмар

Хэсэг явахаар хүүхдүүдийнхээ боловсролд анхаараач, орон гэр оочих аягагүй хэцүү болж дээ, ажил хийхгүй аялаад л явдаг баян юм.

Зочинз
Зочинз

За амьдрах газрааал хааайгааад байгааа юм байна ойлгомжтой бүх юмааа зарааадч гэх шиг мэдрэл биш бол

Зочин
Зочин
Reply to  Зочинз

Маш зөв шийдвэр гаргажээ. Гоё санагдаж байна..

Зочин
Зочин

Мундаг гэр бүлд амжилт хүсье

Зочин
Зочин

Энэ бол солиорол . Шар хаданд байдаг эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй

Нийслэлийн иргэн
Нийслэлийн иргэн

Хүүхдүүд л хэцүү юм даа сургууль соёлоос эхлээд.

Зочин
Зочин

Хүүхдүүдээ дагуулаад эрсдэл туулах гээд явж байдаг бас л бөх зүрхтэй юм даа.

Зочин
Зочин

Ингэж тэнэх нь хэнд хэрэгтэй юм? Өөрсдөө тэнэдэг юм байгаа биз. Хүүхдүүдээ зовоох нь дээ

Б.
Б.

Аялал дуусахад юугаараа амьдрах вэ?

Зочин
Зочин

Тэгээд хуухдууд нь сургуульд сурахийн оронд тэнээд л явж байх уу?

Ebe
Ebe

Shaadag pizdaa

Зочин
Зочин

Энэ хүмүүс өөрсдөө аялаж явж үзээгүй жалган дотороо бие биенээ хэмлэсээр шүүмжилсээр ярихаас өөр юу ч хийж чадахгүй .Улс орноо өөрчлөхийн тулд санаа бодлоо уралдуулж өөрчлөлт хийж чадахгүй байж энэ гэр бүл яаж явах нь та нарт ямар хамаа байнаа.Бүү хуцалдацгаа өөрсдийгөө л хичээ….Амжилт хүсье аялагч гэр бүлд нь сайн яваад их юм үзээд ирээрэй.

Зочин
Зочин

Хүүхдүүд сурах насан дээрээ дэмий тэнээд
Эрдэм ном нь завсарлалаа.
Бөөн эрсдэл
Амь насаа золиослох вий дээ

Зочин
Зочин

Тэнэглэл

Зочин
Зочин

Хүүхдийн хичээл сургууль юу болох вэ

Зочинзочин
Зочинзочин

Номхон далайг автобустай туулах нь худал байлгүй. Автобус усан онгоц шиг болж л дээ.

Чинзо
Чинзо

Дэлхийн 2 дугаар дайны үед оросууд нисдэг танк хийсэн юм.Одоо үед хөвдөг автобус хийсэн байхыг үгүйсгэх арга алга даа.

Иргэн
Иргэн

Хүүхдүүдийн хичээл сургууль заввсадах нь дээ.

Зочин
Зочин

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ БАЙГУУЛЛАГУУД ЮУ ХИЙЖ БАЙНА.ЭНД МАШ ОЛОН ХУУЛЬ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

Холбоотой мэдээ

Back to top button