НИЙГЭМ

ТАНИЛЦ: 12 настай Н.Дашням охины эко брэндийн БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДЭЭЖИС

Гурван жил өнжсөн хөх аргалаар хүж, бордоо хийж буй 12 настай Н.Дашням охиныг бид сурвалжилж байсан. Тэр өнөөдөр Улаанбаатар хотод ирсэн түр хугацаандаа өөрийн савлаж, бэлдсэн бүтээгдэхүүнүүдийхээ дээжсийг манай редакц дээр ирж сонирхууллаа.

“Dashaa’s Brand” нэрийн гурван сонирхолтой, эко бүтээгдэхүүнтэй уншигчдыг танилцуулъя.

Хамгийн эхнийх нь хөх аргалын хүж, утлага, бордоо. Гурван жил өнжсөн хөх аргалыг Дундговь аймгийн Өндөршил сумаас түүж бэлтгэн, хүж болон бордоо үйлдвэрлэсэн нь энэ. 100 хувь байгалийн гаралтай бүтээгдэхүүн.

Ийм хүж агаар дахь вирусийг устгаж, ариутгадаг. Харин бордоогоор нь тасалгааны цэцэг, мод бутыг бордвол сайхан ургана.

Хоёр дахь бүтээгдэхүүн бол алтан жимс. Мөн Өндөршил сумын нутагт тарьж, ургуулсан газрын алим гэгддэг жимс юм. Сэрүүн газар хадгалах заалттай ба шууд идэж хэрэглэх боломжтой аж. Түүнчлэн хатааж эсвэл чанамал болгож хүнсэндээ хэрэглэж ч болох юм байна.

Алтан жимс нь шээс хөөж, холестерин бууруулахаас гадна А, В, С амин дэмийн эх үүсвэр болдог аж.

Гурав дахь нь хөмүүл. Хүнсний хэрэглээнд зориулж, даршилжээ. Хөмүүл вирусийн гаралтай ханиад, томууны үед тустай. Мөн цус төлжүүлж, биеийн дархлаа дэмждэг. Мэдээж 100 хувь экологийн цэвэр бүтээгдэхүүн.

“Dashaa’s Brand”-тэй холбогдох утас: 8805 5023


Өмнөх сурвалжилга| 12 настай Н.Дашням: Хөх аргалаар хүж, бордоо хийж сурлаа. Брэнд болгож, бусдад үлгэрлэнэ

“Эх байгалийнхаа бүтээгдэхүүнийг ашиглаж, өөрөө хөдөлмөрлөн, үр шимийг нь хүртэж болдог юм шүү гэдгийг ойлгуулах нь л миний зорилго”. Энэ бол 12 настай Н.Дашням охины хэлсэн үг. Тэр гурван жил өнжсөн хөх аргалаар хүж, эко бордоо хийж эхлээд байгаа юм.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button