ДЭЛХИЙНийгмийн

Армен Азербайжаныг шүүхэд өгөв

Армени Улс Азербайжаныг арменчуудыг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхаж байна хэмээн буруутгаж, НҮБ-ын Олон Улсын шүүхэд гомдол гаргалаа. Тиймээс Бакуд хуулийн хариуцлага хүлээлгэхийг хүссэн талаар пүрэв гараг /2021.09.16/-т шүүхийн хэвлэлийн мэдээнд дурьджээ.

Нэхэмжлэлд дурьдсанаар, Арменийн талын үзэж байгаагаар Азербайжан улс нь 1965 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас баталсан арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзлийг арилгах тухай Олон Улсын Конвенцийг зөрчсөн гэжээ. Азербайжан Улс хэдэн арван жилийн турш арменчуудыг арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхсаар ирсэн бөгөөд Азербайжаны төрөөс авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд арменчуудыг системтэйгээр ялгаварлан гадуурхаж, аллага үйлдэх, эрүүдэн шүүх байсан зэрэг хүчирхийлэлд өртөж байсныг онцлон тэмдэглэжээ.

Арменийн тал мөн 2020 оны есдүгээр сард хоёр улсын хооронд зэвсэгт мөргөлдөөн гарах үеэр Азербайжан Улс мөн л Олон Улсын Конвенцийг дахин зөрчсөн гэжээ. "Хэдийгээр дайн байлдааны ажиллагаа дууссаны дараа ч, 2020 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хүчин төгөлдөр болсон гал зогсоох дэглэмийн дараа мөн адил Азербайжаны цэргүүд Арменийн цэргийн олзлогдогсдын амийг хөнөөж, тамлан зовоож, бусад байдлаар хүчирхийлсэн билээ" гэж нэхэмжлэлд дурьдсан байна.

“Ирээдүйд учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлж, нэгэнт учирсан гарз хохирлыг нөхөн төлүүлэхийн тулд Армени Улс Олон Улсын Конвенцийг зөрчсөн тохиолдолд Азербайжан Улсад хариуцлага хүлээлгэхийг шүүхээс хүсч байна” гэжээ.

Армени үндэстний болон үндэсний гарал үүсэлтэй хүмүүсийг Азербайжан Улс жинхэнэ иргэншлээс нь үл хамааран ялгаварлан гадуурхаж байгааг нэхэмжлэлд мөн онцолжээ.

Шүүхийн мэдэгдэлд харин хүлээн авсан нэхэмжлэлийг сүүлд вэб хуудсандаа нийтлэнэ гэсэн байна.

(Эх сурвалж: interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button