НИЙГЭМ

Б.Бадраа: Бид “Carnival hunt”-аар дэлхийн зах зээлд том алхаад гарахыг зорьж байна

Монгол Улсыг цахим шилжилтэд түүчээлэх “Digital nation” арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Эл ар хэмцээний үеэр олны сонирхлыг татаж буй олон зүйлсийн нэг нь аймшгийн “Carnival hunt” тоглоомыг бүтээсэн залуус.

“Rokit Bay” болон “Beer night studio”-гийн залуус өмнө нь “Fragile” буюу “Хэврэг” нэртэй тоглоом бүтээсэн нь нэлээд шинэлэг, өвөрмөц бүтээл болсныг хүмүүс сайн мэднэ. Бид “Digital nation”-ы үеэр “Beer night studio”-гийн Б.Бадраатай “Carnival Hunt” тоглоомынх нь талаар ярилцлаа.

-Та бүхэн өмнө “Fragile” нэртэй тоглоом хийн, тэсрэлт хийсэн. Монгол залуус тоглоом бүтээсэн нь олны сонирхлыг их татаж байлаа. Одоо “Carnival Hunt”-ыг хийн, 2D-ээс 3D рүү том үсрэлт хийлээ гэж харж байна. Өндөр зураглалтай, 3D тоглоом хийхэд хэцүү зүйл юу байв?

-“Fragile”-ыг хийхэд бүх зүйлсийг өөрсдөө сурч байсан. Энэ удаа 3D тоглоом хийхэд мөн л адил сурах зүйл их байлаа. Хэцүү зүйл зөндөө гарсан. Гэхдээ бид тийм өөрсдийгөө сорьсон, хэцүү зүйлд дуртай. Манай тоглоомыг, бидний хийснийг хүмүүс харчихаад “Энэ амархан юм байна” гэж бус “Хөөх, энийг яаж хийсэн юм бол” гэж бодоосой гэж хүсдэг. Ийм тоглоом дэлхийн өч, төчнөөн бий. Тэдгээр бүтээлүүдтэй өрсөлдөх хэмжээний тоглоом хийхийн төлөө зүтгэж яваа. Түүний маань үр дүнгийн нэг нь “Carnival hunt”.

-“Fragile”-ын ихэнх зураглал нь монголчуудын амьдралыг дүрсэлсэн, жишээ авсан. Жишээлбэл, архин уун, тасраад уначихсан аавыгаа босгох гээд татаж буй хүүхдийн зураглал. Мөн гэр хорооллын зураглал гэх мэт. “Carnival hunt”-ыг 100 хувь хийсвэр сэтгэлгээгээр бүтээж буйгаараа арай өөр байх.

-Тийм ээ. Монголынхоо зураглалыг мөн шингээж байгаа, монголчуудаа зориулсан бэлэг. “Өө, энэ монгол бичиг байна” гэж харагдахаар хийсэн.

-“Fragile” дээр шагайгаар морь уралддаг. Түүн шиг монгол уламжлалыг харуулсан дүрслэл бий юү?

-Яг тиймэрхүү зураглал байхгүй. Энэ тоглоомоор дэлхийн зах зээл рүү маш том алхаад гарахыг зорьж байна. Тиймээс зөвхөн монголчууддаа бус дэлхийн бүх хүнд зориулж хийхийг зорьж байгаа.

-Тэгэхээр глобалчлал явагдах нь тодорхой.

-Тийм ээ. Хараад “Энэ юу юм бол” гээд учрыг нь тайлахдаа бус мэддэг юмнууд нь байвал тоглоход илүү ойр.

-“Carnival Hunt” рэйтингээ авсан уу?

-Одоохондоо аваагүй байна. Урьдчилсан байдлаар манай тоглоомнууд нэлээд эрэлттэй байгаа.

-“Fragile”-аас онцгой, ялгаатай зүйл нь юу вэ?

