Нийгмийн

ЭЕРЭГ гарсан иргэнийг уриалгахан бүртгэдэг ч, ЭМИЙН БАГЦ өлгөөд мартдаг ӨРХИЙН ЭМНЭЛГИЙН шалтгаан

Коронавирусийн халдвар хавтгайран тэлж, нийслэл хөдөө орон нутаггүй хүнд байдалд ороод байна. Эмнэлэгийн асуудал улам бүр хүндэрч орны хүрэлцээ байхгүйгээс иргэд гэртээ өөрсдийгөө эмчлэх болсоор удав. Ийнхүү өвчилсөн иргэн бүрийг Монголын төр эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлж чадахгүйгээс хойш гэртээ өөрсдийгөө эмчлэх боломжийг олгосон.

Тодруулбал, өрхийн эрүүл мэндийн төвүүдээр нь дамжуулан гэрээрээ эмчлүүлж үзүүлсний тусламж үйлчилгээний зардал болох 70 мянган төгрөгийн багцыг хүргүүлдэг байв. Харин 2021 оны ДОЛДУГААР САРЫН 01-нээс энэ мөнгийг 160 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн. Тэгэхээр өнөөдрийг хүртэл коронавирусээр халдварласан, өвдсөн иргэн бүрт 160 мянган төгрөгийн үнэ бүхий эмийн багцыг өрхөөс олгож байгаа.

Энэ нь гэрээр эмчлүүлж үзүүлж буй иргэнд очих эмийн ямар нэг багцын зардал биш, иргэдээс өөрсдөөс нь эмчилгээний ямар нэг зардал гаргуулахгүй эмчлүүлэх нэг боломжийг өрхийн эмнэлгээр дамжуулан олгож буй явдал хэмээн албаныхан сайшаан тайлбарлаж байв.

Гэвч өчигдөр /2021.09.15/ Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “өвчилсөн иргэн бүрт 160 мянган төгрөгийн багц” олгож буй тухай дурдсан. Гэтэл иргэд энэ багцыг авч чадахгүй, өгөхгүй байгаа тухай цахим орчинд хөвөрч эхэлсэн юм.

Энэ тухай манай сайт өнөөдөр хөндөж байна.  

-“ЭЕРЭГ” ГАРСАН ИРГЭД ӨРХДӨӨ ХАНДАХАД УРИАЛАГХАН ГЭГЧ НЬ ЯРЬЖ БҮРТГЭЭД, ТАГ ЧИМЭЭГҮЙ АЛГА БОЛДОГ-

Манай охины хариу оройн 22 цагт эерэг гэж гарсан. Өглөө нь хөдөө орон нутгийнх болохоор түр оршин суугаа өрх рүүгээ залгаж холбогдсон. Ингэхэд "орон нутгаасаа хасалт хийлгэж, манай өрх рүү бүртгүүлчих ингэсний дараа эмч очиж үзэх болно” гэсэн. Ингээд программуудад нь алдаа зааж охины маань хариу бүртгэгдээгүй тул орон нутгаас хасалт хийлгэж болохгүй байсан. Харин өрхөөс дахин утасдаж, манай хаяг дээр бүртгэл орж ирээгүй байгаа гээд өөрсдөө бүртгэж авсан. Ингэж бүртгэхдээ их л уриалгахан гэгч нь ярьж зөвлөгөө өгч бүртгэж авсан. Бүртгэж аваад удахгүй эмийн багц хаалганд өлгөх тухай дуулгасан. Эмийн багц хаалганд өлгөчихөөд утасдаж хэлсэн л дээ. Эмийн багц ирсний дараа дахиж нэг ч удаа залгаагүй, эмч ч ирээгүй. Эерэг гарлаа гэж хандсан хүмүүсийг уриалгахан гэгч нь бүртгэж аваад л өрхийн эмнэлэг шууд мартдаг.

