Нийгмийн
Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа

Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайд алдагдсан гэх дуудлага энэ сарын 8-ны өдөр Цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Шалгалтын явцад Б, Н нар бүлэглэн 55.1 сая төгрөгийн үнэ бүхий 15 толгой үхрийг хашин, маллаж, бусдад худалдан борлуулсан нь тогтоогджээ.
Цагдаагийн байгууллагаас иргэн Д-д есөн толгой үхрийг хүлээлгэн өгч, хэргийг Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна.
Махны эрэлт өсөж буй энэ үед малчид та бүхэн малаа тогтмол хариулгатай байлгаж, малын зүс, им тамга зэрэг ялгах тэмдэг тавих, мал ачсан сэжигтэй тээврийн хэрэгсэл таарвал Цагдаагийн байгууллагад шуурхай мэдэгдэж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэр, зураг байхгүй болохоор малын намын гишүүд
Малын хулгайчийн ял бага байнаа. Доод тал нь12 жилээс эхлэн ял өгвөл хулгайч багасчихсан магадгүй. Энэ баруун аймгийн малын хулгайч нарыг яая даа
Нүүдлийн мал аж ахуй байгаа цагт малын хулгай ч байж л таарах биз, ер нь аятайхан ярьвал энэ малын хулгай чинь эртнээсээ л байсан үндэсний өв соёлын салшгүй нэг хэсэг шүү, одоо л малын хулгайч болчихоод байгаагаас дээхэн үед бол шилийн сайн эр л гэдэг байсан гэдэг, кк
Дээр үед хурууг нь тайрдаг байсан юм билээ. 40-өөд оны үед ийм хуруугаа тайруулсан хүмүүс байсан гэсэн.