"Anthropic"-ийн цэвэр алдагдал оны эхний хагаст $80.7 тэрбум болж огцом өсөв
“Anthropic” компанийн цэвэр алдагдал энэ оны эхний хагас жилд огцом өсөж, 80.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хиймэл оюун ухааны салбарын аваргуудын нэг болох тус компанийн хувьцаанд хөрвүүлэх боломжтой бондын бодит үнэ цэнэ өссөн нь үүнд голчлон нөлөөлжээ.
Тус компани ирэх арваннэгдүгээр сард хөрөнгийн биржид бүртгүүлж, IPO хийх төлөвтэй байна. Шинжээчид “Anthropic”-ийг IPO хийсний дараа 2 их наяд ам.долларын үнэлгээд хүрнэ гэж таамаглаж байсан. Гэхдээ тус компанийн санхүүгийн хамгийн сүүлийн мэдээлэл ил болсны дараа зарим хөрөнгө оруулагч компанийн үнэлгээг 1.5 их наяд ам.доллар орчимд тогтооно гэж үзэж эхэлжээ. 1 их наяд ам.долларын үнэлгээний босгыг давна гэдэг нь томоохон амжилтад тооцогддог.Одоогийн байдлаар дэлхий дээр 1 их наяд ам.долларын үнэлгээг давсан 14 компани л бий. Тэдгээр компаниуд дундаас “SpaceX”-ээс бусад нь асар олон тэрбум ам.долларын ашигтай ажилладаг. Харин “Anthropic” үүсгэн байгуулагдсанаасаа хойш нэг ч ам.долларын ашиг олж байгаагүй юм. Тус компани үүлэн тооцооллын үйлчилгээ, тооцоолох хүчин чадал болон дэд бүтцэд ирэх арван жилийн хугацаанд дор хаяж 518 тэрбум ам.доллар зарцуулахаар үүрэг хүлээсэн байна.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.