О.Батбаяр: “MU” хувилбар дельтатай хавсарсан тохиолдол бүртгэгдсэн
Эрүүл мэндийн яамнаас баасан гарагийн ээлжит мэдэгдлээ хийлээ. Энэ үеэр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн О.Батбаяр коронавирусийн мутацийн талаар ярьсан юм.
Тэрбээр, “Коронавирусийн мутаци MU хувилбар нь вакцинд тэсвэртэй байх эрсдэлтэй. Дельтатай хавсрах тохиолдол илрэх нь ч бий. Дельта мутацийн халдварлах чадвар маш өндөр. Халдварлаад эсэд нэвтрэн орох чадвар эрс нэмэгдсэн.
Бүрэн тунтай иргэд халдварлах болсны шалтгаан нь дельта вирусийн халдварлах чадварт байна. Дельта 48 цагийн дотор илэрч байна. Халдварласан нь шинж тэмдгээр илэрвэл маш яаралтай эмчилгээгээ эхлэх хэрэгтэй. Үүгээр халдварласан хүмүүс шинж тэмдэггүй байх нь ч бий. Тэд өөрсдийгөө өвдсөнийг мэдэхгүй бусдад халдааж байна. Тиймээс туж амны хаалтаа зүүж байх хэрэгтэй” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өө за. Энэ ёстой аюултай юм байна. Олон нийтийн арга хэмжээнээс хол яваарай манайхаан.