-ИРГЭДИЙН ГАРТ ХҮРГЭЖ БУЙ БАГЦ НЬ 30-40 МЯНГАН ТӨГРӨГ ХҮРЭХТЭЙ ҮГҮЙТЭЙ БАЙНА-

Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хороонд оршин суугч У.У: pcr шинжилгээгээр хариу баталгаажсаны дараа өрх рүүгээ залгасан. Өрхийн эмнэлэг бүртгэж аваад эмч очиж үзэхгүй байгаа эмийн багц явуулна гэж хэлсэн. Цагийн дараа хаалганд эмийн багц өлгөөд явсанаа дахин утасдаж хэлсэн. Ингээд л дахиж өрхөөс холбогдоогүй. Энэ эм нь эмийн сангуудын үнэлгээгээр 30-40 мянган төгрөгөнд ирдэг” гэлээ.

Баянзүрх дүүргийн иргэн Бурмаа: Хүүхэдтэйгээ гурвуулаа гэрээр эмчилгээ хийлгэсэн. Өрхөөс эхэндээ утсаар холбогдож бүртгээд мана-4, норов-7, ууттай витамин Д, С, арбидол зэргийг явуулсан. Энэ нь миний тооцоогоор бол 40 гаруй мянган төгрөгийн л багц. Өрхөөс ахиж утасдаж холбоо бариагүй” гэсэн юм.

Баянгол дүүргийн 24-р хорооны иргэн Д.Жаргалмаа: Манайх ам бүл дөрвүүлээ. Зургаа дахь өдрөө эерэг гарахад манай нөхөр хүү хоёрын хариу эерэг гарч тусгаарлах байр руу аваад явчихсан. Охин бид хоёр гэртээ тусгаарлагдаж үлдсэн. Нөхөр хүү хоёрт Азифармд 50 мянгаар зарагддаг багц өгсөн байсан. Мөн хүүд нэмэлтээр виферон лаа хийсэн байна лээ. Нөхөр хоёр дахь удаагаа халдварлаж байгаа болохоор антибиотик болон дархлаа дэмжих дусал залгасан гэсэн. Харин гэрт тусгаарлагдсан бид хоёр бол урсгалаараа л байсан. Тусгаарлагдах байранд тусгаарлахдаа өмнөх шигээ сүржин байхаа больчихсон байна лээ. Тусгаарлагдаж байгаа хүмүүс үүдэндээ гарч ирж өөрсдөө эргэлтийн юмаа авч бас пицца чикен хүртэл захиалж идэж байгаа харагдсан шүү. Ер нь замбараагүй гэх үү дээ.

Хан-Уул дүүргийн иргэн Сарантуяа: Манайх ам бүл гурвуулаа. Эерэг гараад хороо руугаа бүртгүүлж багцаа нэхсэн юм. Ингэхэд дүүргийн 15-р хороо эмзэг бүлгийн хүмүүстээ л өгч байгаа гээд юу ч өгөөгүй. Өөрсдөө л болгосон. Зарим хүмүүст эрүүл мэндийн даатгалгүй бол өгөхгүй гэдэг шалтгаан хэлж байгаа гэж сонссон. Ямар нэгэн шалтгаан хэлээд л олгохгүй байгаа гэж ойлгож байгаа. Ер нь улсаас өгсөн багцын мөнгийг өөрсдөө аваад байгаа юм биш үү дээ гэсэн хардлага надад байна” гэв.

Иргэдийн сэтгэгдэл ийм байна. Үүнийг ангилбал,

  • Нэгдүгээрт, өрхөөсөө эмийн багц огт аваагүй. Өгөхгүй байгаа өрх хороод маш олон байна.
  • Хоёрдугаарт, зөвхөн витамин д, с өгөөд аргацааж буй өрх ч байна.
  • Гуравдугаарт, эмийн багц өгч буй ч тэр нь 70, 160 мянгынх биш 30-40 мянга хүрэхтэй үгүйтэй эмийн багц хаалганд нь өлгөж байна.
  • Дөрөвдүгээрт эмийн багц авсан ч эмчийн үзлэг, үйлчилгээ авч чадаагүй гэх нь олон байна.

