Нийгэм мэдээ

Нэг дороос | Могойн нүд камераар харахад хүүхэд байрандаа байгаа ч биеийн байдлыг мэдэх боломжгүй байна

Төв аймгийн Заамар сумын нутагт өрмийн хуучин цооногт 3 настай хүүхэд унасан нөхцөл байдлын талаар бид цаг алдалгүй мэдээлэх болно.

17:30 цаг:

Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга Г.Эрдэнэбат цаг үеийн мэдээлэл өглөө. "Хоёр баг ээлж солихдоо хэмжилт хийж байгаа. 14 цагийн байдлаар долоон метр явсан. 18 цагт ээлж солихдоо хэмжилт хийнэ. Малтлагын ажиллагаа гүн рүүгээ орох тусам хүндрэлтэй болж байгаа тул аврах ажиллагаа удааширч болзошгүй. Охиныг гаргаж авах цагийг урьдчилан хэлэх боломжгүй байна. Могойн нүд камераар харахад хүүхэд байсан байрандаа байгаа. Биеийн байдлын талаар гаргаж ирсний дараа мэдээлэл өгье" гэв.

12:47 цаг:

Шадар сайд Н.Номтойбаяр ослын газар дээрээс цаг үеийн мэдээлэл өглөө. Тэрбээр "Онцгой байдлын уул уурхайн аврах тусгай анги мэргэжлийн удирдамжийн дагуу аврах ажиллагааг явуулж байна. 31 метрийн хажууд хөндлөнгөөс 12 метр ухах малтлагын ажиллагаа үргэлжилж байна. Хөрс хайрганы хувьд сул доргилт өгч болохгүй тул бүгдийг гар ажиллагаагаар хийж байна. Нэг цагт 20-35 метр ухах бодит боломжтой. Ойролцоогоор 12 метр ухаж зорилтот газраа хүрэхээр байна" гэлээ.

11:40 цаг:

Гурван настай хүүхэд аврах ажиллагаа тасралтгүй үргэлжилж байна. Хүүхэд нүхэнд унаснаас хойш 47 цаг гаруй хугацаа өнгөрөөд байгаа юм. Онцгой байдлын алба хаагчийн урьдчилсан тооцоогоор аврах багийнхан ойролцоогоор 3–4 цагийн дараа хүүхдэд хүрч, гаргаж ирэх боломжтой хэмээн үзэж буй аж.

05.29-ний өдрийн 11:20 цаг:

Төв аймгийн Заамар сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэрт байрлах өрмийн цооногт осолдсон гурван настай хүүхдийг нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл гарав. Тэгвэл бид энэ талаар ОБЕГ-аас тодруулахад "Охин нас барсан байдалтай олдсон гэх мэдээлэл худал. Аврах ажиллагаа үргэлжилж байна" гэлээ.

05.29-ний өглөөний 09:17 цаг:

Төв аймгийн Заамар сумын гуравдугаар багт өрмийн хуучин цооногт 3 настай хүүхэд унаж осолдсон. Тэгвэл аврах ажиллагаа эхлээд 40 гаруй цаг өнгөрсөн ч, осолдсон хүүхдийг гаргаж авч чадаагүй байна. Тухайлбал, хөндлөн ухах 9 метрийн газар шавар, намаг их тул нурах эрсдэл үүсжээ. Улмаар гараар ухаж байгаа тул ажил удааширсан юм.

Хайлааст багийн их эмч О.Баасанбалжир: Анх дуудлага хүлээн авахдаа бэлэн байдлаа бүрэн хангаж ирсэн. Одоогоор дөрвөн их эмч, хоёр сувилагч болон жолоочтойгоо ажиллаж байна. Хүүхэд унаад 40 гаруй цаг болсон, ямар ч байдалтай гарч ирсэн бид түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлнэ. Тухайн хүүхэд шавартай, хүйтэн нөхцөлд байгаа учраас цаг алдах тусам нөхцөл байдал хүндэрнэ. Хүнийг үнэлэх амьдын шинж гэж байдаг. Гэхдээ бид тухайн хүүхдийг хараагүй учраас баттай хариу хэлэхэд хүндрэлтэй. Бидний үнэлгээгээр одоогоор амьдын шинж тэмдэг илрэхгүй байна. Орчин нөхцөлөөсөө шалтгаалж ундааны саванд халуун ус хийж жин тавьсан. Түүнээс өөр том овортой зүйл хиймэл хүчилтөрөгчийн дутагдалд орох учраас боломжгүй. Байгаа нөхцөл байдалдаа тулгуурлаж арга хэмжээ авч байгаа.

