Нийгмийн

Дүүргийн хэд, хэдэн бүсийг дайран өнгөрөх автозам тавина

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайханаар ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа. Тодруулбал, дүүргийн нутаг дэвсгэрт 2022 онд авто зам тавих байршлууд дээр дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай ажлын хэмгийнхэнтэй хамт ажилласан юм.

Энэ үеэр удирдлагууд авто зам тавих байршлуудын нөхцөл байдлыг дүгнэн дүүргийн хэд, хэдэн бүсийг дайран өнгөрөх авто замын бүтээн байгуулалтын зураг төсөл боловсруулалт, судалгааны ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар санал солилцон, шийдэлд хүрлээ. Дүүргийн хэмжээнд 2019-2021 онд Улс, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 32 байршилд 36 км авто зам ашиглалтад орсон бөгөөд эдгээрийн ихэнх нь 7-14 метрийн өргөнтэй авто замууд юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button