СПОРТ

ХӨШИГНИЙ АРД: Э.Цэндбаатарыг өрөвдөж, О.Тулгыг “золиослосон” шийдвэрийн цаана

“Энэ миний сүүлчийн ДАШТ. Надад ганцхан боломж олгооч” хэмээн хүсэлт гарган, өвдөг сөгдөн гуйсан Гавьяат тамирчин Э.Цэндбаатар санасандаа хүрлээ. Түүнийг ДАШТ-д оролцуулахыг хүсэж, гарын үсэг хүртэл цуглуулсан олны санаа амарлаа. Алдаагаа ухамсарлан, амжилтаар монгол түмнээ баярлуулахыг хүсэж яваа, Монголын хамгийн шилдэг тамирчдын нэг ДАШТ-д оролцох боломжоо хадгалж үлдсэн нь мэдээж сайн хэрэг. Амжилт гаргаад, ДАШТ-ий медалиа хослуулаад, ахиулаад, дэлхийн аварга болоод ирвэл өөрт нь, Монгол Улсад тустай.

Монгол түмэн даяараа Э.Цэндбаатарыг өрөвдөж, хайрлахдаа нэг зүйлийг ор тас мартчихлаа. Тэр нь Монголын боксын холбооноос гаргасан журмын дагуу сорил тэмцээнд түрүүлж, ДАШТ-д оролцох эрх авсан О.Тулгын эрх ашиг. Халз тулаан хийлгээд, ялсныг нь дэлхийн дэвжээнд сойхоор болсон шийдвэр 20 настай залуу тамирчинд хэрхэн тусах, яаж хүлээж авахыг нь харгалзсан, бодолцсон хүн хэд бол.

УАШТ-д түрүүлсэн тамирчныг ДАШТ болоод томоохон тэмцээнд оролцуулдаг журамтай, спортын ихэнх холбоо. Өнөө жил цар тахлын улмаас УАШТ болоогүй тул сорил тэмцээн хийгээд ДАШТ-д өрсөлдөх ширэн бээлийтнүүдийг сонгосон. Үүний дагуу сорилгод түрүүлэн эрхээ аваад, дэлхийн дэвжээнд анх удаа өрсөлдөх нь хэмээн баярлаж, бэлтгэлээ хийгээ байгаа, О.Тулга.

Хэрвээ О.Тулга “Би журмын дагуу эрхээ албан ёсоор авсан. Э.Цэндбаатартай тулалдахгүй” гэвэл яах вэ. Тамирчны амжилт залуу насных. Э.Цэндбаатарыг ДАШТ-д оролцуулах чухал, О.Тулгын эрх ашиг чухал биш үү. Нөгөө талаар Монголын боксын холбоо олны хэл амнаас айсандаа О.Тулгыг “золиослочихлоо”.

Ингэж хэлсэн нь ийм учиртай. Э.Цэндаатарын асуудлын дараа Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган МҮОХ-ны дэргэдэх Тамирчдын сэргэлтийн төвийн газрыг хууль бусаар авч, “Өөжин мэд” эмнэлэгээ барьсан гэх асуудал, Гавьяат тамирчин Т.Үйтүмэн, Гавьяат дасгалжуулагч Ц.Нандигжав нар Монголын боксын ордон барихаар улсаас хоёр ч удаа олгосон газрыг хувьдаа завшсан гэх хэргүүд хөндөгдөн, олны анхааралд өртсөн.

Мөн МБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, шүүгч Г.Бадрах хоёр жилийн өмнө их хэмжээний янзуур тамхи тээвэрлэж яваад Орос, Латвийн хил дээр баригдсан гэх хэрэг ч мөн сөхөгдсөн.

Хэрвээ Э.Цэндбаатарыг ДАШТ-д оролцуулахгүй гэсэн шийдвэртээ МБХ бат зогсвол дахиад олон хүн “но”-гоо төнхчүүлэх гээд байв. Тиймээс олны хэл амыг дарах, өөрсдийгөө эвтэйхэн авч гарахын тулд гэлбэлзсэндээ ийм шийдвэр гаргачих шиг боллоо.