-3D. Тоглолт бүр өөр. Олон дахин тоглох боломжтойгоороо онцлогтой. Орой бүр найзуудтай тоглох боломжтой, уйдахааргүй, хамтын ажиллагаа, авхаалж самбаа шаардсан тоглоом. “Carnival hunt” өөрөө тэр чигээрээ айдаас. Хаана, юу ч байж болно. Тоглогчийн яриаг дандаа сонсож байгаа.

-“Тоглогчийн яриаг дандаа сонсоно” гэж бодохоор шар үс босож байна. “Q off” гэсэн үг үү?

-Тийм ээ.

-Трэйлер дээрээ энийг нь зарлаагүй байх шиг байсан.

-Зарласаан.

-“Carnival hunt” шиг зураглалтай тоглоом АНУ-д олноор хийгдлээ. Түүнээс юугаараа өөр вэ, “Challenge”, “Fuzzle” бий юү?

-“Fuzzle” байхгүй. Нуугдмал, олох юмнууд байгаа. Орой бүр найзуудтайгаа тоглох хөгжилтэй тоглоом.

-Тэгэхээр “Fuzzle”-даа бус хамтын ажиллагаа чухал юм байна, тийм үү?

-Тийм ээ. Тэр үеийг давах, хожих мэдээж чухал.

-Ганцаараа тоглох боломжтой юу?

-Мэдээж боломжтой. Нуугдаад, хоорондоо сайн ярилцаж тоглохгүй л бол ялахад хэцүү. Ярьж тоглох дургүй хүн байдаг. Тийм хүмүүс зориулж, чат гаргасан.

-Дуу оруулсан уу?

-Яриа байхгүй. Шуумууд зөндөө бий. Харилцан яриа оруулах боломжтой. Оруулъя гэж төлөвлөж байгаа. “Carnival hunt” дэлхийн зах зээлд гарна гэсэн том хүлээлт бидэнд бий. Хүлээлтээ жаахан багасгая гэж бодож байгаа. Учир нь, зорьсондоо хүрэхгүй бол сэтгэл санаагаар унаж магадгүй.

-Трэйлер нь цацагдсаны дараа олон нийт өндөр үнэлгээ өгсөн, эергээр хүлээж авсан. “Carnival hunt”-ыг олонд илүү сайн хүргэхийн тулд “Streamer”-үүдтэй  хамтрах чухал байх?

-Тийм ээ. “Streamer”, “Youtuber”, “Influncer”-үүдтэй хамтрах ажлуудыг зөндөө хийнэ. Удахгүй “Youtube”-д “Carnival hunt” гээд хайхад манай тоглоомыг тухай бичлэг олон болчихсон байна.

-Монгол залуус юу хийж чадахыг үлгэрлэж, монгол тоглоомыг дэлхийн түвшинд хүргэхийн төлөө зорьж яваа та бүхнээр бахархаж байна. Амжилт хүсье.

-Баярлалаа. Тоглоомны зах зээл үнэхээр том. Хоёр тэрбум ам.доллароос илүү ашиг олсон хоёрхон кино байдаг. Тэгэхэд ийм хэмжээний ашиг олсон утасны тоглоом л гэхэд 12 бий. Компьютерын тоглоомыг жагсаавал бүр 20 гарна. Тэгэхээр тоглоом бол чимээгүй мөртлөө маш их мөнгө эргэлддэг зах зээл. Биднээс өөр залуус энэ зах зээлд орж ирээсэй.

Тоглоом экспортын бүтээгдэхүүн гэж явдаг. Тиймээс олон улсын зах зээлд гаргахад хоёр талдаа татвар төлөх шаардлага гардаг. Энэ талаар Засгийн газраас дэмжээд, энэ асуудлыг боломжийнхоо хэрээр шийдээд өгөөсэй. Монголдоо татвараас чөлөөлөгдчихвөл бидэнд санхүүгийн том боломж нээгдэнэ.

ГЭРЭЛ ЗУРАГ, ЯРИЛЦЛАГЫГ ХИЙСЭН С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button