Осолдсон охины өвөө Ц.Эрдэнэ-Очир: Уул уурхайн газруудад гомдох зүйл алга, ажилчид нь машин техникээрээ чадахаараа л тусалж байна. Гурван өдөр нойргүй хонолоо. Миний охин жижигхэн бамбарууштай бамбарууштай цүнх үүрч явдаг. Түүнийг нь аврагчид татаж гаргасан. Түүнээс хойш хоёр хоног өнгөрлөө. Онцгой байдлын алба хаагчид бидний ойртуулахгүй, мэдээлэл ч өгөхгүй байна.

Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Б.Самбуу: Дуудлага авсан даруй сумын холбогдох албан тушаалтнууд ослын газар ирсэн ажиллаж байна. Осол болсон энэ талбай 2021 оноос хойш ашиглагдаагүй, хуулиараа туслан гүйцэтгэгч компани бүх талбайг аюулгүй болгоод хүлээлгэж өгөх ёстой Манай сумын хэмжээнд 10 гаруй ААН-үүд уул уурхайн тусгай зөвшөөрөлтэй. Аймаг сумд, улсын хэмжээнд хүүхдийг гаргаж авахын төлөө тасралтгүй 36 цаг ажиллаж байна.

11:14 цаг

Хүүхдийг гаргахаар аврах багийнхан 22 цагийн турш цооногийг ухаж байна

Шууд дамжуулалт

Онцгой байдлын Ерөнхий газраас Төв аймгийн Заамар сумын нутагт өрмийн хуучин цооног руу унасан 3 настай хүүхдийг аврах ажиллагааг зохион байгуулж буй талаар Хурандаа А.Дашням нөхцөл байдлын талаарх мэдээлэл өглөө.

"Онцгой байдлын Ерөнхий Газраас Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багт гурван настай эмэгтэй хүүхэд гүний цооногт унасан гэдэг дуудлага Төв аймгийн Онцгой байдлын газарт ирсэн. Ингээд Төв аймгийн Онцгойгоос аврах баг гарч, нэмэлтээр эрэн хайх аврах ангийнхан нисдэг тэргээр хөдөлгөөн үйлдэж очсон. Очиход хуучин өрмийн 30-50 метрийн цооногт 3 настай Х гэх эмэгтэй хүүхэд хөлөөрөө унаж, гацсан байдалтай байсан. Тухайн үед хүүхэд амьсгалж байсан. Багийн зүгээс хүүхдийг бугуйлдаж гаргах ажлыг зохион байгуулж үзсэн ч хөшөөд гаргах боломжгүй байсан. Ингээд ойролцоох уурхайгаас эксковаторуудыг дуудаж хүүхэд унасан цооногийг харалдаа паралель ухалт хийж, хүүхдийг гаргаж авахаар ажиллаж байна.

Нийтдээ 20 гаруй техник хэрэгсэлтэй 100 гаруй хүн ажиллаж байгаа. Одоогоор 20 метр орчим ухсан гэдэг шинэчилсэн мэдээлэл ирсэн. 10 метр ухах зай үлдсэн. Хүүхэд унасан цооногт хүчил төрөгчийн хэмжилт хийхэд хэвийн буюу амьсгалах нөхцөлтэй, дээрээс халуун дулаан үүсгэх ажлыг шөнөжин хийлээ. Хүүхэд одоогийн байдлаар хариу үзүүлээгүй ч, могой камер гүйлгэж үзэхэд амьсгалын шум бол сонсогдсон. Нийтдээ 20 гаруй цаг өнгөрч байна. Нөхцөл байдал хүнд байгаа.