Наанаа Э.Цэндбаатарт боломж олгосон мэт боловч цаанаа өөрсдийнхөө “арьс”-ыг хамгаалсан, хууль бус үйлдлүүд нь илчлэгдэхээс айсандаа л олны эсэргүүцлийг намжаахын тулд хийсэн нүүдэл. Үүний сацуу Монголын боксын холбооны ерөнхийлөгч болсон Х.Нямбаатарыг “гөвүүлэхгүй” гэсэндээ л тэр.

Уг нь Монголын боксын холбоо сахилга бат алдсан Э.Цэндбаатарыг шигшээгээс хөөсөн, ДАШТ-д оролцуулахгүй гэсэн шийдвэртээ бат зогссон бол Монголын спортын хөгжилд, тамирчдад тустай байсан юм. Тэгж байж тамирчид сахилга баттай байна. Тэгж байж дараа дараагийн тамирчид “Ийм алдаа гаргаж болохгүй юм байна” гэдэг ухаарал авна, бусдад нь сургамж болно.

Одоо өөр нэг тамирчин архи ууж, агсам тавиад, ийм асуудал үүсгэснээ “Надад боломж олгооч” гээд гуйвал яах вэ. Толгойг нь илээд өнгөрөх үү. Журмын дагуу шийтгэтэл “Та нар Э.Цэндбаатарт боломж олгосон. Адилхан ханд” гэвэл яах вэ.

Хэрвээ олны аясыг дагаад л ийм шийдвэр гаргах байсан юм бол анхнаасаа ингэж дуулиан үүсгэх, Монголын боксын холбоо, үндэсний шигшээ багийн алба гэж байгаад хэрэг байна уу. Монголын боксын холбоо Э.Цэндбаатарын асуудал дээр дахиад шударга бус шийдвэр гаргасны горыг тамирчид л амсана, бүр тодруулбал О.Тулга. Түүнийг Э.Цэндбаатарыг ялж чадахгүй гэсэндээ ингэж бичиж байгаа юм биш шүү. Хэрвээ Монголын боксын холбоо ийм маягаар үргэлжүүлэн ажиллавал, шийдвэрээсээ эргэж буцаад, хууль бус шийдвэр гаргасаар байвал олон, олон О.Тулга хохирно.

Л.САРУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
9 сар 17, 2021 12:52

Хэн чад�##�тай ялсан нь явах нь зүйн хэрэг. Энэ юу гээд солиороод байгаа Саруул вэ?

Кса
Кса
9 сар 17, 2021 13:24

Нээрээ, Тулга нь тас гүрийчихвэл яана аа.

Зочин
Зочин
9 сар 17, 2021 13:30

Үнэхээр авилга,бохир заваан аргаар хөлжиж баяжсан нөхдүүд гаргасан шийдвэртээ бат зогсож чадахгүй хар амиа бодож монголын спортын ирээдүйг гаргуунд нь гаргажээ.

ЗОЧИН
ЗОЧИН
9 сар 17, 2021 14:42

ЭНЭ ХОЛБООНЫ УДИРДЛАГУУД НЬ ӨӨРСДИЙН НО-Г НУУХ ГД ЭХЭЛСЭН ЧИНЬ БУРУУГААР ЭРГЭЭД ӨӨРСДИЙНХӨӨ НЭР ХҮНДЫГ МАШ МУУХАЙГААР ОЛОН ТҮМЭНД ХАРУУЛЛАА

