НИЙГЭМНийгэм мэдээ

Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ

Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Чулуут багт өвөлжөөндөө байсан малчны гэрт баавгай халдаж, гэрийг нь сүйтгэжээ. Улмаар гэрийн эзэд дахин баавгайд халдуулах вий гэсэн айдастай, гэр оронгүй нөхцөлд үлдсэн байна. Иргэний мэдээлснээр, тэрбээр 2026 оны аравдугаар сарын 19-нд Улаанбаатар хот руу ажлаар явж, аравдугаар сарын 21-ний өдрийн 14:00 цагт өвөлжөөнд байсан гэрийг нь баавгай сүйтгэсэн болохыг мэджээ.

Тэр даруй Онцгой байдлын байгууллагад мэдэгдсэн бөгөөд алба хаагчид очиж шалгаад жижиг баавгай байсан гэх тайлбар өгч буцсан байна. Гэвч тухайн өдрийн 18:00 цагийн үед Хэнтий аймагт байсан дүү нар нь очиж шалгахад том баавгай сүйтгэсэн гэрийнх нь үүдэнд хэвтэж байжээ. Иймээс дахин холбогдох байгууллагад мэдэгдсэн ч шуурхай арга хэмжээ авч чадахгүй байгаа талаар иргэн гомдол гаргасан байна. Тэрбээр баавгайг зөвхөн агнах зөвшөөрөлтэй хүн буудах боломжтой бөгөөд

Хэнтий аймагт ийм зөвшөөрөлтэй гурван хүн байдаг гэх мэдээлэл авсан ч тэднийг хөдөлж өгөхгүй байгаа талаар ярьжээ. Харин иргэд өөрсдөө буудсан тохиолдолд торгууль, ял шийтгэл хүлээх эрсдэлтэйг тайлбарласан хэмээн мэдээлсэн байна.

Мөн гэр нь сүйдсэн тохиолдолд олгох нөхөн олговор 1.2 сая төгрөг байдаг гэх мэдээлэл авсан ч энэ мөнгөөр шинэ гэр авч хүрэхгүй аж. Тэрбээр “Эд хөрөнгө яах вэ, амьд мэнд үлдсэн нь л болж. Гэтэл дахин дайрах эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Өөрсдөө ч арга хэмжээ авч болохгүй, холбогдох байгууллагаас ч тусламж авч чадахгүй байгаад гомдолтой байна. Аравдугаар сарын 22-нд гадаа цас орж байхад гэр оронгүй болсон бид яах вэ. Гэрээ дахин барихаас ч айж байна” хэмээн ярьжээ. Хүн, зэрлэг амьтны зөрчил нь иргэдийн амь нас, аюулгүй байдал, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй тул тухайн нөхцөл байдлыг холбогдох байгууллагууд хэрхэн шийдвэрлэсэн, иргэдийн аюулгүй байдлыг хангах ямар арга хэмжээ авсан нь анхаарал татаж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Малчид мөн ч хэцүү байна даа. Одоо сүүлдээ иргэд нь араатанд бариулаад сууж байдаг боллоо

хүннү
хүннү

Манай төр “Баавгайн төр” болжээ. Байр саваа сулалж, байргүй сургуулиудад өгч өөрснөө хөвчид очиж баавгайтайгаа амьдарвал яасан юм.

зочин
зочин

Манай засаг, төрд ажиллаж байгаа хүмүүс нь дүүрсэн хөгийн улс юм даа. Айлын гэр, мал хунарт нь халдахаар ирсэн баавгайг хэдий хэмжээнийх гэдгийг нь үзэж тогтоогоод бага хэмжээнийх бол орхих, томхон бол үзчихээд дараа нь сум, аймаг, улсын комиссынхонд хэлж тэр комисс нь бодвол баавгайд хэлж анхааруулах, торгох, шийтгэх зэрэг шат дараалсан арга хэмжээ авахуулах санал дүгнэлт гаргах юм шив дээ. Ийм маягаар л ажил хийсэн ч юм шиг, ажил хийгээгүй гэх бас аргагүй, ажлын цагаар төрийн унаагаар өөрсдөө очоод биеийн хэмжээг нь чухам яг яаж хэмжсэн, хэмжээс нь хэд болохыг нийтэд хэлээгүй ч тогтоосон юм байна. Уг нь "хойшлуулшгүй" гэж ангилж болох тохиолдол ч баймаар атал "хойшлуулшгүй" ямар ч үйлдэл хийгээгүй, баавгайн хэмжээсийг "том, "бага" гэж л тогтоосон ажил хийж гүйцэтгэсэн байна. Төрийн ийм үйлдлийг юу гэж тодорхойлох вэ?

Ргүн
Ргүн

Дэлхий дотроосоо мэдээлэл өгөөд эдгээр амьтад хүнд сануулахаар бууж ирээд байна.эвлэлдэн нэгдээрэй идэх хоолгүй болоод байна шүү гэж

Зочин
Зочин

Энэ засаг ер нь сонин шүү ! Зэрлэг араатныг өмгөөлөн хамгаалаад ард иргэдээ тэдний идшинд хаяж өгч бгаа хэрэг гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах вэ, үүнийг ?!

Зочин
Зочин
Reply to  Зочин

үнэн

Хорлоо
Хорлоо
Reply to  Зочин

Угаасаа иргэндээ ээлгүй засаг нь тодорхой болсон шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button