НИЙГЭМНийгэм мэдээ

Хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олгожээ

Цагдаагийн байгууллагаас мал хулгайлах гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд “Мал мах-2026” хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд хот, суурин газрын 63, хөдөлгөөнт 75, нийт 138 хяналтын постод 273 алба хаагч үүрэг гүйцэтгэж, мал эмнэлгийн цахим гарал үүслийн гэрчилгээгүй мал, мах тээвэрлэсэн 172 зөрчлийг илрүүлэн, Зөрчлийн тухай хуулийн 13.5 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэжээ. Мөн иргэдээс мал хулгайлах гэмт хэргийн шинжтэй 86 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авснаас 12 хэргийг илрүүлж, хулгайлагдсан 71 тооны бод малыг хохирогчдод буцаан олгосон байна.

Тус арга хэмжээний хүрээнд Завхан аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий гурван иргэн урьдчилан үгсэн тохиролцож, хоёр азаргат хамаарах нийт 57 тооны адууг бүлэглэн хулгайлсан хэргийг илрүүлсэн.

Түүнчлэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт нэр бүхий хоёр иргэн 35 тооны сарлагийн үхэр хулгайлсан хэргийг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мал хулгайлах гэмт хэрэг үйлдэгчид нь гол төлөв 18-55 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй болон туслах малчнаар ажилладаг хүмүүс байх бөгөөд амар хялбар аргаар ашиг олох зорилгоор бүлэглэн үйлдэх тохиолдол түгээмэл байна. Тэд малаа бэлчээрээс тууж тээврийн хэрэгсэлд ачиж тээвэрлэх, эсхүл бэлчээр дээр нь нядлах зэрэг аргыг ашигладаг. Малчид малаа удаан хугацаагаар хариулгагүй, эзэнгүй орхих, малын бүртгэл, тэмдэглэгээ, хараа хяналтаа сулруулах нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button