Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ-ын Хууль зүйн яам Аляска мужид сөрөг хүчин ялж магадгүй нөхцөлийг хаахын тулд нэхэмжлэл үүсгэв

АНУ-ын Хууль зүйн яам Аляска мужийн сенаторын өрсөлдөөнд Бүгд найрамдах намын нэр дэвшигч бага саналаар ялагдвал сонгуулийн үр дүнг батлуулахгүй байхаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тус яамны үзэж буйгаар Аляска мужид Бүгд найрамдах намаас хоёр төстэй нэртэй нэр дэвшигч өрсөлдөж байгаа нь сонгогчдыг төөрөгдүүлж болзошгүй аж.

АНУ-ын Конгрессын дээд танхим болох Сенатын танхимд аль нам олонх болох нь Аляска мужийн сенаторын сонгуулиас хамаарах магадлалтай юм. Тус мужийн сонгуульд Бүгд найрамдах намын сенатор Дан С.Салливан болон Ардчилсан намын Мэри Пелтолатай ширүүн өрсөлдөж байна. Гэхдээ Бүгд найрамдах намаас Дан Ж.Салливан Жуниор гэх нэр дэвшигч мөн өрсөлдөж буй нь сонгогчдыг төөрөгдүүлж болзошгүй хэмээн Хууль зүйн яам үзэж байгаа юм. Тус яам Дан Ж.Салливан Жуниорыг сонгогчдыг төөрөгдүүлэх зорилгоор өрсөлдөж байгаа гэж нэхэмжлэлдээ бичжээ. Ийм учир сонгогчдын төөрөгдлийн улмаас үүсэж магадгүй сонгуулийн үр дүнг баталгаажуулахыг хориглох хүсэлтийг АНУ-ын Хууль зүйн яам гаргасан байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button