
Атлантын далайд оршдог Канарын арлуудын нэг хэсэг болох испанийн Пальма арал дээр галт уулын дэлбэрэлт болж, “амилсан” талаар “Ассошиэйтед Пресс” /Associated Press/ агентлаг ням гараг /2021.09.19/-т мэдээлжээ.
Арал дээрх Кумбре-Вьеха /Cumbre Vieja/ галт уулын оройгоос хар цагаан утаа суунаглаж эхэлсэн гэнэ.
85 мянга орчим хүн оршин суудаг арал дээр галт уул ийнхүү дэлбэрэхээс өмнө ойролцоогоор долоо хоногийн турш газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн гэнэ.
Ням гарагийн өглөө эрх баригчид урьдчилан сэргийлэх зорилгоор газар хөдлөлтийн идэвхжилийн голомтын ойролцоох тосгонд оршин суудаг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нүүлгэн шилжүүлж эхэлсэн байна. Онцгой байдлын албанд шаардлагатай тохиолдолд мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэх ажилд бэлтгэлтэй байхыг үүрэг болгожээ.
Өмнө нь, тус арал дээр 1971 онд Тенегия гэх галт уул “амилж” байжээ.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.