Өрхийн эмнэлгүүдэд эерэг гарсан хүний тоо л хамгийн чухал аж. Түүнээс биш иргэн эерэг гараад түүнийг очиж үзэж харах, эмчийн тусламжаа үйлчилгээ үзүүлэх нь огтоос чухал биш. Хавьтагч болсон, шинж тэмдэг илэрсэн бол иргэн та ХӨСҮТ-д шавааралдаж дугаарлана уу, өндөр төлбөрөөр хувийн эмнэлэгт шинжилгээ өгнө үү падлийгүй. Таны хариу эерэг гарсан бол өрх рүүгээ тусламж гуйж, аврал эрж залгана. Энэ үед таныг инээгээд л бүртгэж авна. Ингээд улсаас олгож буй 160 мянган төгрөгнөөс тань 20, 30 мянгад нь бэлтгэж тавьсан багцаа явуулбал иргэн та азтай. Явуулахгүй бол өөрийнхөө халаасыг тэмтэрч хэдэн төгрөг гаргаад эмээ авч ууна уу, болино уу таны дур. Ерөнхийд нь зураглавал ийм.

Харин холбогдох албаныхны тайлбарлаж байгаагаар: нэг ёсондоо энэ мөнгө иргэдэд шууд очихгүй, энэ нь өрхийн эмнэлэг иргэдэд үзүүлж буй тусламж үйлчилгээндээ авч буй, иргэдэд шаардлагатай эмчилгээг шингээж буй зардал гэж тайлбарлаж байгаа. Өрхийн эмнэлгийн санхүүжилтийг нэмэгдүүлэхийн хэрээр иргэдэд үзүүлэх эмчилгээ үйлчилгээ өргөжинө гэж тэд хэлдэг. Энэхүү мөнгөн дүн өвчтөнд шууд эм болон эмийн багц болж очихгүй. Өрхийн эмч, ажилчдын цалин болон хамгаалах хэрэгсэлд зарцуулах мөнгө юм. Харин өрхийн эмнэлэг зохицуулалт хийгээд тухайн өвчтөндөө нэн шаардлагатай эм, амин дэм нэмэлтээр өгч байгаа болж таарах нь.

Тэгэхээр иргэн эерэг гарах бүр сум, өрх, хороодын эмнэлэгт ашигтай болж таарах гээд байна. Дээрээ гүйдлээ олохгүй, доороо суудлаа олохгүй ийм харалган шийдвэр бодит байдал дээрээ ингэж л хэрэгжиж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-16 08:10

Яг бодоод үзвэл яг хүний өмнөөс өвдсөн мэт авирлах юмаа. 6 сард ид оргил үед нь өвдсөн. Эм байтугай холбогдоо ч үгүй. Гэхдээ яг өрх дээрээ өчнөөн хүнтэй цөөхөн эмч сувилагчтай хэцүү л байгаа гэж бодоод өөрийгөө эмчилсэн. Боломжтой 1 нь өөрсдийгаа дуугай л эмчилээч дээ. Бүх юмыг нэхэж уурлах юм

Зочин
Зочин
2021-09-16 08:30

Үнэндээ корона вирусээр үүсгэгдсэн Ковид нэртэй өвчин тусчихаад байхад вирус устгах эмээ өгөхгүй болохоор яаж энэ өвчлөл буурах юм Бие гайгүй боллоо гээд бу�####�д тараагаад явна ш дээ Өнгөрсөн 11 сараасэхлээд Витамин Д.С г уусаар байгаад х�##�двар авчихсан хүмүүс ихэнх нь байна Тийм хүмүүсд өрхийн эмнэлэгээс өгч байгаа Д.С витамин эдгээх юм уу. Вирусээр үүсгэгдсэн өвчин вирусийн эсрэг эмээ ууж байж л эдгэж бу�####�д х�##�двар тараах эрсдэлгүй болно ш дээ. Ядаж вирус устгах Арвидолоо өгөө ч дээ. Эм авах гэж аптек орж байгаа хүмүүс чинь хавьт�##� болоод яваад байна гэдгээ мэдэж байна уу Сайд аа Үүдэнд өлгөдөг эмэндээ эмнэлэгт эмчлүүлж байгаа хүнийхээ ууж байгаа эмнүүдээ хийчээ ч Тариагаа больё эмээ л өгчих

Зочин
Зочин
2021-09-16 08:53

Аливаа юманд дундуур нь цавчаа оруулах юм хийж байх юм, өвдлөө эмчид үзүүлж бүртгүүллээ, эмийн сан руу очоод ЭМДр эмээ авлаа. Энэ бол зөв урсг�##�, өрхийн эмнэлэг яасан завтай юм, эм тарааж явж байснаас гэрээр байгаа нэг ч гэсэн өвчтөнгөө үзэж эмнэлэгт хэвтүүлээд гүйж байсан нь дээр бхөө

