Нийгэм мэдээ
Байшин шатаж 49 настай эрэгтэй амиа алджээ
Аравдугаар сарын 22-ны 01:41 цагт Сонгинохайртхан дүүргийн нэгдүгэрэ хороонд байшин шатаж байна гэх дуудлагыг ОБЕГ хүлээн авчээ.
Тус дуудлага мэдээллийн дагуу Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, гурван метр хашаа, 5х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллан унтраасан байна. Уг гал түймэрт С /49 настай,эрэгтэй/ өртөж нас барсан байдалтай байсныг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн мөрдөгчид хүлээлгэн өгчээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
...ажиллахгүй... унтраа