Тухайн орчин нь өрөмдлөгийн уурхай явуулдаг газар юм билээ. Энэ талаар ЦЕГ-аас мэдээлэл өгөх байх. Хүүхдийн аав ээж тэнд ажилладаг учраас ажлаа хийж явахад нь ийм нөхцөл байдал үүссэн гэж ойлгосон. Ар гэрийнхнийх нь эрүүл мэндийн байдлыг хяналтад авч байна. Холбогдох байгууллагууд бүх талаар зохион байгуулж ажиллаж байна" гэв.

15:45 цаг

Онцгой байдлын ерөнхий газар болон бусад мэргэжлийн байгууллагаас томилогдсон баг бүрэлдэхүүн Төв аймгийн Заамар сумын 3-р багийн нутаг дэвсгэр уурхайн цооногт унасан гурван настай хүүг аврах ажиллагаа 26 дахь цагтаа үргэлжилж байгаа бөгөөд хүүхэд амьд эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Осол болсон тухайн газар нь үүрэн телефоны сүлжээнд холбогдоогүй учир газар дээрээс нь мэдээлэл авах боломжгүй байгаа юм. Иймд бид Онцгой байдлын ерөнхий газраар дамжуулан мэдээллийг дамжуулах болно.

19:05 цаг

Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уурхайн өрөмдлөгийн цооногт унасан гурван настай хүүхдийг аврах ажиллагаа үргэлжилж байна. Тухайн цооногийн нүхний өргөн 35 метр, урт 70 метр бөгөөд 3 дамжлагатай шатлан ухаж, нийт 32 метр орчим ухаад байна. Ослын голомтод Төв аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г. Эрдэнэбатаар ахлуулсан 48 хүн, 28 автомашин, 20 тусгай зориулалтын техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа юм.

Мөн ОБЕГ-ын Шуурхай штабаас удирдлага, зохион байгуулалтаар тогтмол хангаж байна. Хүүхэд цооногт унаснаас хойш 29:20 цаг, ажиллагааг эхлүүлснээс хойш 24:03 цаг болж байгаа бөгөөд маркшейдерийн мэргэжилтнүүд нарийвчилсан хэмжилт хийж, могойн нүд камер ашиглан цооногт доргилт өгч байгаа эсэхийг тогтмол хянаж байна.

Т.БАТСҮРЭН

Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

Зураглаач: Б.АЛТАНГЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
30 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочинолдо
Зочинолдо

муу үхээрүүд хуучин цооногоос булаахгүй яасийн үхээсэй тэр цооногийн эзэн

Зочин
Зочин

Unen setgelgui. Hun huuhed, m#l amitan hen ch unaj bolno. Bid medehgui bolohoos ter nuhend uhsen amitnii yas baigaa baih.

Зочин
Зочин

Харин тиимээ цооногийн эзэн хүүхэд алчихлаа даа

Зочин
Зочин

Эвий эвий. Гараад ирээсэй.

Зочин
Зочин

Бяцхан үр нь эсэн мэнд гараад ирээрэй. Хүүхдийн заяа өндөр гэдэг дээ.

Зочин
Зочин

Тэр тэнэг эцэг эх нь өөрсдөө буруутай шүүү

Б.Намуугүрэвй
Б.Намуугүрэвй

Хөөрхий минь 20 гаруй цагт амьд байх боломжгүй.

Зочин
Зочин

Tiim baih huchiltorogch 19-20 geed baisan ochigdor, engineer-iin tal sain medehgui. Gehdee hudag uhdag humuusiin orom geh met nurdaggui hurdan uhaj boloh technik tohooromjtei humuus baigaagui baih daa.

Зочин
Зочин

Эцэг эх ямар хариуцлагагүй бнаа нялх хүүхдийг сайн хараач ээ

Зочин.&
Зочин.&

Нялх хүүхдээ хараа хяналтгүй орхидог ямар малууд вэ? Хэлэх ч үг алга.