Зочин
Зочин
2021-09-16 09:36

Эрүүл мэндийн с�##�бар дампуурчихсан шдээ. Өвчтөнөө мөнгө гэж харна. Ямар нэгэн ажил үйлчилгээнээс заав�##� цавчаа оруулна. Арын ха�##�га танил т�##�аар хахуул авч үзнэ эмчилнэ. Дээр нь сэтгэл мэдлэг чадвар юу ч бхгүй х�##�аадны гол эмч нар ихэнх нь болчтхсон. Хүнийг эдгээе өвчнөөс сэргийлүүлэе гэсэн бодол байдаг юмуу эд нарт

Зочин
Зочин
2021-09-16 09:56

Төрөөс 180000 төгрөгмйн эм өгч бга гээд л яриад бснн эрүүл мэнд сайд

Зочин
Зочин
2021-09-16 10:22

Тэнэж явж өвчин авчихаад бүхнийг нэхнэ, м�##�нууд

ЗОЧИН
ЗОЧИН
2021-09-16 22:14

ИЛТ ШАХААНЫ БИЗНЕС ЯВАГДАЖ БАЙНА.!!! 160 МЯНГЫН БАГЦ НЬ ҮНЭНДЭЭ 60 МЯНГАН ТӨГРӨГ ШДЭЭ.

Зочин
Зочин
2021-09-18 10:35

Iag unen 160togrognii emiig ogohgui bnaa

Зочин
Зочин
2021-09-18 12:39

Өрх рүү очоод ч үзүүлж чадаагүй. Манайх 3 уулаа өвдсөн. Эерэг гарсан хүмүүсийн тоонд ч ороогүй.

Zzz
Zzz
2021-09-18 15:22

Yaana iim bolhoorl uls hugjduggui bhda arai hiin ajilj bga hunuusig ingej bichij bdag icheesei busad uls eruul mendiin ajilchidda hushuu bosgoj bna

Irgen
Irgen
2021-09-18 15:24

Urialgahan zuulun yriad zuwluguu ughuur ingej helne uurtai yrihaar gomdol gargana mongolchuud uur ulsiin haryand orson n deer yn bna iim zolbin stgehuitei baih gej

Хэн нэгэн
Хэн нэгэн
2021-09-18 15:26

Коронаг мөнгө болгон харж байгаа с�##�бар 1рт эрүүл мэндийн с�##�бар. Ко тусна гэдэг айдсаасаа болоод иргэд эмнэлэгийн байгууллагаар үйлчлүүлэх нь эрс багассан. Би өөрөө бие муудаад 2 удаа өрх дээрээ очиход ямар ч үйлчлүүлэгч байхгүй бсан. Бас аймгийн нэгдсэн эмнэлэгийн ача�##��##� эрс багассан. Вакцин хийхэд 5000 төгрөг өгнө гэсэн гээд хүнээ була�##�даж байсан сувилагч нар нь. Ко тусв�##� нөхөн төлбөр авна гээд �##�баар тусаад ч байх шиг эмч сувилагч ажиллагсад нь. Илүү цагийн мөнгө авах гэж улаан бүсрүү орох гэж зүтгэж бна. Энэ бол доод шатны ил харагдаж байгаа нь дээрээ бол томоор нууцаар мөнгөний сонирхол явж бна шдээ

Haha
Haha
2021-09-18 15:28

1 hund 1 emch onogddog ulsad amidardag biluu hahaha delhiin niiteer koronag diilehgui bgag humuus martsan bololtoi Mongolin orhiin emleg l buruutai bh tee m#luud l daa manaihan

Зочин
Зочин
2021-09-18 18:14

БЗД-ийн 9-р хороонд амьдардаг. 9.14-нд эерэг гараад бүртгүүлснээс хойш 5 хоног таг. З�##�гаад утасаа авдаггүй. Юун өдөрт 2 удаа з�##�гаж биеийн байд�##� асуух. 5 хоногт ганц ч з�##�гасангүй.

Холбоотой мэдээ

Back to top button