Нийгмийн

Цахим үндэстэн болох гээд ААН-үүдийг торгох нүүргүй болсон ТӨР

Цахим үндэстэн болох ажил цагаа олсонгүй. Төрийн хурган дарга эрх мэдлээрээ далайлгаж НОК-ийн шийдвэрийг хүртэл үл тоож зүрхлэв. Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ үнэхээр том байна. Бас арын хаалгатай байна. Харлаа, сонслоо, мэдэрлээ. Том байсных нь үр дүн долоо хоногийн дараа гарна. Халдварын тохиолдол, нас баралт хэд дахин нэмэгдэхийг үнэхээр таашгүй.

Иргэний үнэмлэхээ канондуулаад наториат даруулахын шаарддаг байж юун цахим үндэстэн гэж уурлах бухимдах иргэн олон байна. Цахим шоу биш дельта шоу ч гэж хошигнох хүн олон байна.

Өдгөө нас баралт 1010д хүрч, 1010 халуун амь халдвараар эндчихлээ. Гэвч төр нэг ч удаа тайзан дээр гарч ирж эмгэнэл илэрхийлсэн удаа үгүй шүү дээ. Вакцинжуулалтаар дэлхийд тэргүүлж байна гэж чээжээ дэлдэхээс өөрийг дурсаж байсангүй.

Бодит байдал дээрээ аж ахуй нэгжүүд хаалгаа барьж, шатахууны үнэ тэнгэрт хадаж, үнийн өсөлт тооноор гарч, ард түмний амьдрал өдөр өдрөөр доройтож, унасаар. Ёроолдоо хүрчихсэн хэвтэж байна. Үүний цаана МХЕГ, ЦЕГ-аа уяаны нохой шиг тавьж хаалгаа барьчихгүй юмсан гэж үүдээ нээж үйл ажиллагаа явуулсан хувийн хэвшил аж ахуй нэгжүүдээ айлган дарамталсаар өдий хүрсэнтэй холбоотой. Одоо бол төрд шургалсан эрхэм хатагтай, хурган дарга эмэгтэйн шоуны үр дүнд одоо төр ард иргэдээ торгох нүүргүй болов. Торгох гэвэл дунд хуруу гаргахад хүрч, уурсахаар байна. Гаргах ч багадна, үнэндээ.

Б.Болор-Эрдэнийн хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дагаж төрд шургалж, хаших албан тушаал нь өндөрсөж яваа эмэгтэй. Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга болсноосоо хойш Монголын 300 гаруй мэдээллийн сайтад мониторинг хийлгэж, мэдээ нийтлэлийг нь шүүлгэсэн байдаг. Ингэхдээ төсвийн мөнгөө зөвхөн өөрийнхөө нэр орсон мэдээллийг шүүлгэсэн гэгддэг. Миний тухай хэн юу бичих нь вэ гээд сууж байсан нь инээдтэй.

Ар өврийн хаалгаар шургалсан хурган дарга нарын тодрох, олноо танигдах гэсэн тактик цар тахалтай нөхцөл байдлыг, эмнэлгийн тусламж туслалцаа авч чадахгүй байгаа эмгэнэлийг улам доройтуулж байгаа нь харамсалтай.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-18 11:46

Болор-Эрдэнэ гэгч авгайгаа огцруул. Үгүй бол өөрсдөө огцор

Дорж
Дорж
2021-09-18 13:09

Огцороо ....

Иргэн
Иргэн
2021-09-18 21:19

Энд сэтгэгдэл бичигч бол атаархуу арчаагүй хүний ҮНЭР байна.Паркт 10 хүн багтах уу.Паркт очоод з�##�уучуудын хийсэн бүтээгдхүүн үйлчилгээг үз. ТВ-р явж байгаа хэлэлцүүлгийг нь үз.Зөвхөн нээлтийн 400 гаруй з�##�уусын зургийг харж СЭВЭХ нь туйлшр�##�.Цахимжуулах ЗГ-ын үйл ажиллагааг иргэн та ч хүртэж байгаа цаашид үхэн үхтэлээ төрийн үйлчилгээг авч л таараа.Хэн нэгнийг муулахгүй бол хоол нь хоолойгоо давахаа байчихсан арчаагүй амьтан бэ

Зочин
Зочин
2021-09-18 22:30

Оюун-Эрдэнэ, Болор-эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд бүгд огцор. Хуулиа, гаргасан шийдвэрээ өөрсдөө зөрчсөнийхөө хариуцлагыг хүлээ. Иргэдээсээ, ялангуяа ковидоор өвдөж зовсон, амь насаа �##�дсан иргэддээ мөргөн уучл�##� гуй. Эмч, сувилагчдаасаа уучл�##� гуй.

Зочин
Зочин
2021-09-19 00:53

Оюунэрдэнэ наад айлгүй хүүхэнтэйгээ өөрөө л �##�цагана,ард түмэнд битгий гай бол

Холбоотой мэдээ

Back to top button