Зочин
Зочин
Reply to  Зочин.&

Tegdeg, Tegeed osol boloogui engiin ued mani metiig surteigeer n duudna. Odoo zam deer har bugd joohon huuhed mashiniihaa ard urd busgui , zoriulaltiin suudalgui suulgachihaad tsonh n ongorhoi yavj baidag. Er emgui. Neg osol bolohod ter huuhed shidegdeed duusaa.

баагии
баагии

Эргүү ношнууд юмаа Аюулгүй ажиллагаа хаана бна. хаалт хашилт.тавьдаггүй юмуу

Зочин
Зочин

цооногийн эзнийг цооногт бул. охин амьд мэнд олдоосой гэж залбир үгүй бол...

Зочин
Зочин

Унасан нүхний амсрын диаметр нь том хүн орох боломжгүй нарийхан нүх гэхээр 35 см өргөнтэй юм биш үү 35 м гэж буруу бичсэн байх. Амьд мэнд гаргаад ирээсэй

Зочин
Зочин
Reply to  Зочин

deeree tiim bololtoi zurgaar harahad gazartai tegsh heseg n .

Зочин
Зочин
Reply to  Зочин

35см диаметр гэсэн

Зочин
Зочин

30аад цаг боллоо. нялх амьтан харангадцан болуу. Амьд байгаасай

ЗочинЗочин
ЗочинЗочин

Эргүү ацнууд вэ?!!

Зочин
Зочин

neg honogt 30 m nuh uhah hetsuu yu. yamar ve ? Mergejliin bogood praktik medlegtei humuus baival.

Зочин
Зочин

Uhah ch yah ve. Gol n shoroo nurahguigeer haalt hiij baigaa bolov uu. Cameraar harj bolood baigaa bol huchiltorogchoor hangah ajillagaa yavuulj bolohgui yu. gazar deer n emch turgeniihen baihgui baigaa n gaihmaar yum.

Оюунцэцэг
Оюунцэцэг

Ямар салгалсан бүтэлгүй удаан юм бэ. Үхэхийг нь хүлээж байгаа юм шиг. Гадна, дотны янз бүрийн арга судалж, тусламж заавар аваачээ.

Зочин
Зочин

Odoo l ene hergiin daraa iim ued yah veg sudalj surch ehleh baih. Unendee ontsgoigiinhnii tolgoi hurehgui iim yumand.

Зочин
Зочин

Хуцдаг халтараа мод тарих нүх биш аюултай шал өөр ухалт хииж байна ус чийгтэй хөрс нурах аюултай байна зөвхөн зөөлөн гар ажиллагаа явагдаж байна эргүү минь

Зочин
Зочин

HUUHED HAA CH YAVJ BOLNO . TER NUH UHSAN BUTUULEEGUI ONGORHOI ORHISON HUMUUSIIG UURSDIIG N NUHEND HIIJ BULAH HTEI . AMIIG N AMIAR SOLI

Зочин
Зочин

Хүүхэд байгаа газар хэдэн градустай байгаа бол хөлдөх аюул байх уу.хүйтнээс болж амь алдах вий дээ. Халуун бүлээн агаараар үлээлгэж болох болов уу

zochin
zochin

bolioch dee buzruudaa uhaj idej bayajsan hyyrnyydee ta nar ymar archaagyi yum be alt baisan ali hediin uhaad avchihsan bgaa daa

Ард
Ард

Эвий минь, мэнд гараад ирээсэй

Зочин
Зочин

Hot dotor mashin zam deer shaardlaga hangahgui tagtai esvel dugui tavisan tsoonog ih baina. Mon shaardlaga hangahgui standardaar boroonii usnii oromdson nuh hiichihsen. Ashiglaltand oruulahdaa shalgaj avdaggui.Gants UB gehgui haa saigui hainga baina. Ajilchiddaa uureg daalgavar ogchihood yadaj bieluulsen zurgiig n nehej harj bai daa. Oromdson yum hiisen baidag.

Зочин
Зочин

Nuh uhsan ezed n ene hoorond gadaad garaad zugtaasan baih daa.

Зочин
Зочин

Цооногууд хүн, мал унахаас сэргийлсэн хашилтгүй байдаг юм уу хаашаа юм бэ?

Холбоотой мэдээ

Back to top button