НИЙГЭМНийгэм мэдээ

Бүлэглэн мал хулгайлсан 27 иргэний хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага өнгөрсөн наймдугаар сарын байдлаар Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан 270 хүнд холбогдох 154 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Архангай аймгийн прокурорын газар 2026 оны наймдугаар сарын 28-ны өдөр шүүхэд шилжүүлсэн “олон тооны мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий 27 хүнд холбогдох хэргээс тоймлон хүргэж байна.

П.Т нарын нэр бүхий 27 яллагдагч (14 нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан) нар нь дангаараа болон бүлэглэн 2014-2026 онуудад Архангай, Төв, Булган зэрэг аймгийн нутаг дэвсгэрт иргэдийн олон тооны (334 тооны) мал хулгайлж, 30 иргэнд 113 сая төгрөгийн хохирол, мөн бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлж, 27 иргэнд 74 сая төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж, амьжиргаагаа залгуулах эх үүсвэр буюу амьдралын эх үүсвэр болгосон, бусдын эд хөрөнгийг залилсан, түүнчлэн бусдын бие махбодид халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан зэрэг гэмт хэрэг үйлджээ.

Прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйл (хулгайлах), 17.12 дугаар зүйл (мал хулгайлах), 17.3 дугаар зүйл (залилах), 17.7 дугаар зүйл (тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах), 18.6 дугаар зүйл (мөнгө угаах), 11.6 дугаар зүйл (хөнгөн хохирол учруулах)-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button