Зочин
Зочин
9 сар 17, 2021 14:49

Тулгаар туг тахих шиг боллоо Цэндбаатараар биш

Зочин
Зочин
9 сар 17, 2021 15:03

Энэ боксын хороог өөрчил! Үлгэр жишээ болж дүү нараа удирдан з####ах ёстой ах нь бэртэл гэмтэл авсан тамирчдынхаа эмнэлэгийг ####бан туша#### эрх мэдлээ ашиглан хувьдаа гулгуулаад хэл ам гараад хэрэг бишдэхээр ХЗДХСайдын ивээлд багтахын тулд ерөнхийлөгчөөрөө з####ж цар тахлын үеийн хуулийг зөрчин 130 хүнийг цуглуулсан нь энэ хэргийн эх үүсвэр. Овоо босгоогүй бол… гэдэг шиг энэ бүх будлианд ашиг сонирхолын асар их зөрчил бгаа, ах нарын тавьсан уриханд гэнэн цайлган жа####хүү л орчихсон, улсын хөрөнгөөр барьсан барилгыг газартай нь нүд ирмэхийн зуур өөрийн болгож чаддаг Ах хэнд хэрэгтэй гэж! Үнэхээр өөрөө хар тамхи хэрэглэсэн юмуу, эсэхүл нэг Хоролмаа сэмхэн өгсөн ч юмуу хэн мэдлээ, тэгээд ч үнэхээр хүн мөстэй Ах байсан бол дүүгээ бүтэн жил ц####ин хөлсгүй хөсөр хаяхгүй л байсан даа. Шударгаар хоорондоо үзээ, хэн ялсан нь яваг. Харин элдэв булхай луйвар хэрэггүй. Тэгээд ч улстөр, улстөрчдөөс спортоо с####га! Харин ч энгийн тамирчид, дасг####жуулагч нар Цэндбаатарт баярлах хэрэгтэй, энэ сахилгагүй хүүгийн ачаар наад дампуу холбоонуудынхаа учрыг ол, шинэчлэл хий! Энл тэнд тэмцээнд явах гэсийм хандив өгөөч хэмээн тамирчид нь гуйж явах юм, үүнийгээ зогсоо, тамирчид бэлтгэлээ л хий, менежер хариуцсан холбоод нь зард####ыг нь ол! Тамирчид дасг####жуулагч нар аа! Та нар дэндүү хүлцэнгүй байна! Сайн менежерээр холбоогоо ахлуул! Та нар Цэндбаатарыг адлах биш энэ сахилгагүй хүүд баярла, хөлөө олоогүй жа#### хүүг дэмнэ, тусла, зөвлө!

bi
bi
9 сар 17, 2021 15:19

hen diilsen n yavh n zuv.boksin holboonii buruu shdee.iim bdld hurgesen ugaasaa bugd k arisaa hamgaalagchid...tegsen twgeegui tdnees uls avh umaa avh blgui dee.Tulgagaagiin huvid bol nasand huregchdiin uksiin avragtaa ch orj uzeegui bj yaaj delhiid zodoldoh v dee!hedii car tahaltai temceen n boloogui bsn ch gsen

Alatanhuyg
Alatanhuyg
9 сар 17, 2021 16:01

zadaa arhichin har tamhichin geed bsn ene zauud delhiin huchirheg bokschid bugd uvdug shoroodgui l bhdaa! odoo bl beijingiin olip bish shuudee!!!

Баярсайхан
Баярсайхан
9 сар 17, 2021 17:56

Цэндбаатартай цуг архи хувааж уусан Удирдах зөвлөлийн нөхдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй

Сургамж
Сургамж
9 сар 17, 2021 19:59

Ирээдүйд з�##�уучуудад сургамж болно. Цэндбаатарыг ДАШТ-д явуулахгүй, шигшээгээс хөөсөн шийдвэртээ тууштай байх хэрэгтэй
Дараа нь өөр нэг нь зодоон хийчихээд та нар Цэндбаатарт боломж олгосон, надад ч боломж олгооч гээд зогсож байв�##� яах юм бэ?

Зочин
Зочин
9 сар 17, 2021 23:30

hutsna uuu

Холбоотой мэдээ

Back to top button